Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ШИГАЛАД ӨГСӨН ЗӨВЛӨЛГӨӨ

(Гэр ахуй, нийгмийн харилцааны тухай)
(Sigālovāda-sutta)
(Товчилсон)

Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж Төгс Нөгцсөн Хулсан шугуй дахь Хэрмийн тэжээлийн талбай хэмээхүйд Ражагаха хотын ойролцоо суун авай.
Энэ үед нэгэн гэрийн эзний хөвгүүн Шагала бээр өглөө эртлэн босоод нойтон үстэйгээ, нойтон хувцастай бээр Ражагаха хотоосоо гарч, газар, тэнгэрийн зүг зовхис: дорно, өрнө, өмнө, умар, доод, дээдэд мөргөж, хоёр гараа хавсран өндөр өргөн залбирч байв.

(Ãàäààä åðòºíöèéí ç¿ã çîâõèñóóäàä çàëáèð÷, òýíä îðøèí áóé õ¿÷èò òýíãýð, ñàâäàãóóäààñ àâðàë ýðýí ìºðãºõ íü Âåäèéí óëàìæëàëò ýðòíèé ìºðãºëèéí ¸ñ þì. Áóääà áýýð ýðòíèé ìóõàð ñ¿ñãèéí èéì ìºðãºëèéã áóðóóøààí íÿöààæ áàéñàí áºãººä ÿðèëöàæ áóé õ¿ì¿¿ñòýý òîõèðóóëàí òýäãýýðèéã øèíý óòãà ñàíàà îðóóëàí òàéëáàðëàæ áàéâ. ¯¿íä “Õèðòýé äààâóóíû ¿ëãýðèéã” õàðüöóóëàí ¿çì¿¿. Òýíä Áóðõàí áàãø íýãýí áðàõìàíä õýëýõäýý: “àðèóí ãîëûí óñàíä àðèóñàõ óãààë ¿éëäýõ” ãýõèéí îðîíä “äîòîîä óãààë” ãýñýí áàéäàã.)

Мөн тэр өглөө эрт Ялж Төгс Нөгцсөн хувцсаа өмсөн, орхимжоо хөдрөн бадар аягаа барьж, өглөг авахаар Ражагаха руу явах замдаа Шигалагийн мөргөл үйлдэж байгаатай тааралдан, түүнээс ийн асууруун:
“Залуу гэрийн эзэн ийм эрт босон хотоос гарч, нойтон үс, нойтон хувцастайгаар юуны учир газар, тэнгэрийн зүг, зовхист ийн мөргөнө вэ?” гэв.
“Эрхэм ээ, миний аав насан өөд болохдоо: “Хүү минь газар, тэнгэрийн зүг, зовхист мөргөл үйлдэж байгаарай” гэж над захисан юм. Тэгээд би аавынхаа үгийг хүндэтгэн дагаж, түүнийг ариун, буянт ёс хэмээн үзэж, өглөө эрт босож, Ражагаха хотоосоо гарч, ийнхүү мөргөж байдаг юм” гэв.
“Гэвч залуу хөвгүүн ээ, Хутагтны винайн ёсонд ертөнцийн зургаан зүгт ингэж мөргөдөггүй юм”
“Эрхэм ээ, тэгвэл Хутагтны ёсонд ертөнцийн зургаан зүгт хэрхэн мөргөдөг юм бэ? Хэрэв Гэгээнтэн та Хутагтны ариун ёсоор зургаан зүгт яаж мөргөдгийг над зааж өгвөл их сайн болохсон”.
“Тийм бол, залуу минь намайг анхааралтай сонсон бод, би хэлж өгье.”
“Заа тэгье, эрхэм минь” гэж Шигала дуртайяа хариулав. Чингээд Ялж Төгс Нөгцсөн айлдсан нь:
“Залуу гэрийн эзэн ээ, Хутагтан шавь бол суртахууны дөрвөн хорыг тэвчинэ; түүнд дөрвөн шалтгаанаас үүсэх аливаа нүгэлт үйл үгүй; тэр бээр эд баялгийг үрэн таран хийх зургаан үүдийг хаасан буй; үүгээрээ эл арван дөрвөн нүгэлт зүйлээс зайлсхийн байж, тэр бээр зургаан зүгийн сахиулсан болж, хоёр насыг эзэмдэх замдаа энэ ба хойт нас хоёуланд үйлс нь бүтэмжтэй байх буюу. Энэ биеийг арилжиж, насан өөд болсоны дараа тэр бээр тэнгэрийн жаргалангийн орноо дахин төрөх хувь заяатай буюу.”
“Түүний тэвчин орхисон суртахууны дөрвөн хор аль вэ хэмээвээс, энэ нь амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцах, худал хэлэх - эдгээр болой. Суртахууны эл дөрвөн хорыг тэр бээр тэвчин орхисон буюу”.
. . . . .
“Ямар дөрвөн шалтгаанаас үүсэх нүгэлт үйлс түүнд байгаагүй вэ, хэмээвээс, нүгэлт үйлс бол алагчлал, хар санаа, мунхаг, айдас дөрвөөс үүсэх буюу. Хутагтан шавь эдгээр шалтгаанд үл хөтлөгдөнө, тэдгээрээр өдөөгдөх хорт үйлдэл түүнд үгүй.”
. . . . .
“Эд баялгийг үрэн таран хийхийн зургаан үүд алин бэ хэмээвээс, энэ нь архи уух; гадуур дэмий сэлгүүцэх; цэнгээний газраар хэсэх; мөрийтэй тоглох; муу хүмүүстэй нөхөрлөх; залхуурч гиюүрэх - эдгээр болой.”
“Залуу гэрийн эзэн ээ, энэхүү архи уухын зургаан аюул буй, энэ нь: эд баялгаа алдах; хэрүүл маргаан үүсэх; өвчин эмгэгт өртөх; муу нэр зүүх; бузар булай байдалд орох; ухаан санаа солиорох - эдгээр болно.”
“Залуу гэрийн эзэн ээ, гадуур дэмий сэлгүүцдэг хүнд бас зургаан эрсдэл тохиолдох, энэ нь: тэр өөрөө болон эхнэр, хүүхэд нь хараа хамгаалалтгүй болох; түүний эд хөрөнгө нь ч мөн тийм болох; үүнээс гадна аливаа нэгэн илрээгүй гэмт хэрэгт сэжиглэгдэх; элдвийн худал цуурхалд нэр холбогдох; янз бүрийн зовлон бэрхшээлд орох - эдгээр болно”.

“Цэнгээний газраар хэсэхээс зургаан эвгүй зүйл гардаг нь: хаана бүжиглэж байна; хаана дуулж байна; хаана хөгжимдөж байна; хаана шүлэг уншиж байна; хаана тоглоом тоглож байна; хаана хэнгэрэг дэлдэж байна гэж очиж үзэхээр эрж, зүтгэх болно”.
“Залуу гэрийн эзэн ээ, мөрийтэй тоглоомоос үүсэх зургаан эрсдэл бий, энэ нь: хэрэв хожвол өстөн болох; хэрэв хожигдвол хөрөнгөө алдсандаа харамсах; мөнгө хөрөнгөө барах; хэлэх үг нь олонд үнэ хүндгүй болох; найз нөхөд нь харж үзэхийг болих; мөрийтэй тоглогч хэзээ ч сайн хань болж үл чадах учир гэрлэхийн нөхцөлгүй – эдгээр болно.
“Муу хүмүүстэй нөхөрлөснөөс үүсэх зургаан хор нь: аль нэг мөрийтэй тоглогч, аль нэг ужид самуун хүн, аль нэг архичин, аль нэг хууран мэхлэгч, аль нэг луйварчин, аль нэг хэрцгий догшин этгээд – ийм хүмүүс л найз нөхөд нь болох буюу”.
“Залхуурч гиюүрэхээс үүсэх зургаан хор буй, энэ нь: дэндүү хүйтэн байна гээд ажил үл хийх; дэндүү халуун байна гээд ажил үл хийх; хэтэрхий эрт байна …, хэтэрхий орой болсон байна гээд ажил үл хийх; би их өлсөж байна гээд ажил үл хийх; би хэтэрхий их идчихсэн байна гээд ажил үл хийх – эдгээр болно. Ингэсээр байгаад тэр бээр юу ч хийлгүй өнгөрч, мөнгө ч олохгүй, байдаг хөрөнгөө барж шавхана.”
. . . . .
“Найз нөхрийн дүр эсгэсэн дайсан гэж үзвээс зохилтой дөрвөн төрлийн бодгаль бий. Энэ нь: сувидаг шунахай, ховч, бялдууч, үрэлгэн этгээд – эдгээр болно.”
“Эдгээрийн нэгдэх нь: сувидаг хомхой; өчүүхэн багыг өгөөд, үлэмж ихийг авах гэдэг; тус хийхдээ зөвхөн айснаасаа л болж хийдэг; гагц хувийн ашиг завшааныг л хөөцөлддөг – ийм дөрвөн зүйлээр нөхрийн дүр эсгэсэн дайсан болох буюу.”
“Найздаа зөвхөн хов зөөдөг хүн бол: өнгөрсөн үеийн нөхөрсөг юмаа ярьж товойлгох; ирээдүйд нөхөрсөг байна гэж амлах; нөхөртөө туслах юм нь зөвхөн хоосон амлал байх; тус хийх цаг нь болоод ирэхээр найдваргүйгээ харуулах – ийм дөрвөн зүйлээр нөхрийн дүр эсгэсэн дайсан болох буюу.”
“Бялдууч бол: таны хийсэн сайн зүйлийг ч, таны хийсэн муу зүйлийг ч нэгэн адил сайшаах, таны нүүрэн дээр чинь магтах, далд болохоор муулах – ийм дөрвөн зүйлээр нөхрийн дүр эсгэсэн дайсан болох буюу.”
“Үрэлгэн хүн бол: таныг архи уух, таныг гадуур сэлгүүцэх, таныг зугаа, цэнгээний газраар явах, таныг мөрийтэй тоглоход чинь л дагалдан хань болох – ийм дөрвөн зүйлээр нөхрийн дүр эсгэсэн дайсан болох буюу.”
. . . . .
“Чин үнэнч найз нөхөд дөрвөн төрөл байна. Энэ нь: туслагч нөхөр; сайн, муу явахад үл хувирах нөхөр; сайн зөвлөгч нөхөр; даган баясагч нөхөр – эдгээр болно.”
“Үнэнхүү туслагч нөхөр гэдэг бол: таныг гэнэтийн эвгүй байдалд орохоос хамгаалах; тэр бээр таны эд хөрөнгө харуул хамгаалалтгүй болох үед түүнийг хамгаалах; тэр бээр таныг хүнд байдалд орсон цагт суух орон олгож хамгаалах; тэр бээр таны гүйцэтгэх гэж буй ажилд тань шаардлагаас хоёр дахин илүү тусламж үзүүлэх – ийм дөрвөн зүйлээр чин үнэнч сайн нөхөр болох буюу”.
“Сайн, муу явахад үл хувирах нөхөр бол: танд өөрийн нууцыг ч нуулгүй хэлэх; тэр бээр таны нууцыг огт үл задлах; тэр бээр хүнд хэцүү цагт тань таныг эс орхих; тэр бээр таны төлөө амиа ч үл хайрлах – ийм дөрвөн зүйлээр чин үнэнч сайн нөхөр болох буюу”.
“Сайн зөвлөгч нөхөр бол: таныг буруу зүйл хийхээс татаж зайлуулах; тэр бээр таныг зөв зүйл хийхэд тань дэмжиж урамшуулах; та өөрийн мэдэхгүй зүйлээ түүнээс сурч авах; тэр бээр танд тэнгэрийн орны замыг зааж өгөх – ийм дөрвөн зүйлээр чин үнэнч сайн нөхөр болох буюу”.
“Даган баясагч нөхөр бол: таны гай барцдад үл баясах; тэр бээр таны сайн сайхан байгаад баярлах; тэр бээр таны тухай хүмүүс муу өгүүлэхийг үл тэвчих; тэр бээр таны тухай хүмүүс сайнаар ярихыг хөхүүлэн магтах – ийм дөрвөн зүйлээр чин үнэнч сайн нөхөр болох буюу”.
. . . . .
“Залуу гэрийн эзэн ээ, тэгэхлээр Хутагтны шавь зургаан зүгийг хэрхэн сахин хамгаалж байдаг вэ хэмээвээс,

(Ýíä Áóðõàí áàãø: õóó÷èí áðàõìàíû óëàìæëàë ¸ñîîð çóðãààí ç¿ãò ìºðãºë ¿éëäýõèéí îðîíä “Õóòàãòíû æàÿã” ¸ñîîð ¿çâýë çóðãààí ç¿ã ãýæ þó áîëîõ õèéãýýä òýäýíä õýðõýí “ìºðãºõèéã” Øèãàëàä òàéëáàðëàõäàà õ¿í á¿õíèé õè÷ýýíã¿éëýí ñàõèâàë çîõèõ ¿¿ðãýý ã¿éöýòãýõ çàìûã ë çààñàí áàéíà. Ýíý ¸ñîîð “çóðãààí ç¿ãèéã ñàõèõ” àâààñ õ¿í àþóëã¿é, àìàð àìãàëàí áàéõ áà òýð ç¿ãýýñ ÿìàð ÷ àþóë çàíàë ¿ë ãàðíà. Áÿðìàí íàð õàðèí ãàäààä åðòºíöèéí ç¿ã çîâõèñò çàëáèð÷, òýð ç¿ãò îðøèõ òýíãýð, ñàâäãóóäààñ èðýõ àþóëûã çàéëóóëàõ ãýæ ìºðãºäºã.)

Зургаан зүгийг дараахь агуулгаар ойлгох учиртай. Үүнд: дорныг эцэг, эх; өмнийг багш; өрнийг эхнэр, хүүхэд; умрыг анд нөхөд; доодыг үйлчлэгч, зарц; дээдийг дияанч, бярман (шашныг баригч) хэмээн үзнэ”.
“Хүүхэд бол эцэг, эхээ дорно зүг хэмээн тэтгэх учиртай, тэгэхдээ таван зүйлээр: тэд миний биеийг асран тэтгэж ирсэн, одоо би тэднийг асран тэтгэх болно; би бээр тэдний гүйцэтгэсэн үүргийг гүйцэтгэх болно; би бээр гэр бүлийнхээ удам, уламжлалыг үргэлжлүүлэх болно; би бээр өв хөрөнгөө хамгаалах болно; би бээр (эцэг, эх минь таалал төгсөхөд) тэдний төлөө өглөг өргөж, буян үйлдэх (шашны ёсыг гүйцэтгэх) болно гэж (дотроо өгүүлэн) мөргөнө.
“Ийнхүү хүүхдүүдээрээ тэтгүүлсэн дорно зүг болох эцэг эх нь хайр халамжаа хүүхдүүддээ таван зүйлээр үзүүлэх, энэ нь: нүгэл хилэнцээс тэднийг хамгаалах; сайн үйлд тэднийг хөтлөх; тэднийг боловсрол мэргэжилтэй болгох; тэднийг зохих ёсоор гэрлүүлэх; зохих үед нь тэдэнд өв хөрөнгө тасалж өгөх – эдгээр болно”.
“Ийм замаар дорно зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.

“Сурагч хүн багшийгаа өмнө зүг хэмээн мөргөх учиртай, тэгэхдээ: суудлаасаа босож мэндлэх; багшийгаа угтан хүлээж авах; сурах чин эрмэлзэлтэй байх; багшдаа үйлчлэх; заасан зүйлийг хичээнгүйлэн мэдэж авах – ийм таван зүйлээр багшийгаа хүндлэн бишрэнэ.”
“Ийнхүү шавь нараараа хүндлүүлж бишрүүлсэн өмнө зүг болох багш нар шавь нартаа хайр халамжаа таван зүйлээр үзүүлэх, энэ нь: багш бээр шавиа сайтар сургах; багш хүн шавиа сурсан зүйлээ гүнзгий эзэмшдэг болгох; урлахуй бүрийн мэдлэгт нарийн сургах; багш бээр шавиа өөрийн найз, нөхөдтэйгээ танилцуулах; шавийнхаа аюулгүй байдлыг ямагт анхаарч байх – эдээр болно.”
“Ийм замаар өмнө зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.
“Өрнө зүг болох эхнэрээ нөхөр нь таван зүйлээр тэтгэх, энэ нь: эхнэрээ хүндлэх; эелдэг зантай байх; эхнэртээ үнэнч байх; эхнэртээ эрх мэдэл өгөх; эхнэртээ гоёл чимэг (эрдэнэсийн зүйл гэх мэт) авч өгч байх – эдгээр болно”.
“Эр нөхрөөрөө шүтүүлсэн өрнө зүг болох эхнэр хүн нөхрөө таван зүйлээр хайрлах, энэ нь: гэр орныхоо ажлыг сайн хийх; гэртээ ирсэн хүмүүсийг зочломтгой хүлээн авах; нөхөртөө үнэнч байх; нөхрийнхөө орлогыг хадгалан харгалзаж байх; аливаа ажил үйлсэд хичээнгүй, авхаалжтай байх – эдгээр болно.”
. . . . .
“Ийм замаар өрнө зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.
“Умар зүг болох найз нөхдөө өрх гэрийн гишүүд таван зүйлээр тэтгэх, энэ нь: өгөөмөр сэтгэл; эелдэг зан; сайн санаа; (найз нөхдийг өөрөөсөө ялгаагүй) тэгш үзэх; хэлсэн үгэндээ хүрч байх – эдгээр болно.”
“Ийнхүү тэтгэгдсэн умар зүг болох найз нөхөд нь түүнийг таван зүйлээр асрамжлан хайрлах, энэ нь: асран ивээх шаардлагатай үед нь түүнийг ивээн тэтгэх; эд хөрөнгөө хамгаалах боломжгүй үед нь түүнийг харж хамгаалах; аюул занал тохиолдсон үед нь орогнуулан ивээх; зовлон бэрхшээл тохиолдоход нь эс орхих; түүний ойр дотны бусад хүмүүсийг нь ч хүндэтгэх – эдгээр болно.”
. . . . .
“Ийм замаар умар зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.
“Доод зүг болох үйлчлэгч, зарц нарыг эзэн нь таван зүйлээр тэтгэх, энэ нь: тэдний хэр хэмжээ, чадавхид тохирсон ажил өгөх; хоол хүнс, цалин хөлсөөр хангах; өвдөж зовоход нь санаа тавьж туслах; ер бусын эмзэг тохиолдлыг нь хуваалцах; зохих цагт нь тэдэнд чөлөө олгож, бэлэг өгч байх – эдгээр болно.”
“Эзнээрээ ийнхүү тэтгүүлсэн үйлчлэгч, зарц нар эзнийгээ таван зүйлээр хайрлаж хамгаалах, энэ нь: өглөө эзнээсээ урьдан босч байх; үдэш эзнээсээ сүүлд унтаж байх; өөрт өгснийг авах; ажлаа сайн хийх; эзнийхээ тухай сайныг ярьж, нэр алдрыг нь өргөж байх – эдгээр болно.”
“Ийм замаар доод зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.
. . . . .
“Дээд зүг болох дияанч болон бярман багш нарыг (шашныг баригчдыг) өрх гэрийн гишүүд (жирийн хар хүмүүс) таван зүйлээр шүтэн тэтгэх, энэ нь: нийцтэй үйлдэл; эелдэг зөөлөн үг; эелдэг ариун сэтгэл; гэр орноо тэдэнд нээлттэй байлгах; тэдний хэрэгцээт зүйлсийг нийлүүлэх – эдгээр болно.
“Ийнхүү тэтгүүлсэн дээд зүг болох дияанч хийгээд бярман багш нар өрх гэртэн нарт (жирийн хар хүмүүст) хайр хүндэтгэлээ зургаан зүйлээр илэрхийлэх, энэ нь: тэднийг нүгэлт үйлдлээс хамгаалах; буянт үйл үйлдэхэд сургах; асрангуй сэтгэлээр тэднийг хайрлах; сурч мэдээгүй зүйлийг нь зааж сургах; сурч мэдсэн зүйлийг нь засан залруулж, нарийвчлах; тэдэнд гэтлэх замыг нээж өгөх – эдгээр болно.”
“Ийм замаар дээд зүг түүний хувьд аюулгүй, бат бэх оршин сахигдах буюу”.
. . . . .
Ялж Төгс Нөгцсөн ийн айлдахуйд залуу гэрийн эзэн Шигала хэлсэн нь:
“Эрхэм ээ, гайхамшиг, үнэхээр гайхамшигтай! Энэ бол зүйрлэвээс уруу харж унасан юмыг өөд татаж зөв болгон тавих, далдалж нуусан юмыг ил болгож гаргах, эсвэл замаа алдаж төөрсөн хүнд замыг нь зааж өгөх, эсвэл харанхуйд гэрэл гаргаж, тэнд буй зүйлсийг нүдээр үзүүлэх лүгээ адил буюу. Энэчилэнгээр Ялж Төгс Нөгцсөн та номыг олон аргаар тайлбарлав. Би бээр Ялж Төгс Нөгцсөнд мөргөе, Номд мөргөе, Хуврагт мөргөе. Ялж Төгс Нөгцсөн та намайг энгийн хар шавиа болгон авч, энэ өдрөөс эхлэн амьдралынхаа эцэс хүртэл авралд тань багтан биширч явахыг болгоон өршөөх ажаамуу” гэжээ.

Валпола Рахула

  • ЗочинFebruary 6, 2013

    Юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань бүтэх болтугай!

Бусад мэдээлэл