2021-11-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5096
Та шуналыг дагасан цагт таны сэтгэл амгалан байж чадахгүй. Ямагт дутуу санагдана. Ямар ч элбэг хангалуун байсан ч дандаа ямар нэгэн зүйл дутагдсаар л . Хэзээ ч жинхэнэ амгалантай байдаггүй хүслийг дагасан таны сэтгэл ханахгүй. Ингээд ханахгүй хүсэл зовлон болж хувирна. Энэ бол орчлонгийн хамгийн зовлон мөн. Хүмүүсийн амьдралд тохиолдож ихэнх зовлон бэрхшээл хүсэл шуналаа дагасны уршиг. Хүссэнээ авах нь зовлон, хүссэнээ авахгүй байх нь ч зовлон. Сэтгэлийн хяналтгүйгээр хүссэнээ авах үед хүссэнээ авахгүй байхын зовлон зогсох мэт бодогдоно. Хүссэнээ авахгүй байхын зовлон зогсох боловч хүссэнээ олсны өөр шинэ зовлон эхэлнэ гэх мэт. Бид зургаан мэдрэхүйн аль нэгнээр хүссэн зүйлтэйгээ учирч хүрэлцсэнээр үүссэн төдийн өөрчлөлт төдий мэдрэмжийг жаргал гэж нэрлэнэ. Энэ сайхан мэдрэмж хэзээ нэгэн цагт зовлон болж хувирдаг. Үүнийг сайн шалгаж үзвэл нөгөө л мэдрэмжид суурилсан жаргал хувьсахын жаргалаар зовлонгоор солигдоно. Хүслийг дагаснаар үйлийг хурааж, үйл нь сэтгэлийн үргэлжид ул мөрөө үлдээн сансарын ирээдүйн амьдралын шалтгаан болдог. Хүсэл шуналдаа хөтлөгдсөн цагт орчлонгийн зовлонд төгсгөлгүй болно.