2014-11-07 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8476
Хүний сэтгэлийн ертөнц бохир буртгаар дүүрэхийг нисванисын цөв гэдэг.
Энэ нь цаашлаад зөв, бурууг ялгах, нүгэл буяныг шүүх чадваргүй оюуны хоосрол болохыг үзлийн цөв гэнэ.
Ингэж эрүүл саруул ухаанаа гээсэн бодгаль буюу хүнийг амьтны цөв гэнэ.
Тийм хүн нүгэлт үйлээр өөрийн буян хишиг, насан хутгаа сүйтгэх жамтай тул тэгж заяанд цөв суухыг насны цөв гэнэ.
Эл доройтол нийтийн болж хавтгайрахыг цагийн цөв гэдэг.