Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багш нэгэн шавьдаа ийнхүү хариулав

Малункяпутта хэмээгч нэгэн шавь нь Буддад гүн ухааны онолын алдарт арван сонгодог асуултыг тавьж, хариулт авахыг хүссэн байдаг.
Нэгэн өдөр Малункяпутта үдийн бясалгалаа дуусгаад, Бурхан багштай уулзан амар мэндийг айлтгаж, хажууд нь суугаад ийн асуужээ.

Үүнд:

“Багштан аа, миний бие гагцаар бясалгал хийж суутал ийм нэгэн бодол над орж ирлээ. Энэ нь: Ялж Төгс Нөгцсөний хэрэгцээгүй хэмээн тайлбарлаагүй орхисон асуудлууд бий. Тухайлбал:
- (1) ертөнц мөнх үү, эсвэл (2) мөнх бус уу,
- (3) ертөнц хязгаартай юу, эсвэл (4) хязгааргүй юу,
- (5) сүнс биетэй адил уу, эсвэл (6) сүнс гэж нэг зүйл, бие гэж өөр зүйл үү, - (7) Түүнчлэн ирсэн таалал төгссөний дараа оршин байх уу, эсвэл
- (8) таалал төгсөөд оршихгүй болох уу, эсвэл
- (9) таалал төгссөний дараа орших, оршихгүй хоёулаа (нэгэн зэрэг) байх уу, эсвэл
- (10) оршихгүй, орших үгүй бээр үгүй хоёул (нэгэн зэрэг) байх уу?

Эдгээр асуудлыг Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж өгөөгүй билээ. Үүнд миний сэтгэл дундуур, талархалтай биш байгаа юм. Би Ялж Төгс Нөгцсөнд очиж, эдгээр асуудлыг асуух амой. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж өгөх болбаас би түүнийг дагаж цаашид ч ариун ёсыг барина. Хэрэв тэр бээр тайлбарлаж өгөхгүй бол миний бие гэрээс гарсан хуврагийн ёсыг орхих болно, хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх хэмээн болгоож буй болбаас над түүнийгээ тайлбарлаж өгөх биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх бус хэмээн болгоож буй болбаас түүнийгээ басхүү айлдах биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн бээр ертөнц мөнх, эсхүл мөнх бус мэтийг үл мэдэх ахул үл мэдэгчийн хувьд “Би мэдэхгүй. Би үзээгүй” хэмээн шууд хэлэх биз ээ гэсэн бодолтой юм” гэжээ.

Буддагаас Малункяпуттад өгсөн хариулт нь эдүгээ дэлхий дахинд сэтгэхүйн иймэрхүү асуудлаар хөөцөлдөн үнэт цагаа алдаж, сэтгэлийн амгалангаа хэрэгцээгүй зүйлээр үймүүлэн залхааж байгаа сая сая хүмүүст их тус болох ёстой.

Бурхан багш хариулахдаа:
“Малункяпутта аа, чи намайг дагаж, ариун ёсоор аж төрөх хэрэгтэй. Би тэдгээр асуудлыг чамд тайлбарлаж өгье гэж би чамд хэлж байна уу?”
“Багштан аа, тэгэж хэлж байгаагүй.”
“Чингэвэл, Малункяпутта аа, “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж, ариун ёсоор аж төрье. Ялж Төгс Нөгцсөн эдгээр асуудлыг над тайлбарлаж өгнө үү” гэж чи над хэлж байсан уу?”
“Үгүй, багштан аа, би тэгэж хэлж байгаагүй”.
“Малункяпутта аа, одоо ч гэсэн би чамд: “Нааш ир, намайг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, би чамд тэдгээр асуудлыг тайлбарлаж өгсүү” гэж хэлээгүй байна шүү дээ. Мөн чи ч гэсэн: “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, Ялж Төгс Нөгцсөн над тэдгээр асуудлыг тайлбарлаж өг” гэж над хэлээгүй байна шүү дээ. Ийм болохоор хэн нь хэнээсээ татгалзсан тухайд ярих нь утгагүй биз дээ?

“Малункяпутта аа, хэрэв хэн нэгэн ирээд: “Эдгээр асуудлыг тайлбарлаж өгөхгүй бол Ялж Төгс Нөгцсөнийг дагаж түүний ариун ёсоор аж төрөхгүй” гэж хэлэх аваас тэр бээр Түүнчлэн ирснэс уг асуудлуудынхаа хариултыг авалгүй байсаар өөд болчихож болох юм. Малункяпутта аа, ухаан нь, хэн нэгэн хүн хорт сумаар харвуулж шархдаад, түүнийг нөхөд нь юм уу, төрөл садангийнхан нь мэс засалчид хүргэж ирэхэд тэр бээр: “Энэ сумаар хэн намайг харвав, тэр этгээд кшатрия (дайчин язгуурын) хүн үү, эсвэл бярман (хувраг язгуурын) хүн үү, аль эсвэл вайшья (худалдаа, хөдөө аж ахуйнхны язгуурын) хүн үү, үгүй бөгөөс шудра (доорд язгуурын) хүний алин болох хийгээд түүний овог, нэр хэн болох, өндөр, нам буюу дунд ямар нуруутай болох, арьсны өнгө нь хар, бор, шар алин болох, аль тосгон буюу хотынх болохыг мэдэхээс нааш би сумыг авахуулахгүй. Чухам ямар нумаас намайг харвасан, нумын хөвч нь юу байсан, мөн ямар сумаар харвасан, ямар өдтэй байсан, сумын зэвийг нь юугаар хийсэн байсныг мэдэхээс нааш би энэ сумыг авахуулахгүй” хэмээн зүтгэжээ гэж бодъё. Малункяпутта аа, чингэхлээр тэр хүн тэдгээр олон зүйлсийн алиныг ч мэдэж чадалгүй үхэх биз дээ. Тэглээ ч гэсэн, Малункяпутта аа, хэн нэгэн хэлэхдээ: “ертөнц мөнх үү, үгүй юу гэх мэтийн сайхь асуудлыг Ялж Төгс Нөгцсөн хариулаагүй цагт миний бие түүнийг дагаж ариун ёсоор нь аж төрөхгүй” гэх юм бол тэр бээр тэдгээр асуудалдаа Түүнчлэн ирснээс хариулт авч чадалгүйгээр таалал төгсөх биз ээ” гэжээ.

Дараа нь Будда ариун ёсоор аж төрөх гэдэг бол эдгээр үзлээс үл хамаарна хэмээн Малункяпуттад тайлбарлажээ. Тэдгээр асуудлын талаар хүн ямар ч үзлийг баримталж байлаа гэсэн төрөх, өтлөх, өвдөх, түрдэх, уй гашуу, ядуу, зүдүү байдал байж л байна. “Харин түүнийг гэтлэхийг (өөрөөр хэлбэл Нирван болохыг) энэ яваа насандаа гэж миний бие номлож буй болой.”

“Чингэхлээр, Малункяпутта аа, миний тайлбарласныг тайлбарласнаар нь, тайлбарлаагүйг тайлбарлаагүйгээр нь санаж байгаарай. Миний тайлбарлаж өгөөгүй зүйлс гэдэг юун бэ? Ертөнц мөнх үү, мөнх бус уу гэх зэргийг (тэдгээр арван үзлийг) би тайлбарлаагүй л дээ. Малункяпутта аа, яагаад түүнийг тайлбарлаагүй вэ гэвэл энэ бол хэрэгцээтэй зүйл биш, энэ бол ариун сэтгэлээр явахуйтай огт нь холбоогүй зүйл, үл хүсэхүй, ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус үл болох зүйл буюу. Учир иймд би тэдгээр асуудлын тухай өгүүлээгүй билээ.”

“Чингээд, Малункяпутта аа, миний бие юуг тайлбарласан бэ хэмээвээс зовлон, зовлон гарахуй, зовлонгоос тонилохуй хийгээд зовлонгоос ангижрах зам мөрийг тайлбарласан юм. Малункяпутта аа, чухам ямар учраас би үүнийг тайлбарлав аа гэвэл, энэ нь ариун сэтгэлээр аж төрөхүйд хэрэгтэй, түүний гол зангилаа зүйл болох бөгөөд ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус болох буюу. Эл учир үүнийг би тайлбарласан болно”.

  • ЗочинJanuary 16, 2012

    Gaihaltai

  • ЗочинJanuary 16, 2012

    Yag zuw humuus dandaa lam naraas heregtseegui zuil asuudag tegeed hariulahgui bolhoor yum medehgui bna gej ul hundleh basamjlah zereg avir zan garagdag uurtui heregtseetei burhan bagshiin 4 unenii surgaaliig sudlah heregtei ard tumeeen

  • ЗочинJanuary 17, 2012

    Энэ нь Валпола Рахулагийн номын нэг хэсгээс авсан байх бөлгөө. Тийн атал номны нэрийг дурьдаагүй харамсалтай.

    Хувраг хүн гүрэм, жатга унших бус, Будда-Дармаг онцлох яривал зохистой.

  • ЗочинApril 22, 2012

    Рахул ч бай хэн ч бай энэ чинь эцэстээ Бурхан багшийн л айлдсан ном шүү дэ. Рахуд Бурхан багшаас зөвшөөрөл аваагүй л биз дэ.

  • ЗочинJuly 26, 2012

    маш сайхан сургуулт үлгэр байна

  • ЗочинNovember 2, 2012

    burxany shashind ouyny omch gej baidaggui uym bishuu??

  • ЗочинNovember 2, 2012

    Бурханы шашинд оюуны өмч гэж байхгүй. Бурхан багш би үзэл зохиогоогүй миний хэлж байгаа зүйл бол жам ёс юм гэсэн байдаг. Ер нь оюуны өмч гэдэг чинь бизнест яригддаг зүйл болохоос хамаг амьтаны тусыг боддог Бурханы шашинд огт хамаагүй зүйл юм

  • ЗочинNovember 6, 2012

    үгүй тэгээд лам нар жам ёсыг үнэлээд бизнесмэн болчоод байдаг. Ямарч байсан мөнгө авахгүй гэсэн нэгэн таарч байсангүй. Айл болгоноос мөнгө хураан аваад сургаалийг нь гуйвуулчаад, үймүүлчээд, хэнэгч үгүй суугаад байгаа юм бишүү? Цөвүүн цагийн шинж бизээ.

  • ЗочинNovember 6, 2012

    чалчаа үг арван хар нүглийн нэг л дээ

  • ЗочинNovember 7, 2012

    bi buddhag hundetgedeg, gehdee yagaad sard neg udaa ch gesen zohion baiguulalttaigaar ydarsan zudersen humuust tusladaggui ym be?Yaduu humuust gandan orood nom unshuulah bolomj alga, Tegheer bas l neg torliin businessiin baiguullaga gej boddog.

  • ЗочинNovember 7, 2012

    Асуулт хариулт буланд наадахыг чинь хариулчихсан байгаа.

  • ЗочинNovember 7, 2012

    Буддистууд ядарсан зүдэрсэн хүмүүст зөндөө л тусалж байгаа шүү дээ. Христийнхэн шиг сүр үзүүлж рекламддаггүй юм аа. Жавзандамба хутагт төвийнхөн чанга дэглэмтэй хорих ангид сургалт зохион байгуулж байгаа. Дулмалин хийдийнхэн ядуу хүмүүст үнэгүй шөлөөр үйлчилдэг. Өдөр бүр шүү дээ. Их Хөлгөний төвийнхөн ядуу эмэгтэйчүүдэд оёдол, нэхмэлийн сургалт зохион байгуулж амьдрах ухаан заадаг. Бас хүүхдүүдэд үнэгүй англи хэл заадаг.

  • ЗочинNovember 11, 2012

    ерөөсөө эдгээр асуултын хариултыг хэн ч мэддэггүй юм биш үү.

  • ЗочинOctober 12, 2013

    Ene asuultuudiin hariultiig nom uzvel todorhoi bolnoo.
    ene tiim ch hetsuu asuultuud bish bna.

  • ЗочинOctober 30, 2013

    Buddizm belen hool huvtsas ogdoguie zovj bj zovlongiinhoo shaltgaaniig oilgo tgd angijir gesen surgaaltai yum bn lee bi tegj oilgoson ...........gehdee tusaldag ni unen sur bolj PR hiidegui ni harin unen bhaa......................

  • GantsolmonNovember 12, 2013

    bi shashin shutleg dg bdaggui hun l dee. teheer minii bodloor burhan bagshiig shutehdee gol bish tuunii helsen nom surgaaliig oilgoj uhaarj amidraldaa tusgah ni chuhal yum bn gj bodloo. buddiin shashnii zarim surgaal nom ni shinjleh uhaanii dutuug ih saihan oilgomjtoigoi tailbarlasan bga ni ih taalagdlaa. teheer zaawal yanz buriin nertei burhadiig bugdiig shutej utgii ni medehgui bj towd ugsiig tarni bolgoj unshih hereggui zugeer ingeed oilgood uhaarch baival bolno bizdee

Бусад мэдээлэл