2 цагийн өмнө | Нийтэлсэн:odgerel | Үзсэн:5
А.БАТЦЭНГЭЛ: -“Оройгүй сүм” зохиол бол социализмын үед үзэл суртлын зорилгоор бичсэн уран зохиол. Коммунизмын үед урлаг, уран зохиол, кино урлагийг үзэл суртлын зорилгоор хийсэн учир лам нарыг муулсан, гүтгэн доромжилсон өнгө аятай бүтээлүүд их бий. Өдгөө ч баярын өдрүүдээр телевизээр гардаг. Жишээлбэл, “Цогт тайж” кинон дээр амандаа хутга зуусан лам хүн хашаа давж орж ирж байгаагаар гардаг. Аюултай гэмт хэрэгтний дүрээр лам хүнийг гаргасан энэ киног үзээд би хүүхэд байхдаа лам хүнийг тэгж төсөөлдөг байсан. Коммунизмын үед хийсэн маш олон кинонд лам нарыг дандаа буруу, муу юм хийдгээр дүрсэлж гаргадаг байсан. Олон нийтэд маш хүчтэй нөлөөлсөн өдгөө ч амь бөхтэй байгаа суртал ухуулга байлаа л даа.
-Энэ дуу залуучуудад маш их нөлөөлж хиймэл оюунаар лам хувцас өмссөн дүрээ бүтээж сошиалд давлагаалсан?
А.БАТЦЭНГЭЛ: -Мэргэжлийн үүднээс авч үзвэл учир дутагдалтай. Өнгөц харахад сонирхолтой юм шиг хэр нь яг агуулгаараа буддын гүн ухааны үзэл, онолтой зөрчилддөг. “Оройгүй сүм” ном бол дээр хэлсэн коммунизмын үед бичсэн, үзэл суртал орсон, няцаадаг, хорьдог үед бичсэн зохиол. Мөн энэ бол уран зохиол. Хэрвээ бурхны шашны агуулгатай зохиол бүтээл хийе гэвэл үндсэн эх сурвалжаас нь судалгаа хийх хэрэгтэй юм. Буддизмын зарчим нь өөрөө судалгаа дээр суурилдаг. Учир шалтгаанаар нотлогдож байвал хүлээн зөвшөөрнө, нотлогдохгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Эндээс л үнэн зөв ойлголт авна гэсэн үг.
Эх сурвалж: "Сэхээтэн подкаст"