2021-12-01 | Нийтэлсэн:admin
Эдэлж байгаа зовлонгоо хүсэл шуналаа дагаснаас болсон гэдгийг ухаарвалхүслээ дагахыг болино. Энэ мөчөөс эхлэн зовлон хоригдохын суурь тавигдана.
2021-12-01 | Нийтэлсэн:admin
Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч, хэн хэндээ итгэсэн, хүндэтгэсэн, нэг нэгнийхээ төлөө байх, үүрэг хүлээсэн байх ёстой
2021-12-01 | Нийтэлсэн:admin
Бурхан багшийн намтар, үйлс санаанд багтамгүй боловч эртний мэргэд түүнийг машид товч хурааж арван хоёр зохионгуй болгон өгүүлсэн байдаг билээ.
2021-11-25 | Нийтэлсэн:admin
Бусдыг зодох, зодоход оруулах, зодуулаад баярлах, эцэг эх, дээдсийн сэтгэлийг зовоох, шаналгах, дайсан өвдөх, өвчин нь эс эдгэрвээс баярлах, буруу эм хийгээд үл шингэх муу хоол өгөх. Харин дээрхи өвчин олшрохын үйлээс няцваас эдгээр нь өвчин багасахын үйл
2021-11-25 | Нийтэлсэн:admin
Усны эхийн дээд талд саахалт айлаас дотогш гэр буулгах, булингартуулах, хаврын урсгал усыг түүхий ус гэдэг учраас биеэ угаах, хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг хатууу цээрлэнэ.
2021-11-24 | Нийтэлсэн:admin
Ханш нээснээс хойш үслэг амьтныг агнахыг хатуу хориглодог байна
2021-11-24 | Нийтэлсэн:admin
Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай.
2021-11-24 | Нийтэлсэн:admin
Бодь сэтгэлээр нэн их хорлохуйг тэвчинэ
Бодь сэтгэлээр нэн их зовлонг дарна
Бодь сэтгэлээр нэн их аюулаас хагацмуй
Бодь сэтгэлээр нэн их гэмт явдлыг хоримуй
2021-11-17 | Нийтэлсэн:admin
Нас уртасгах үйлүүд
Амь таслахыг тэвчих, тэвчсэнд магтах, баярлах, алуулах гэж байгаа амьтныг аврах, айсан, аюул тохиосон болон өвчтэй амьтдыг аврах, асрал хийгээд энэрлийн сэтгэл бясалгах, ядуус хоосонд хоол хувцас тэргүүтэнг өгөх
2021-11-17 | Нийтэлсэн:admin
Гэргийтэн хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
1. Хичээл шамдлыг бүтээх
2. Сонор сэрэмжийг бүтээх
3. Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх
4. Зохистой амьдралаар амьдрах