2013-06-30 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7947
Буддын шашин нь хамгийн эртний шашин ба МЭӨ V-IV зуунд үүссэн юм. (Христосын шашин 500-д жилийн дараа, Исламийн шашин 1000 гаруй жилийн дараа үүссэн). Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Түүнийг гүн ухаантан гэж нэрлэсний хувьд түүний сургааль үгс, үзэл бодлын өнөөг хүрсэн үлдэгдлийг судалж танилцсан эрдэмтэд түүнийг шашиний ухуулагч гэхээсээ илүү гүн ухаантан байжээ хэмээн үнэлж дүгнэдэг.
Бурханы шашин ба Буддизм гэсэн үг бидний чихэнд ээж аавын минь нэрнээс өөрцгүй ойрхон сонсогддог ч буддизмийн мөн чанарын талаар яг таг мэддэг маань цөөхөн билээ. Дэлхий дээр хамгийн өргөн дэлгэрсэн шашиний нэгийг шүтдэг ч бид бүхэн Бурханы шашинг ойлгохдоо хонх, дамар эргүүлж, ном уншлага, маань мэгзэм төдийхнөөр ойлгон цааш хэтрэхгүй байгаа нь даан ч харамсалтай хэрэг билээ. Энэ нь аргагүй биз. Бид чинь шашниа устгачихсан улс. Дотроо нууж уншлага, зан үйл төдийхнөөр авч ирсэн нь ийм ойлголтонд хүрсэн байх л да. Гэвч дан ганц үүгээр Бурханы шашныг дүгнэж үзэж болохгүй бөгөөд Бурханы шашин гэдэг бол тэс өөр зүйл юм.