Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Майдарын эрин үе эхэлснийг Монгол төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж буй “Их Майдар” төслийн хүрээнд “Их Майдар” сангаас санаачлан Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Философийн холбоо, Батзасаг Институт, Жавзандамба Хутагт Төв зэрэг байгууллагууд хамтран “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг энэ сарын 6,7- ны өдрүүдэд "Кемпински" зочид буудалд зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус анхдугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх, доктор Р.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон АНУ, БНФУ, ОХУ, БНСУ, Тува зэрэг улс орнуудын 20 гаруй эрдэмтэн судлаачид 240 гаруй төлөөлөгчид оролцож Сайн цагийн эхлэл Майдарын Эрин үе эхэлснийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө.

Эв нэгдэл, энэрэл нигүүслийн бэлгэдэл Майдар бурханыг бүтээх тус төсөл нь Үндэсний бүтээн байгуулалт төдийгүй Монголын ард түмний шашин, соёлын үнэт өв уламжлалыг сурталчилан таниулах, улмаар гадаадын жуулчдыг татах зорилгоор өөрсдийн нэрийн хуудас болсон бэлгэдэл, бүтээл, аялал жуулчлалын цогцолбор юм.
Уг цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Богд хан уулын өвөр, Өгөөмөрийн ам “Зүрх Хайрхан” уулын энгэрт бүтээн байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

  • ЗочинDecember 16, 2012

    Ирээдүйн Бурханы хөшөө цогцолборыг босгох буянт үйлст тань амжилт хүсч даган баясаж байна.

  • ЗочинDecember 16, 2012

    Майдар бурхан залрах үед нь ном сонсож, хамаг амьтаны тусын тулд бурхны хутгыг олох болтугай.
    Хамаг амьтан амгалангын шалтгааныг төгс олох болтугай

  • ЗочинDecember 17, 2012

    burhan bagshiin erin uy dahiad 2000 gariu jil orshihiin bishuu od gerel gui?

  • odgerelDecember 18, 2012

    Би 2000 гаруй жил оршихгүй гэж хэлээгүй ш дэ.

  • ЗочинDecember 18, 2012

    Бурхан багш сургаалиа айлдаад таван мянган жил болжуугаа байвал яана?
    2550 жил болжийгаа гээд байсан чинь 3000 гэсэн дүгнэлт гарчихсан. Өөр бас олон янзын их уртаа тооллууд байдаг. Алийг нь дагахаа мэдэхгүй хэцүү байдаг дөө. Бөөрөнхийлдөөд л дунджаар нь таагаад л авчдаг шүү дээ.

  • ЗочинDecember 18, 2012

    Майдар ном айлдана. Очирваань ном айлдана, Манзушир ном айлдана. Дуйнхор ном айлдана.
    Өөр хэн билээ дээ?

  • ЗочинDecember 19, 2012

    Үнэхээр номын утгыг хөөх хүнд Бурхан багш хэзээ номоо айлдсан нь биш, юун тухай номлосон нь л чухал.

  • ЗочинDecember 19, 2012

    номын утгыг ч бөөрөнхийлдөж, дундажлаж, таамаглаад.
    Пөөнийсөн аймар л юм болно биз дээ. he he

Бусад мэдээлэл
Майдарын эрин үе эхэлснийг Монгол төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрлөө.
2012-12-14