Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багшийн сургаалын цоморлог буюу дхармападагаас

• “ Тэр доромжилсон намайг, тэр цохисон намайг, тэр намайг давчихлаа, тэр намайг хоосрууллаа”. Ийм бодол агуулан хадгалж буй хүмүүс үзэн ядахаа зогсоож чадахгүй. Учир нь, энэ ертөнцөд ядалтыг үзэн ядалтаар хэзээ ч үзэн зогсоож байсангүй, үзэн ядалтыг үгүй болгосноор л түүнийг зогсоож болно. Энэ бол мөнхийн дхарма.
• Зугаа цэнгэлд умбаж, мэдрэмжүүдээ хазаарлаж чадахгүй, уух идэхдээ хэмжээгүй, залхуу, шийдмэг бус - ийм л хүнийг, өмхөрсөн модыг хар салхи унагадагтай адил Мара нураадаг.
• Дээвэр нь муудсан байшинд борооны дусаал дусахтай адил муу хөгжүүлсэн ухаанд шунахайрал нэвчдэг.
• Бодолтой, төв байх нь – үхэшгүй мөнхөд хүрэх зам. Ухаантай хүмүүс үхдэггүй. Хөнгөн хийсвэр хүмүүс л талийгаачтай адил. Үүнийг сайн ойлгодог тул мэргэд – бодолтой төв байдаг. Эндээсээ тэд баяр баясгаланг утгадаг. Буянтай үйлийн тариаландаа тэд баясдаг.
• Мунхаг бүдүүлгүүд, тэнэг хүмүүс хөнгөн хийсвэр байдаг.
• Мэргэн хүн эрдэнэ мэт бодолтой, төв байдлаа хадгалдаг.
• Хөнгөн хийсвэр зангаас зугтааж, зугаа цэнгэл, шунал тачаалаас хол явагтун, учир нь зөвхөн бодолтой, төв хүн аугаа аз жаргалд хүрдэг.
• Дэрвэлзэн чичрэх, амархан хөндөгдөх, барихад хэцүү бодлыг мэргэн харваач сумаа чиглүүлдэг лугаа адил чиглүүлдэг.
• Арайхийн баригдаж буй, хөнгөн, хаа тааралдсан газраа бүдрэгч бодлыг нотолж авах нь сайн үйл. Нотлогдсон бодол аз жаргалд хүргэнэ.
• Хөөрхий , хэнд ч хэрэггүй , мэдрэмжгүй, ашиггүй энэ бие газар дээр удаан амьдрахгүй.
• Өөрийн биш үгийг хичнээн сайн хэлэвч үнэргүй боловч аятайхан өнгө бүхий, сайхан цэцэг лугаа адилхан үргүй.
• Цэцэгсийн үнэр салхи сөрөн тархдаггүй: зандангийнх ч, мэлрэгийнх ч тэр. Харин сайн үйлстний үнэр салхи сөрөөд ч тархана. Сайн хүн газар бүр нэвтэрнэ.
• Аялж буй хүн өөртэйгээ адил буюу өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй таарахгүй бол ганцаардалдаа дасдаг: тэнэг хүнтэй нөхөрлөл байдаггүй.
• Мунхаг гэдгээ мэддэг тэнэг түүгээрээ цэцэн, харин өөрийгөө цэцэн хэмээн сэтгэгч жинхэнэ тэнэг мөн.
• Гашуун үр авчрах муу үйл хийснээр тэнэгүүд ухаангүй. Ухаангүй тул өөрсдийгөө дасан шигээ л хорлодог.
• Аз дутан мунхаг хүн мэдлэг эзэмших бол мэдлэг түүний азын шоо мэт толгойг эргүүлэн устгадаг.
• Дутагдлыг чинь хэлж, шүүмжилж байгаа цэцэн хүнтэй таарсан хүн түүнийг эрдэнэсийн сан зааж өгч буй мэт санагтун. Тийм хүнийг дагасан хүнд сайн юм болно уу гэхээс биш, муу юм болохгүй.
• Муу хүнтэй, дорд хүнтэй хэн ч бүү холбогд. Сайн, буянтай хүмүүстэй дотносон нөхөрлө.
• Суваг татагчид усыг урсгадаг, харваачид сумаа чиглүүлдэг, мужаан хүн модыг санаснаараа зордог, харин мэргэд өөрийгөө номхотгодог.
• Бат бэх хадан хясааг салхи хөдөлгөж чадахгүйтэй адил мэргэд хараал, магтаалын алинд ч хувирашгүй.
• Хүмүүсээс цөөхөн нь нөгөө талын эрэгт хүрдэг. Бусад нь эрэг дээрээ л тонгочиж байдаг.
• Сонсоод тайвшрах, ашигтай ганц үг нь мянган утга учиргүй үгсээс илүү жинтэй.
• Нэгэн хүн тулаанд мянган хүнийг мянгантаа ялсан бол харин нөгөө нэг нь ганцхан өөрөийгөө ялжээ. Тэгвэл өөрийгөө ялсан хүн нь аугаа ялагч мөн ажгуу.
• Өөрийгөө байнга хянан хязгаарлаж, өөрийгөө номхруулсан хүнд бусдыг ялахаас өөрийгөө ялан гарахыг илүүтэйд үзнэ. Настайчуудыг хүндэтгэн асардаг хүнд амьдрал, гоо сайхан, аз жаргал, хүч чадал гэсэн дөрвөн дхарма заяадаг.
• Өөрийгөө гүнзгийрүүлэн хөгжүүлэгч, буянт хүний амьдралын нэгэн өдөр нь нүгэлтэй хүний зуун жилийн амьдралтай эн тэнцдэг.
• Сайн үйл үйлдэхэд тэр яарах болтугай, муу юмнаас оюун ухаанаа хамгаалах болтугай. Учир нь сайн үйлийг бүтээхээр яардаггүй хүний оюун ухаан муу үйлээс ханамж авдаг.
• Муу үйл үйлдсэн хүн дахин дахин бүү үйлдэг, муу үйлд хүсэл зоригоо бүү зориулаг. Муу үйл хуралдваас зовлон болъю.
• “Тэр надад ирэхгүй” гэж зовлонгийн мухай хөнгөнөөр бүү бодогтун. Дусал дуслаар хурсаар ваар сав усаар дүүрдэгийн адил мунхаг хүн бага багаар хураасаар муу үйлээр дүүрдэг.
• Хэрвээ гартаа шархгүй бол хор бариад ч явж болно. Шархгүй тул хор гай болохгүй. Үүн лугаа адилмуу үйл хийдэггүй хүн гай зовлонд өртөхгүй.
• Газар дээр ч, далайд ч, уулын завсар ч, энэ хөрст дээр хаана ч амьдрагчийг үхэл гүйцэхгүй газар гэж үгүй.
• Шийтгэлийн өмнө бүнд чичирч, шхлээс бүгд айдаг, тэгвэл бусдын оронд өөрийгөө тавиад үзэгтүн.бусдын амийг тасалж болохгүй, таслахыг ч шахан шаардаж болохгүй.
• Өөртөө жаргал хайж яваад, жаргалыг адилхан хүсч явсан амьтдыг шийтгэсэн хүн үхсэнийхээ дараа ч амар амгаланг олохгүй.
• Шилбүүрдэн тууж үхрээ бэлчээх малчин лугаа адил үхэл, хөгшрөлт хоёр амьтай бүхнийг туудаг.
• Мэдэх чадахаар маруухан хүн хайнагийн шар шиг өтөлдөг, булчин шөрмөс нь нэмэгдэвч ухаан санаа нь хэвээрээ.
• Өөрөө өөртөө хортой үйлийг үйлдэхэд хялбар. Харин ач тустай хэрэгтэй үйлийг үйлдэхэд тун амаргүй.
• Үйлдсэн муу үйлээ сайн үйлээр арилжин аврагч нь энэ хорвоог үүлэн чөлөөн дөх наран адил гийгүүлнэ.
• Харамч хүн бурхадын орронд морилж чадахгүй,харин мунхагууд бусдад өгсөнөө мартдаггүй. Ухаант хүн бусдад өгөөд баясдаг, учир нь үүнийхээ үрээр тэр аз жаргалыг мэдэрдэг.
• Муу үйл үйлдэхгүй байх, сайн сайханд тэмүүлэх, оюун ухаанаа ариусгах нь гэгээрэгсдийн сургаал мөн.
• Алтан зоосоор бороо орсон ч шунал хүсэл ханахгүй. Шунал өвчин ихтэй байгаад түүнээс хүртэх баяр баясгалан нь бага гэдгийг мэдэгч нь цэцэн хүн мөн.
• Үхлээс эмээж шаналсан хүмүүс хорогдох газар хайдаг: ууланд, ой модонд, төгөл дэх моднуудад, булш бунханд.
• Буянтай сайн хүнийг олоход хэцүү: тэр газар болгонд төрдөггүй. Гэвч тэр цэцэн хүн хаана төрнө, тэнд аз жаргалтай удам цэцэглэнэ.
• Ялалт үзэн ядалтыг төрүүлдэг, ялагдсан хүн гунигтай амьдардаг. Ялалт бол ялагдлаас татгалзсан /тайван/ амирлангуй хүн жаргалтай.
• Буянтай тэнгэрлэг хүмүүсийг харахад ч таатай, тэдэнтэй хамт айх нь аз завшаан. Мунхаг тэнэгүүдийг хардаггүй хүн үргэлж жаргалтай байх болтугай.
• Дэмий сэлгүүцэхэд амьдралаа зориулж, гэгээрч боловсрохыг чармайгаагүй, зорилгоо умартан, зугаа уэнгэл хөөгч нь төгс гэгээрэхүйн төлөө өөрийгөө боловсруулагчид атаархдаг.
• Тэр уур хилэнгээ ууч хүлээутэй зангаар, мууг сайнаар, харамын сэтгэлийг өгөөмөр сэтгэлээр, худал хуурмагийг шударга үнэнээр номхруулдаг.
• Үнэнийг ярь, уур хилэнд бүү авт, чамаас бага атугай зүйлийг гуйвал өг. Энэ гурван болзлын тусламжтайгаар бурхдад ойртож болно.
• Зөвхөн магтаалд буюу зөвхөн шүүмжлэлдтохирсон хүн гэж байгаагүй, байхгүй, бий болох ч үгүй.
• Мэргэн хүн бохир буртагаа аажимдаа, бага багаар, цаг цагаар гээх нь алт мөнгөний дархан мөнгийг аажим халаан цэвэршүүлэхтэй л адил болой.
• Хэрээ мэт хэнэггүй, шазруун, хаширгаатай, бодлогогүй, эвдэрсэн хүнд амьдрах нь амархан. Гэвч төлөв даруу, цэвэр ариуныг хайгч, шуналгүй, илүү дутуу зангүй, алсын хараатай, амьдрал нь цэвэр ариун хүнд амьдрах хэцүү.
• Хүсэл тачаал лугаа адил ихгал гэж үгүй,
Уур хилэн шиг зангиралт гэж үгүй,
Хууран мэхлэх лугаа адил тор гэж үгүй,
Хүсэл шиг их мөрөн гэж үгүй

    Бусад мэдээлэл
    2013-04-17