Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сайн хөрс бэлдэх нь

Сайн чанарын ургац хураая гэвэл үр тарианы чанарыг сайжруулах, бордоо тэжээл судлах гээд янз бүрийн арга хэмжээ авах хэрэгтэй. Шинжлэх ухаан хичнээн хөгжлөө гээд ургацын үрийг бол яасан ч гаргаж авч чадахгүй. Тийм учраас чанартай сайн ургац хураая гэвэл сайн ургах орчин нөхцлийг бүрдүүлэх нь юунаас ч илүү чухал.
Сайн орчныг бүрдүүлнэ гэдэг зөвхөн газар тариаланд хэрэгтэй зүйл биш. Сайн хүн хүмүүжүүлэхийн тулд ч гэсэн нийгмийн сайн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн орчин ч гэсэн сайн байх хэрэгтэй нь мэдээж.
Сайн орчныг бүрдүүлнэ гэдэг бол өөрийгөө болон эргэн тойрноо Бурханы сургаалаар гэрэлтүүлж, хөгжүүлэхийг хэлнэ.
Улс төрийн харамсалтай нөхцөл байдал, зэрлэг гэмт хэрэг, эцэг эхээ зовоосон хүүхдүүд байна гэдэг сайн ургац гарахааргүй хөрс шороотой байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь нийгмийг Бурханы сургаал хэмээх тэжээл (нигүүлсэхүйн үйл)-ээр хангалттай бордоогүй байна гэсэн үг юм. Бид сайн хөрс, шороо бэлдэхийн төлөө хамаг хүчээрээ хичээх хэрэгтэй.

Рисшо Косей Каи Буддын шашны байгууллага,
Үүсгэн байгуулагч Нивано Никкёогийн сургаалаас

    Бусад мэдээлэл