Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багшийн их дүйчэн өдөр.

Бурхан багш бээр 29 жилийн турш эгэл ертөнцийн амьдралаар явж амьдрал нэг л утгагүй бөгөөд үнэн бус хуурамч болохыг мэдэрээд жинхэнэ үнэн болоод амьдралын утга учирыг тайлахаар гэрээс гарч үнэний эрэлд гарсан юм. Тэрээр замдаа олон тэрсүүдийн шашны үзэл сургаалийг үзэн дагаж мөрдөөд үнэнийг олох чадамжгүйг мэдсэн бөгөөд өөрийн 6 жилийн хатуужил бясалгалаараа жинхэнэ үнэнийг таниж мэдэн ертөнцийн хүлээснээс нэг мөсөн ангижирч чадсан билээ.

Тэрээр амьтан бол мунхаг юм байна. Мунхагаасаа болж зовж байгаа юм байна. Тэрхүү мунхагийн хүлээсийг хэрэв тайлж чадаваас амьтан бүр Бурхан болж амар амгалантай учирах боломж чадамж байна гэж үзсэн. Амьдрал бол зовлон. Орчлонгийн жаргал бол хуурамч түүнд бүү хуурт. Орчлонгийн жаргалаас зовлон гардаг бол жинхэнэ амар амгалангаас амар амгалан гардаг. Амьтан бүр хуурамч зүйлийн төлөө гүйсээр байгаад энэ насны амьдралыг зүгээр урсгаад л хоосон өнгөрөөдөг бөгөөд энэ мэтэчлэн явсаар ертөнцөд эргэлдсээр л байдаг. Хэрэв үнэнийг таньж мэдэн мунхагаасаа салж чадсан цагт жинхэнэ амар амгаланд хүрэх бөгөөд тэрхүү амар амгаланг ертөнцийн жаргалтай харьцуулваас эгнэшгүй юм. Тиймээс хүн бүрийн амьдралын зорилго нь амар амгалан, аз жаргалд тэмүүлсэн байдаг тул жинхэнэ амар амгаланд хүрэх гарцыг Бурхан багш нээж өгсөн нь бидний хувьд ямар ч эрдэнэтэй харьцуулашгүй том олз билээ. Бурхан багшийн энэхүү агуу гавъяаг их дүйчэн өдөр буюу Будда хүний ертөнцөд мэндэлсэн, мөнх бусыг үзүүлсэн, ертөнцөөс гэтэлсэн гэсэн 3 зүйл дахцсан билигт сайн өдөр тэмдэглэсээр ирсэн юм. Энэ 3 зүйл нь гурвуулаа зуны эхэн сарын шинийн 15-нд болсон байдаг нь нэн гайхамшигтай. Тиймээс энэ өдөр нь эгэл өдрөөс хэд дахин илүү хүчтэй өдөр бөгөөд таны хийсэн аливаа үйл хүч ихтэй байх тул Бурхан багшийн айлдсан сургаал номлол түүний утга учирыг тайлж, танин мэдэж, утгыг ухаарч, аньсыг олоход зарцуулваас үр өгөөж нэн ихтэй юм. Мөн Бурхан багшийн номлолыг ойлгосноор таньд жинхэнэ сүсэг өөрийн эрхгүй төрөх бөгөөд тэрхүү сүсэг бишрэлээрээ дээдийн номоос хагацахгүй байх ерөөлийг тавин, гурван эрдэнийг шүтэн дээдэлж чадваас амар амгалангийн замаас хэзээд хазайхгүй бөгөөд энэ өдөр хийвээс тэр нь машид батжих болно.

Бурхан багшийн их дүйчэн өдрийн амар амгаланг хүргэе.
Хотлоороо зовлонгийн далайгаас нэн түргэн гэтлэх болтугай.

Ч.Одгэрэл

  • ЗочинMay 25, 2013

    Sain uils buhen delgereh boltugai

  • ЗочинMay 25, 2013

    Эх болсон зургаан зүйл хамаг амьтны буян нь дэлгэрэх болтугай

  • ЗочинMay 25, 2013

    sain uils tugen tugen delgereh boltugai

  • ЗочинMay 27, 2013

    Shn medeelel bn bayarlalaa.. Bi ingej sonsson zov u? burhan bagsh 6jiliin hatuujil bysalgal hiigeed bosohdoo gegeereegui bsn. Tegeed bodi modnii dor suugaad ertuntsiin mun chanar bolson zovlon bolon shuten barildlagiig bysalgaad suuld n hooson chanariig uhaaraad gegeersen gej bsn.

  • ЗочинMay 27, 2013

    6 жил бясалгахын өмнө тэрсүүдийн шашны үзлээр яваад түүнийг бясалгаад гэгээрээгүй юм. Сүүлд нь өөрөө 6 жил суугаад бүхнийг ухаарч өөрийг танин мэдэж гэгээрсэн юм да.

  • ЗочинJune 1, 2013

    Жаргал, амар амгалангийн шалтгааныг танин мэдсэннт Бурхан багшийн ТОМ ГАВЪЯА оршино. Энэ утгаар Бурхан багшийн сургааль нь шинжлэх ухаан юм. Бурхан багшийн сургааль дэлгэрэн мандах болтугай.

Бусад мэдээлэл
2014-12-19