Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ.

“Аяа хэмээн”
Ачит багшийгаа орой гавал мэт үүрч яв
Амь нас лугаа дүйцүүлж ядам бурхныг шүтэж яв
Сүүдэр мэт ханд, дагинас сахиустай нөхөрлө
Сүжиг тангараг санваарийг нүдний цөцгий мэт энхрийл
Өчүүхэн хилэнцийг ч өргөсөнд хатгуулсан мэт цээрлэ
Өглөгийн эзэд ба үхээрийн идээг бөөлжис мэт цээрлэ
Хичээл сэрэмжийг боомлох дээс мэт чангал
Хилэнц, хурьцал, нисваанисыг хорт могой мэт бод
Өөдгүй муу үгэнд үхсэн хүн шиг дуугаа хураа
Өөрт тустай үгийг амны уншлага мэт үглэж яв
Унд хоолыг хэтрүүлж бүү хэрэглэ эм мэт шүт
Ухаан билиг оюунаа нарны гэрлээс ч илүү болго
Уудам огторгуй лугаа адил хязгаар үгүй төгс бай
Ундрах оюун билгээ далайн ёроолоос гүн байлга
Балчигаас ургасан бадамлянхуа адил тоос үгүй бай
Бардам омог сэтгэлээ хир торгоноос илүү зөөлрүүл
Энхрийлж хайрладаг биеэ зээлийн байшин мэт бодож яв
Энэ насны үзэгдлийг илбэ зүүд мэт үнэнгүйд санаж яв
Аливаа хүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай
Алдар нэр цуурайтвал үхдэл хүүр мэт зориггүй бай
Атаат дайсан муу хэлбэл уул мэт хөдөлгөөнгүй тэс
Хамаг ёсоо хазайлгалгүй хаан хүн шиг бай
Харалган сохор мэтээр бусдын мууг харахгүй яв
Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв
Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай
Өөрийн эрдмийг уурхайн сан шиг далдлан нууж яв
Өр ширтэй хүн шиг эд эдлэлээ өглөг болгон өгч яв
Зовж яваа нөхөртөө садан сүлбээтэн мэт тусалж бай
Зоргоор хэрэн хэсэж, ороонги гөрөөс шиг ганцаараа яв
Зожиг хирс мэт ямагт ганцаараа бай
Зориуд хор идсэн мэт хэзээ үхэх магадгүйг бод
Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв
Гэмт муу нөхрийг өстөнд үзэж сэмээр холдон зайл
Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв
Амьсгалах завгүй мэтээр сайн зам мөрийг бясалглаж яв
Алин үзэгдсэн бүхнийг илбэ мэтэд онон зохио
Аялгуу дуу бүхнийг хадны цуурай адил мэдэж зохио
Чанадад хүрэхийн тулд сэтгэлдээ харуул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ
Товчилбол би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж
Тодорхой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан заан ус руу дайрах мэт яавч буцалтгүй зүтгэж
Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио

  • ЗочинSeptember 24, 2012

    сайхан байна шүү, ёс зүй мандатугай

  • ЗочинSeptember 27, 2012

    ta uneheer augaa hun um

  • ЗочинOctober 29, 2012

    Hoich ueiinhendee nutagiinhaa uul usaaraa damjuulan tusiig buteeyee hemeen tangraglan Uwgun Hambad mini shingesen Noyon hutagtiinhaa ulmiid uchuuhen bi beer sugdun murugye...

  • ЗочинNovember 1, 2012

    burhanii shashin bol aguu zuil

  • ЗочинNovember 9, 2012

    Utgiig n onoj uhaarch chadval unheer gaihamshig yumdaa. uhaarsan hesgee ch bolov seremjilj yaviidaa.

  • ЗочинNovember 26, 2012

    бүхэлдээ бодь мөрийн зэрэг байна гоё хэлжээ агуу хүн

  • ЗочинMay 17, 2013

    Хутагтын буян бүхэнд даган баясая

  • ЗочинMay 17, 2013

    хутагт эргэж ирсэнд баяртай байна,тонгол орон маань улам сайхан болох нээ

Бусад мэдээлэл