Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Англи хэл сурах зөвлөмжүүд

Эхлээд яаж сурдаггүйг нь хэлье. Англи хэлийг сургалтанд сууж сурдаггүй юм! Үг цээжилж сурдаггүй юм! Дүрэм үзэж сурдаггүй юм! Гайхаж байна уу? Монголд хүмүүс англи хэл сурч байгаа нь энэ гээд баахан хичээл заалгадаг. Бөөн дүрэм үзнэ, тэгээд баахан үг цээжилнэ. Сургуулиа төгслөө. Олон үг мэднэ. Дүрмээ мэднэ. Тэгсэн мөртлөө нөгөө “сурсан” хэлээ мэддэггүй. Англиар ярьж чадах уу? Чадахгүй. Бичиж чадах уу? Чадахгүй. Америкийн харуудын ярьж байгааг сонсоод ойх уу? Ойхгүй. Англи хэл дээр ном уншаад ойх уу? Ойхгүй. Нэг иймэрхүү. Хар мянган үг, дүрэм мэддэг хүн яагаад англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, бичиж чадахгүй байна вэ? Тэр хар мянган үг, дүрэм чинь ХАНГАЛТГҮЙ гэсэн үг.
Тэгвэл англи хэлийг яаж сурвал дээр гэж? Англи хэл дээр кино үз! Сонирхдог номоо унш! Найз нартайгаа англиар буу хал. Дуртай юмаа хий л дээ! Үг цээжилж, дүрэм үзэж, сургуульд явахаас л хамаагүй сонирхолтой байгаа биз дээ? Би огт битгий дүрэм үз, огт битгий үг цээжил гэж хэлээгүй шүү. Эдгээрийг чинь хангалтгүй л гэсэн.

Хэл сурах нь байна уу, хөл бөмбөг тоглож сурах нь байна уу, ер нь ямарваа нэгэн юмыг хүн хийж байж сурдаг. Гадаа гараад шороон дээр бөмбөгтэй гүйж байж л хүн хөл бөмбөгчин болно. Хөл бөмбөг тоглохгүй, зүгээр л хөл бөмбөгийн тактик, арга барилыг ном үзээд судалсан хүн хэзээ ч талбай дээр гараад хөл бөмбөг тоглож чадахгүй. Өөрөөр хэлбэл практик дээр л ямарваа нэгэн юмыг хийж чадахгүй бол тэр хүн хичнээн онол мэддэг байгаад нэмэргүй.
Дүрэм үзээд, үг цээжилсэн хүн зөвхөн онолыг нь сурчихаад практикийг нь хаячихсан гэсэн үг. Та практик дээр англи хэлийг хэрэглэж байж л англи хэлийг сурна. Англиар уншиж, ярьж, сонсож, бичиж байж л англи хэлийг сурна. Өөр яагаад ч нэмэргүй. Англи хэлийг хэрэглээд байхаар аяндаа үг, дүрэм чинь ороод ирнэ. Монгол хэлээрээ ярихдаа бид нар дүрэм боддоггүй шиг англи хэлний дүрэм ч гэсэн таньд ямар ч хэрэггүй болно. Харин Англиар ярихгүй, сонсохгүй, уншихгүй, бичихгүй бол та англи хэлний хар мянган үг, дүрэм цээжлээд нэмэргүй. Ийм л байна.

Xүүхдүүд англи хэлтэй найз байхгүй, англи ном байхгүй, англи хэл дээр кино байхгүй гээд эхэлдэг. Байхгүй байхгүй гээд л байвал хэзээ ч анлги хэл сурахгүй шүү! Байлгахын төлөө яв л даа! Найзуудаасаа англи хэл дээр гардаг кино хай л даа. Ном олдохгүй гэж худлаа. Миний мэдэхийн хоёр ч англи хэлний номын сан байна. Нэг нь Соёлын төв өргөөнд байдаг Соросын номын сан, нөгөөх нь Нацагдоржын номын санд байдаг Америкийн төв ч билүү, тэр газар. Тэнд гайгүй номнууд байна лээ. Ер нь интернэт байхад англи хэл дээр унших материал олдохгүй байна гэдэг бол “Би мэлхийний махтай хуушуур идмээр байна” гэдэг шиг үлгэр!

Зарим хүмүүс англи дээр ном унших гэхээр ойлгохгүй байна гэдэг. Хүн чинь юмыг нэг өдрийн дотор шууд сурчихна гэж байхгүй. Чи нэг өдрийн дотор гитар сурж чадах уу? Чадахгүй. Яадаг билээ? Олон жил эхнээс нь эхлээд л давтсаар байж л сурдаг. Яг тэрэн шиг англи хэл дээр шууд ном уншаад бүгдийг нь ойлгоод эхлэнэ гэж байхгүй. Ном уншиж суръя л гэж бодож байгаа бол олон удаа оролдсоор байгаад л сурна.
Мэдээж ном унших гэж байгаа хүн огт ABC-гүй байж болохгүй. Жаахан юм мэддэг байх хэрэгтэй. За тэгээд номоо ингэж унш: диван дээр тухалж аваад, номоо дэлгээд унших гээд үз. Чи бараг юу ч ойлгохгүй. Ойлгохгүй ч гэсэн уншаад л бай. Тэгсээр байгаад 10 өгүүлбэрээс 1-г нь ядахнаа ойлгоно. Уншаад л байвал хоёр гурван номын дараа 5-с 1-г ойлгодог болно. Дараа нь 4-с нэгийг, 3-с 1-г, 2-с нэгийг гэсээр байгаад л нэг л мэдэхэд чи ном барьж аваад л уншдаг болчихно. Англи хэлийг ингэж л сурна даа. Бас кино үзээд ойлгохгүй байж болно. Олон удаа үз. Тэгсний дараа овоо ойлгодог болчихсон байх вий! (Ард түмэн голдуу “@#$%,” “sh*t” г.м. үгнүүдийг нь түрүүлээд сурчихсан байдаг.)

Дээр үеийн лам нар шинэ орсон шавьдаа хэл заахдаа зүгээр л эхлээд л уншуулаад л байдаг уншуулаад л байдаг. Өдөр бүр уншуулна. Ямар ч үг заахгүй, ямар ч дүрэм үзэхгүй. Хэсэг хугацааны дараа маш сайн уншдаг болсон байх бөгөөд үгнүүд нь тогойд нь автоматаар тогтоогдсог байдаг. Түүний дараагаар жинхэнэ үгийн утгаа ганц хоёроор үзээд дүрэм рүүгээ бага зэрэг ордог юм. За тэгээд бясалгалын нилээн өндөр түвшинд хүрчихсэн лам бол хэл сурах асуудал ер байдаггүй. Ой тогтоолт маш сайн. Нэг уншаад л номыг цээжилдэг хүн чинь арга ч үгүй юм дө. Тиймээс их биш юм аа гэхэд бага зэрэг бясалгал чанартай сайн хийж чадвал ой тогтоолт чинь сайжрах юм. Өнөөгийн сонголт ихтэй болсон нийгэмд та олон бодолд автагдаж инэгснээр таны үр бүтээл буурч хэл сурах ажил чинь ч урагштай байж чадахгүй тул үүнийг бясалгал сайн хийснээр шийдэх боломжтой юм. Ер нь Бурханы шашинд орчин үеийн нийгэмд хэрэгцээтэй боловсролууд бүгд бий. Жишээ нь гэхэд л энэ хэл сурах аргачлал, илтгэх урлаг, яруу найраг гэх мэт нь Бурханы шашны гадаад таван ухааны нэг болох зохист аялгуун ухаанд нарийн тусгасан байдаг.

Тиймээс эхний ээлжинд Бурханы шашны дүрэм үзэхгүй үг цээжлэхгүй байх энэ арга нь аль хэдийн дэлхий дахинаа туршигдан хамгийн шилдэн арга болсон юм. Өнөөгийн сургуулийн хэл заан сургаж байгаа аргачлал нь угаас үр дүн байхгүй нь тодорхой болсон тул үүнийг халан шинэ энэхүү аргачлалыг нэвтрүүлэх нь зүйн хэрэг юм. Дүрэм мэдэхгүй бол шалгалт яаж өгнө өө гэж айж байна уу? Би дүрэм чамаас муу мэддэг нэг хүүхдийг танина. Тэр TOEFL өгөөд 660 авсан. Чамаас муу дүрэм мэддэг хүүхэд шүү дээ! Чи ном уншаад сайн ойлгодог болчих. Сайн ярьдаг болчих. Кино үзээд ойлгодог болчих. TOEFL мэтийг жижиг гарууд дээр алзахгүй шүү! TOEFL чинь угаасаа хүний унших, бичих чадварыг л шалгадаг. Сайн уншиж, бичдэг хүн бол тэр дүрмийг хэсэг дээр нь алзахгүй. Би амлаж байна. TOEFL дээр танай дүрэм цээжилдэг найз чинь дүрмээ бодоод сууж байхад чи эх хэлээ шалгуулж байгаа юм шиг л сууж байна ш дээ!

Гадуур байдаг сургалтнуудын тухай нэг хэдэн юм хэлье л дээ. Хүүхдүүд TOEFL, SAT-д бэлдэхийн тулд янз бүрийн сургалтанд суудаг. Багш нь дүрэм заагаад тэд нарыг бүр мангартуулаад зэрэмдэг болгоод гаргачихдаг. Ийм сургалтнууд бол цаг, мөнгөний гарз. Яахав гадаад багштай сургалтууд яриж, сонсож сурахад чинь тусалж магадгүй юм. Гэхдээ тийм сургалтууд чинь аймаар үнэтэй. Тэр дорвол мөнгөөрөө www.amazon.com - оос дуртай номоо захиалаад уншсан нь хамаагүй дээр. За тэгээд дахин хэлэхэд дүрэм үзэж, үг цээжлэн цаг алдах хэрэггүй. Ярих гэж хичээж цаг алдах ч хэрэггүй. Бүх цагаа сонсох юмуу уншихад зарцуул. Энэ бол англиар чөлөөтэй ярьж сурах хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга юм. Чихэвчний хөгжим байнга авч яв. Мөн байнга нэг ном авч яв. Ялангуяа богино хэмжээний өгүүллэг-хичээлүүд, Үзэл бодлын хичээлүүд, аудио өгүүллүүдийг сонсож байх хэрэгтэй. Эдгээр нь хамгийн чадалтай хичээлүүд бөгөөд таныг хамгийн хурдан сургана. Мөн та англи хэл дээр хүүхдийнхээс эхлүүлэн хялбар туужууд унших хэрэгтэй. Сурах бичиг үзэж цаг алдах огт хэрэггүй!

Reading skill-ээ сайжруулах:
- Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
- Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
- Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
- International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
- Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
- Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
- Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
- Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
- Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
- Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!
Xамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.

Ном уншина гэдэг:
1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг. (Энийг ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биздээ)

Та толь бичгээ хаа.
Та ном уншиж, дасгал хийж, эсвэл сонсож байх үедээ мэдэхгүй үг бүрийг толь бичгээс
хайх нь тийм ч зөв арга биш. Эхлээд тухайн өгүүлбэр, сэдэвт байгаа шинэ үгүүдийн утгыг
ойлгохыг хичээ. Энэ нь шинэ үгийг амархан цээжилж, үгсийн сан тань хурдан нэмэгдэх
болно.

За энэ хүрээд зөвлөгөөгөө өндөрлөе.

  • ЗочинApril 25, 2012

    Mash unetei zuwluguu ugsund bayarlalaa.

  • ЗочинMay 14, 2012

    tiimee mash unetei zuwluguu ugsund zunduu ih bayrlalaaa

  • ЗочинJune 1, 2012

    Hun nas ahisan ch gesen hunii oi chadvar saijirdag yum gedgiig bi iolgoh shig bolson. Byasalgal hiigeed anhaarlaa tuvluruuleed baival io saijirdag yum bilee.

  • ЗочинJune 1, 2012

    Humuust oir dothiihondoo byasalgald yavah heregtei gedgiig ih heldeg. Uuniig ihenh humuus oilgodoggui. Mash ih zovlond uchirch uchirch arai chuu gej byasalgald yavya gedeg. Gevch chi tiim byasalgald yavaa gehleer ugui ugui bi bol tiim ch shutlegtei geed bas l yu ch medehgui baij tatgalzdag. Hunii amidral dan byasalgal.

  • ЗочинJune 25, 2012

    маш гоё зөмөлгөө байна баярлалаа

  • ЗочинJuly 2, 2012

    баярлалаа

  • ЗочинJuly 2, 2012

    баярлалаа

  • ЗочинAugust 23, 2012

    ene yg unen goy zovlogoo bn thanks

  • ЗочинOctober 12, 2012

    Намайг анх оюутан болоход бараг ихэнхи хичээл зузаан зузаан англи ном дээрээс гэрийн даалгавар өгдөг байлаа. Англи хэл юу ч мэдэхгүй дөнгөж үсгээ холбож уншдаг байсан ч даалгавараа хийхийн тулд толь бичиг бариад л эхний хуудсыг орчуулаад тэрнээс цаашаа бараг л хар ухаанаар ойлгоод л хичээлээ хийгээд байсан. Нэг мэдсэн чинь англи хэл гэдэг юмыг чинь сурчихсан байсан даа.

  • ЗочинNovember 23, 2012

    ih goyo heregtei zuwulguu bna, bayarlalaa...

  • ЗочинDecember 2, 2012

    хэрэгтэй зөвөлгөө байна.их баярлалаа

  • ЗочинJanuary 7, 2013

    just like

  • ЗочинJanuary 7, 2013

    just like

  • ЗочинJanuary 13, 2013

    mash ihbayrlaa.

  • ЗочинJanuary 13, 2013

    сайхан зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

  • ЗочинJanuary 18, 2013

    bayarallaa :)]

  • ЗочинJanuary 22, 2013

    баярлалаа

  • ЗочинJanuary 26, 2013

    ene 1l tanil yum bh chin 1 blognoos awsan bh te

  • ЗочинJanuary 29, 2013

    олон блог дээх байдаг ш дэ угаасаа.

  • ЗочинJanuary 30, 2013

    үнэхээр гого зөвлөгөө байна баярлалаа

  • ЗочинJanuary 30, 2013

    тэгээд яг ямархуу номноос эхэлж унших вэ? анхан шатны хүн шүү дээ би чинь

  • ЗочинFebruary 15, 2013

    үнэн үг бичсэн байна. өнөөдрөөс эхлээд үйл хөдлөл болон ажил амьдралдаа хэрэгжүүлээд явна гэсэн бодолтой байна.

  • ЗочинMarch 26, 2013

    энэ л дутагдаад байсан юм байна, одоо хэрэгжүүлэх л үлдлээ, Баярлалаа

  • ЗочинApril 3, 2013

    sain zoblomj uma bayarlala

  • ЗочинApril 3, 2013

    sain zoblomj uma bayarlala

  • ЗочинApril 3, 2013

    just like

  • ЗочинApril 4, 2013

    bayrlalaa uvurmuts bas unemshiltei sanagdlaa

  • ЗочинApril 7, 2013

    их үнэтэй зөвөлгөө байна баярлалаа

  • ЗочинApril 10, 2013

    Сайхан зөвлөгөө байна. Баярлалаа

  • ЗочинApril 15, 2013

    thank you very much. I just do something to learn english

  • ЗочинMay 5, 2013

    yg l zagtnasan gazar maajih shig bollo bayrlalaa

  • ЗочинMay 19, 2013

    Ehleed durem, ugsiin santai baij um unshihgui bol. Angli heliig A ehelj baigaa hun ugaa oilgodog um be. Shal utahgui um yarihiin

  • ЗочинMay 23, 2013

    Эхлээд нийтлэлээ сайн унш ойлгоогүй байж утгагүй юм энээ тэрээ юм ярих хэрэггүй. Бага насны хүүхэд анх хэл сурахдаа дүрэм үздэггүй гэж бичсэн байгаа биз дэ.

  • ЗочинJuly 9, 2013

    ih saihan zuwluguu ogsund bayrllaa angli helee surchihaad ergeed uulzii

  • ЗочинJuly 24, 2013

    баярлалаа сайхан зөвлөгөө байна .Англи хэл ч гэлтгүй хэл сурах аргаа олохгүй будилж яваа хүмүүст хонгилын үзүүрт гэрэл асах шиг болсон байх.Надад ч гэсэн хэхэ

  • ЗочинAugust 3, 2013

    Үнэхээр сайхан зөвлөгөө байна. Маш их баярлалаа. Би англи хэлний 1 жилийн курст сурч байсан. Гэвч миний англи хэл маш их дутагдалтай болохыг Мастер хамгаалахдаа ойлгосон тул би англи хэлийг яаж сурах вэ гээд л хүмүүсээс сурагладаг юм.

  • ЗочинSeptember 2, 2013

    UNETEI ZUWULGUU UGSUND BAYARLALAA

  • ЗочинSeptember 5, 2013

    mash goy zowolgoo bna bayrlala

  • ЗочинSeptember 16, 2013

    thanks

  • ЗочинOctober 2, 2013

    баярлалаа

  • ЗочинOctober 24, 2013

    Thank you very mach.

Бусад мэдээлэл
2014-11-07