2013-07-15 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4716
“Нигүүсэлт Эцэг Марвынхаа өлмийд сөгдмүү
Бодийн Сүм болох миний бие дотор
Тахилын онгон шүтээн орших цээжний
Зүрхний тольтноо орших дээд гурвалжинд
Хуй салхи мэт эрчтэй
Сэтгэлийн морьны минь
Дэл сүүл нь сансараар дүүлнэ
Ямаршуухан цалмаар энэ морийг бугуйлдан,
Ямар шонд бөхлөн уялтай билээ
Өлсөхөд нь юугаар тэжээх билээ
Ангаж цангахад нь юугаар ундлах билээ?
Хүйтэн сэрүүний цагт ямар байранд оруулах вэ?
Морийг нэгэн үзүүрт сэтгэлийн цаламаар
Бясалгалын шонд уяах хэрэгтэй
Өлссөн үед нь
Гуру багш нарын сургаалаар тэжээж
Цангасан үед нь
Ухамсарын урсгалаар ундаалж
Хүйтэнд даарахад нь
Хоосон чанарын ордонд оруулах ёстой
Эрх хүчин эмээл жолоо нь
Оюун ухаан байг
Хөдөлгөөнгүй төвлөрөл хэмээгч жирэм олмоор чангалан ташуурд
Амин шимээр хазаарла
Сэрэмжит соргог залуу
Оюун Ухаан түүнийг унана
Морьтны дуулга бол
Махаяны асрал нигүүсэл
Эрдэм, Бодол, Бясалгал нь түүний хуяг
Тэвчээр хатуужил түүний бамбай юм
Тэмүүлэл зоригийн урт жадаар тэр зэвсгэлэжээ
Ухаалаг самбаа гэгч сэлэм зүүжээ
Ертөнцийн шалтгаан болох
Ухааны шулуухан сум
Уур хилэн үзэн ядахуйгаас чөлөөтэй сүмбийнэ
Дөрвөн Цаглашгүй
Сайн үйлсэд бүхий
Нэвт мэдэгч болох ухааны хурц сумыг
Билэг мэргэний уян нуманд хөвлөн
Мэргэдийн зам ба зөв аргын хаалгыг онолдуулан байж
Бүх ард түмний дунд таьдаг юм
Тэр сум үнэнч хүний зүрхэнд тусмагцаа
Амин хувиа хичээхүйн үндсийг нь тасална
Тийнхүү ганцхан дайсан болох муу тачаалууд ялагдан
Садан төрлийнхөн маань авралд багтана
Аз жаргалын уудам хөндийгөөр энэ морь довтолгоно
Хэрэг зориг нь Ялагч Аватара нартай мөр зэргэцэх юм
Хойд хоёр ган туурайгаараа сансрын хүрднээс улам улмаар мултран
Урд хоёр ган туурай нь
Чөлөөлөлт өөд урагшлан давхина
Энэ хөлөг морь минь бурханы хутагт намайг хүргэнэ.