Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлиг 6,7

2006 оны 1-р сарын 8, 9-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Энэтхэг дахь Амараватид Дүйхор Бурханы Их Авшиг тавих үедээ Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгээс...

...Энд нэг зүйлийг хэлэхэд: хэрэв V Далай Ламын зохиосон “Гэрч бичиг”-т өгүүлснийг эндүүрэл хэмээн эш үндэс, баталгаа нотолгоотой тайлбарласан өөр тайлбар бичиг байгаа бол өөр хэрэг. Гэвч өнөөг хүртэл хэн ч V Далай Ламын бичсэнийг эндүүрэл байсан хэмээн эш үндэс, баталгаа нотолгоотойгоор тайлбарлаагүй. XIII Далай Лам болон Цастын орны шашин, амьтны тусыг агуу ихээр бүтээж байсан шашныг баригч олон мэргэд, дээд төрөлхтөн нар V Далай Ламын эцэслэн шийдсэнийг зөвшөөрч, Шүгдэнг шүтэхийг хориглож байсан. Нэг хэсэг “Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа тушааснаар арилсан үзэгдэл үзэгдсэн” гэх яриаг Шүгдэнг шашны сахиус гэж үзэх баталгаа болгож байсан. Дагпү Ринбүүчийд арилсан үзэгдэл үзэгдэж байсан тухай өгүүлдэг модон бараар Төвдөд хэвлэгдсэн ном байдаг. Тэр номд Дагпү Бадмаабазар залуудаа олон арилсан үзэгдэл үзэж байсан тухай, мөн Павонка Ринбүүчийтэй учирч байсан тухай болон хэдий үед ямар ямар ариун үзэгдэл үзэгдэж байсан тухай бичсэн байсан. Үнэхээр Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа тушааснаар өөрт нь арилсан үзэгдэл үзэгдсэн юм бол тэр номд өгүүлэх ёстой байсан ч энэ тухай нэг ч үг байгаагүй. Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа өргөснөөр арилсан үзэгдэл үнэхээр үзэгдсэн эсэхийг шинжлэх хэрэгтэй. Энэ ном Төвдөд хэвлэгдсэн. Дагпү Бадмаабазар үнэхээр эрдэм чадал төгс дээд төрөлхтөн байсан гэдэг нь энэ номоос тодорхой харагддаг. Гэхдээ хүмүүсийн яриад байдаг шиг ариун үзэгдэл үзэгдсэн тухай энэ номд бичээгүй байсан. Тиймээс үүнийг шинжилж үзэх нь чухал...

2002 оны 12 сарын 6-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн Төвдийн засгийн газар Гандан-Потан байгуулагдсаны 360 жилийн ойн баярын арга хэмжээн дээр Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгээс...

...Шүгдэнг шүтдэг зарим хүмүүс арга мухардахдаа ном товхимол гаргаж худал зүйл бичиж байна. Үнэндээ ингэх нь ямар ч тус байхгүй. Бичмээр байвал үнэн юм бичих хэрэгтэй. Худал хуурмаг юм яриад зогсохгүй өнгөрсөн жилүүдэд хүн алж, зодож нүдэн үймээн самуун гаргаж байсан. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг болохоос биш Богд Ламын шашинд тусалж байгаа хэрэг огтхон ч биш. Тарааж буй ном товхимолд нь худал гүтгэлэг маш их байсан. Ингэснээрээ хүмүүсийн бодол санааг өөрчилнө гэж бодож байгаа бол том эндүүрэл...

...Би энэ шийдвэрийг олон жил дараалан ил далдгүй шинжилж, учир шалтгааныг нь сайтар эргэцүүлж бодсоны эцэст гаргасан. Хоёр Ёнзон багшийгаа амьд сэрүүн байхад Шүгдэнгийн тухай учир байдлыг нарийвчлан айлтгаж, зөвшилцсөний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. Лин Ринбүүчий багш маань зуун хувь дэмжсэн. Тижан Ринбүүчий багш маань Шүгдэнг сахиусанд шүтдэг байсан ч гурилаар шинжилж үзсэнийг минь болгоож “Гурилаар шинжихэд хуурмаг бууна гэж байх учиргүй. Үнэхээр нэг учир шалтгаан байгаа юм байна” гэж айлдсан. Зарим хүмүүс намайг энэ шийдвэрээ гаргахдаа “хоёр багштайгаа зөвлөөгүй, хоёр багшийгаа таалал барсны даараа шийдсэн”, эвсэл “бусдад зусардсандаа энэ шийдвэрийг гаргасан” гэж ярьдаг. Гэвч ч тийм биш...

  • ЗочинApril 22, 2012

    Бүддаагийн сургаалиар явмаар юм.
    Богд ламын шашин гэж одоо бас ямар шашин юм болоо?

  • ЗочинMay 11, 2012

    "Шүгдэнд амиа тушааснаар арилсан үзэгдэл үзэгдсэн гэх яриа Шүгдэнг шашны сахиус гэж үзэх баталгаа болгож байсан. Дагваад арилсан үзэгдэл үзэгдэж байсан тухай өгүүлдэг ном Түвдэд байдаг" гэж бичжээ.
    Сүнсээ өргөөд өөрөө Шүгдэн болоод байгаа юмуу? Эсвэл Шүгдэн гээд сүнсэнд өөрийгөө үхүүлж өргөөд байгаа юмуу. Ер ойлгохгүй юм. Тахил л болтой? Арилсан үзэгдэл гэдэг нь тарва чинбаа хэлээд байна уу? Биднийг үхвэл бас Шүгдэн болгоод хаях уу?
    Тарнийн ёсны ядмын үйлсийн бүтээгч сахиус. Энэ сахиус нь янз бүр байж болдог юм байх даа? Шүгдэн ч гэх шиг. Шүгдэнг Бүддаа Шагжаамүни айлдсан юмуу? Ямар сударт гардаг юм бол?

  • ЗочинAugust 5, 2012

    dalai lam dahin shugden sahiusnii talaar horigloson zuil yarihgui gej enethegt bolson shuuh hural deer helsen bgaa ene olon humuusiin shashin shuteh erhiig gants dalai lam horij bolohgui tegeh erh bhgui manaid shashin sergeed udaagui bgaag dalimduulj humuusiin suseg bishreleer togloh ni zohisgui aliig ni shutehee mongolchuud oorsdoo shiiddeg bh eostoi . ene saitiig lam nar ih uzdeg bh dalai lamd morgood nomiig ni sonsood zalbiraad shugdeng muuluulaad gertee hariad shugdendee morgood yawdag teneg ch gemeer orowdmoorch gemeer lam nar zondoo bdag.tendees awah nom manai mongol lam nart ch bas bgaa gadnii hun nomtoi bdag gesen uzel lam nariin dund ch bas ih bhiimaa .enethegiin goman datsand surahaar ochson lam naraar shugdeng shutehgui shutdeg humuustei haritsahgui geh met mash hatuu bolzoltoi tangarag tawuildag ni unen zuil herwee zorchwol hoodog dahin surgadaggui ene bol unen.bolj ogwol huuhduudee mongold surgaarai manai lam nar uneheer erdemtei shuu .enethegt ochwol magadgui huuhduud buruu zurshiltai bolohiig uguisgeh argagui .tend lam nariin hoorondiin buruu zurshil ih bdag gazar baga nasnii huuhdiig yawuulah ni zuitei esehiig dahin bodooroi

  • ЗочинAugust 10, 2012

    Аливаа сахиусны бясалгал нь тухайн сүсэгтэний санаа бодлыг зөв зүгт хандуулж дараагийн шатанд нь бэлдэж өгдөг суурь болдог. Гэтэл Шүгдэн сахиусны бясалгал нь Би-д барих үзэлийг өөгшүүлж байдаг нь түүнийг шүтэж байгаа лам нарын храктераас тод харагддаг. Тэгэхээр энэ нь буруу болоод зогсохгүй цагын гарз болж давхар давхар маш олон гажуудалын шалтгаан болж байдаг. Энэ оюун санааны мухардалыг биеэр үзэж туулсан хүмүүс нь л мэдэж байдаг ба энэ шатанд хүрээгүй хэсэг нь өөрийн зорисон газараа олсон мэт эндүүрээд байгааг хэлсэн бөгөөд хэрвээ амь насаа өргөөд арилсан үзэгдэл үзсэн бол түүнийг яаж бусдад хэлэх вэ дээ? Тэгээд ч Бурхан багш айлдахдаа надад амиа өгвөл чамд үзэгдэнэ гээгүй зүгээр л хүн өөрөө өөрийнхөө аврал гэж л айлдсан байдаг санагдах юм. Буруу бодол бясалгал нь хүний тархины сэтгэн бодох системийг гэмтээдэг болохоор лам нар эртхэн л хорихгүй бол эцэст нь гэнэн хүмүүс л хохироод байгаа юм. Буруу үзлээр бурхан болохгүй.

  • ЗочинJanuary 3, 2013

    SHUGDENG 5-R DALAI BAGSHTAI NOM NAYALTSAAD AMI AA HORLOJ OOD BOLSON GEDEG YUM BAINA LEE.TERNEES BISH DRAGPA GYALTSEN ''SHUGDEN'' NOM ERDEMIIN HUVID DALAI BAGSHIIG HOL HAYAJ NER ALDAR N TUGSEN HUN BAISAN GEJ UNSHSAN.ZARIM N ''SHUGDEN''G HORLOGDOJ UHSEN CH GEDEG N BII. TOVDUUDED HORSSON DRAGPA GYALTSANG-N SUNS HUCHTEI ''GYALPO '' (TOVDOOR ) BOLJ TOVDUUDEES OSHOO AVCH BUHEL BUTEN TOSGONOOR N HYARUULJ BAISAN GEDEG.TOVDUUD TORIIN HEREG EE YAVUULAHAD AA SAHIUS BUULGAJ ZOVOLGOO AVHAD DUREE HUVILGAJ BUUJ IREED HUDLAA ZOVOLGOO OGCH OLONTOI TOOROGDUULJ HOHIROL GARZ UCHRUULJ BAISAN GEDEG YUM BAINA LEE.

  • ЗочинJanuary 3, 2013

    ээ, чааваас даа, амиа хорлосон хүний сүнснээс юмаа асууудаг хэрэг үү? ээээээээ.

Бусад мэдээлэл