Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Итгэл одуулах ёсон оршвой

Арван зүгийн гурван цагийн хамаг түүнчлэн ирэгсдийн бие, зарлиг, сэтгэл, эрдэм, үйлсийн мөн чанар болсон, Найман түм, дөрвөн мянган номын цогц гарахын орон, хамаг хутагт хуврагуудын агуу эзэн, ачит язгуур хийгээд үндсэн лүгээ сэлт төгс цогц дээд лам нугуудад итгэмүй. Бурхан дор итгэмүй. Ном дор итгэмүй. Хувраг дор итгэмүй. Ядам мандлын бурхны чуулган нөхөр лүгээ сэлт нүгүүдэд итгэмүй. Цогт итгэлт дээд номыг тэтгэгч сахиусан бэлгэ билгийн нүдэн лүгээ төгсөгч дор итгэмүй. /хэмээн гурвантаа өгүүл/

Бурхан, ном хийгээд хуврагын чуулганд
Би гэгээрэлд хүртэл итгэлийг одуулна.
Миний өглөг тэргүүтэн үйлдсэн эдгээр буянаар
Хамаг амьтны тусад бурхан болох болтугай /хэмээн гурвантаа өгүүл/

Авралт гурван эрдэнэ дор би итгэмүй.
Аюул хилэнцийг тус тус арилган наманчилмуй.
Амьтны ариун буян дор даган баясалцмуй.
Ариуссан бурхны бодийг сэтгэл иеэр баримуй.

Бурхны ном хийгээд чуулганы дээд дор
Бодийн хутгийг хүртэл өнөд итгэмүй би

Өөр бусдын тусыг сайтар бүтээхийн тулд
Өрөвч бодь сэтгэлийг үүсгэн үйлдмүй би.

Үнэхүү дээд бодь сэтгэлийг үүсгэн үйлдээд
Үргэлжид хамаг амьтныг би бээр зочилсугай
Үлэмж бодь явдлыг сэтгэлдээ эдлэн үйлдэж
Үнэхээр, амьтны тусын тулд бурхан болох болтугай. /хэмээн гурвантаа өгүүл/

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгааныг олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан хол ойрд өслөн уурлах хоёроос ангид тэгш сэтгэлээр орших болтугай. /хэмээн гурвантаа өгүүл/

Хэн бээр шүтэн барилдхуйгаас болугсан, төрөх үгүй, түрдэх үгүй, мөнх үгүй, тасархай үгүй, одох үгүй, ирэх үгүй, тус бүр утгат бус, нэгэн утгат бус, туурвил чухал амарлисан нирвааныг үзүүлэгч, туулсан бурхан өгүүлэгчдийн дээд түүнээ мөргөм үү.

Амарлингуйг хэрэглэгч ширван нугууд бүхнийг мэдэхүйгээр чухал амирласанд удирдан зохиогч алин мөн хийгээд
Амьтанд туслан үйлдэгч нүгүүд мөрийг мэдэхүйгээр ертөнцийн тус бүртээ зохиогч
Алин лугаа үнэхээр төгссөнөөр чадагч нугууд элдэв зүйл төгөлдөр үүнийг номлосон
Авралт ширван, бодисадвын чуулган лугаа сэлт бурханы эх түүнээ мөргөмүй.
Атгаг сэжигийн торыг тийн арилган
Агуу гүн бөгөөд их лагшинг төгсгөсөн
Ариун Самандрабадрын агуу гэрэл нүгүүдийг
Ашид бүхнээс цацруулагч дор мөргөмү.

Ямагт хоцрол үгүй хамаг амьтны итгэл болугсан
Яндашгүй шулмасын аймаг цэрэг сэлтийг дарагч
Ямарчлан бодот бүхнийг хоцроолгүй үнэхээр айлдагч
Ялж туулсан бурхан нөхөр сэлт орон эгүүнд залрагтун.
Ямар мэт хувилсаны төдийхнөөр
Ялгуун тэнгэр нэр бээр угаал үйлдсэн мэт
Ямагт ариун тэнгэрийн тунгалаг усаар
Ялж төгссөн бурханд угаал үйлдмү би.

Эелдэг зөөлөн хөнгөн тэнгэрийн хувцадыг
Эргэж буцалтгүй хөдлөшгүй очирын биед
Эгнэгт бууршгүй ариун сүсгээр өргөвөөс л
Эдүгээ би ч очирын биеийг олох болтугай.

Газар дэлхийг хүжис иеэр сүрчэн, цэцэг дэлгээд
Гадаад дөрвөн тив, Сүмбэр уулыг наран саранаар чимэглээд
Гайхамшигт бурханы оронд тухайлан зорин өргөснөөр
Гаслангуйн ариун оронд хамаг амьтан машид зорчих болтугай.

Ум сарва дата гата ядам гүрү радна мандала хамниряа да яа ми

    Бусад мэдээлэл