2021-12-01 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4763
Эдэлж байгаа зовлонгоо хүсэл шуналаа дагаснаас болсон гэдгийг ухаарвал хүслээ дагахыг болино. Энэ мөчөөс эхлэн зовлон хоригдохын суурь тавигдана. Зовлон алга болно. Хүссэн зүйлээ бодох тусам таны хүсэл улам их оргилно. Харин хүссэн зүйлээ эерэгээр, гуа бусаар бясалган бодож хүсэл шуналаа намжаана. Таны магадгүй би л ганцаараа энэ дэлхийн зовлонтой хүн эс бөгөөс би л ганцаараа энэ дэлхийн жаргалтай хүн гэсэн санаа бодол хүслээ тасалсанаар шууд алга болно. Иймд хүслийг ерөмдөглөн зогсоох хэрэгтэй. Ингэвээс тэгш сэтгэл ба хангалуун байдлыг мэдэрнэ. Хүслийг тасалбал та зовлонгоос чөлөөлөгдөнө.