Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Адистэдийн дээд тунгаамал цогц

Эрдэм бүгдийн суурь болсон ачит дээд багшийг
Эндэлгүй ёсчлонгоор шүтэхийг мөрийн суурь хэмээн
Оюунаараа сайтар үзээд, их шамдал үүсгэн
Онцгой бишрэлээр багшийг шүтэхүйд адистидлэн хайрла.

Нэгэнтээ олдсон чөлөө учрал үүнийг
Нэн олдохуйяа бэрх, тус ихтэйг санаж
Өдөр шөнө бүхэнд шимийг авах оюуныг
Өнөд тасралтгүй төрүүлж адистидлэн хайрла.

Урсгал усан дээрх хөөс мэт амь бие
Улмаар түргэн эвдрэх тул үхлийг санах хийгээд
Хаашаа хөдлөвч биеийг дагах сүүдэр мэт
Хар, цагаан үйлийн үр үхэвч хойноос дагадаг дор
Үлэмж баттай магадлалыг олоод гэмийн чуулган
Өчүүхэнээс ч өчүүхэн нугуудыг ч тэвчих хийгээд
Ариун цагаан буян чуулганыг бүтээн үйлдэхүй дор
Асар ямагт сэрэмж төгс болгон адистидлэн хайрла.

Эдлээд үл ханах, зовлон бүгдийн үүд
Эгнэгт сэтгэл бататгаж үл болох сансрын хотол чуулганы
Аюулт гэм эргүүг нь ухаараад нирвааны амгаланг
Асар ямагт сэрэмж төгс болгон адистидлэн хайрла.

Асар арилсан санал түүгээр хөтлөгдсөн
Ахуй их дурдал хийгээд их сэрэмжээр
Бурхны шашны ёзоор ангид тонилохуй санваараар
Бууралтгүй явахын зүрхэнийг үйлдэхүйд адистидлэн хайрла.

Эдүгээ би сансрын далайд унасанчилан
Эх болсон амьтан бүгд ч энэ адилыг
Эндэлгүй үзэж амьтныг гэтэлгэхийн үүргийг авч
Эрхэм дээд боди сэтгэлийг судлахуйд адистидлэн хайрла.

Боди сэтгэлийг үүсгэвч гурван санваарыг
Басхүү эс дадуулбаас бурхан үл бүтдэгийг
Сайтар үзээд ялгуусны хөвүүний санваар дор
Сайн хатуу хичээлээр суралцах болгож адистидлэн хайрла.

Үнэхээр буруу вишайд алмайрахыг амирлуулан үйлдээд
Үнэнхүү утган дор ёсчлонгоор шинжилснээр
Амирлан үлэмж хослон барилдахуйн мөрийг
Асар түргэнээ үндсэн дор төрүүлэн адистидлэн хайрла

Ерийн мөрийг судалж савт болвоос
Ер хөлгөн бүгдийн дээд болсон очирт хөлгөн
Сайн хувьт төрөлхийтний орохуй дээд олом түүн дор
Сайтар амар хялбараар орох болгож адистидлэн хайрла.

Тэр үед хоёр зүйлийн шид бүтээл бүтэхийн суурь нь
Тийнхүү асар арилсан санваар гэж зарилагдсан дор
Үнэн магадлал засвартай бусыг олсноор
Үлэмж амьтайгаа холбон сахихуй дор адистидлэн хайрла.

Тэндээс дандарын аймгийн шим хоёр зэргийн
Тэрхүү оньс нугуудыг ёсоор нь оноод хичээснээр
Дөрвөн хувийн ёгийн явдлаас үл алгасран
Дээдсийн номлосны дагуу бүтээхүй дор адистидлэн хайрла

Тэр мэтээр сайн мөрийг үзүүлсэн буяны садан хийгээд
Түүнчлэн ёсчлон бүтээгч нөхөд н???? өлмий ?? батдаад
Гадаад дотоодын тотгорын чуулган бүгдийг
Гагцхүү чухагаар амирлуулан адистидлэн хайрла

Төрөл бүхэнтэй ариун багштай учирч
Төөрч хагацахгүйгээр номын цогийг бүрэн эдлэж
Түйртэлгүй газар хийгээд мөрийг сайтар төгсгөөд
Түргэнээ Очирдарийн хутгийг олох болтугай.

Бодийн эрдэнэт дээд сэтгэл
Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай
Төрсөн нэгэнд нь доройтолгүй
Улам өөд аривдах болтугай.

Төрөл бүхэнд ялгуулсан Зонхава
Их хөлгөний багшаар зохиож
Хамаг бурхадын сайшаасан энэ мөрөөс
Нэгэн хоромд ч эс буцах болтугай.

Өөрийн хийгээд бусдын
Гурван цагийн хоёр чуулганаар
Ялгуулсан богд Лувсандагвын
Яруу шашин өнөд бадрах болтугай.

Номын хаан Зонховагийн
Энэ ариун дээд ёс дэлгэрхүй дор
Зохилдох шалтгаанууд нь бүрэлдэж
Үл зохилдох шалтгаанууд амирлах болтугай.
Тэнцэшгүй дээд бодийн сэтгэл
Түргэн бүхэнд төрөөд
Түрүү цагт үйлдсэн
Түйтгэр бүхэн нь арилах болтугай.

Ханьцашгүй дээд бодийн сэтгэл
Хурдан бидэнд төрөөд
Хамаг бурхдын эрдэм чадлыг
Хурааж бүгдийг нь олох болтугай.

Язгуур цог төгс, их эрдэнэ Лама минь
Яг миний зүрхний лянхуад залран
Зарлигийн их ачийн үүднээс дагуулан тэтгэж
Зарлиг, лагшин, таалалын нийтийн шидийг хайрлан өршөө

Язгуур цог төгс, их эрдэнэ Лама минь
Яг миний зүрхний лянхуад залран
Зарлигийн их ачийн үүднээс дагуулан тэтгэж
Зүйрлэшгүй дээд хийгээд нийтийн шидийг хайрлан өршөө

Язгуур цог төгс, их эрдэнэ Лама минь
Яг миний зүрхний лянхуад залран
Зарлигийн их ачийн үүднээс дагуулан тэтгэж
Бурхны хутгийг олох хүртэл батад оршин соёрхоо.

    Бусад мэдээлэл