Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багшаас Торолтгүй хэмээх бодьсадва ийн асуув:

Бурхан багшаас Торолтгүй хэмээх бодьсадва ийн асуув:

- Хүн төрөх өдрөө сонгож эс төрөх, үхэх өдрөө сонгож эс үхэх тул өдөр цагийн тохиолоос элдэв муу нөлөө гарвал яах вэ?

Бурхан багш зарлиг болруун:

-Ийн асуух тань буян болой. Тэнгэр газар хоёул өлзий хутаг. Наран саран хоёул буян билиг. Оюунт хүний манлай болсон бодьсадва нар цөм асрал нигүүлсэл агуу их бөгөөд амьтан бүхнийг ганц үр шигээ алагчаалалгүй тэгш үзьюү...
Үр мэндлэх цагт ч найман гэгээнийг бясалгавал гарз гашуудал учрахгүй.
Цаг тохиож, нөхчих цагт ч найман гэгээнийг бясалгаваас зовлон төвөг тохиохгүй.
Өдөр цаг бүхэн өлзий буян
Од гариг бүхэн онцгой сайн
Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй
Мунхагийн нойроос сэрсэн бүхэн чадал төгөлдөр

тэр цагт долоон түм долоон мянган хүн хиргүй ариун билгийн нүд нээгдэхүйеэ бас ийн асуув:

- Бурхан багшаа, хүн өлзийт сайн өдрийг сонгон ураглаж хуримлах атал хожим баялаг түвшин нь цөөн, ядмаг алгасангуй нь олон байх юм. Ухаан санаа төөрөлдөх энэ ээдрээг тайлж өгнө үү?

Бурхан багш зарлиг болруун:

  • Тэнгэр, газар нь арга билиг. Наран, саран эр эм. Тэнгэр газар хурьцваас ургамал бодис үүснэ. Гал усны найрсалд амьд бүхэн цогцолно. Эр эмийн барилдлагад үр үндэс дэлгэрнэ. Гэвч буянт үйлийн үрээр хүмүүн заяаг олох нь хумсанд тогтсон тоос шиг цөөн. Хилэнцэт үйлийн үрээр там, бирд, адгуусан заяанд төрөх нь газар дэлхийн тоос шиг олон. Ураглаж хуримлах үедээ найман гэгээнийг бясалгаваас ургийн хэлхээ бат, удмын заяа дэлгэр болно.

Тэндээс .... найман их бодьсадва өндийн босч, бурхан багшид ийн айлтгав:

  • Урьд өмнийн ялж төгч нөгчсөн бурхдаас сонссон зүрхэн тарнийн бид өчье. Адислаж хайрла: "Ум агани нигани ажила мандала мандала суухаа".

... үргэлжлэлийг "Агнистийн гэгээ" цувралын "Өдөр тутмын ариусал" номноос.

    Бусад мэдээлэл