Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багшийн сургаалыг эртны домогт өгүүлсэн нь

Эрт урьд цагт хөгшчүүлээсээ салхын түүс болсон улс байжээ.
Тэр улсад насан өндөр хэнийг ч алс холын уулсанд аваачиж
орхидог аж. Гэвч нэг сайд хөгшин эцгээсээ салж чадахгүй байжээ.
Тэрбээр гүзгий том нүх ухаж, доторхийг нь янзлан тохижуулж
тэнд эцгээ нуусан аж.

Үүнийг засан залруухын тухайтад нэгэн удаа Бурхан тэнгэрээс морилон заларч, эзэн хаанд хүнд хэцүү асуулт тавьжээ.

"Энэ хоёр могойг хараад аль нь эр, аль нь эм болхыг ялгаж хэл. Эс чадвал улс гүрнийг чинь хүйс тэмтрэнэ" гэхэд хаан эр эм могойг ялгаж чадсангүй.

Орднынхон дотроос ч ялгаж хэлэх хүн олдсонгүй. Эзэн хаан, улс гүрэн даяараа зарлиг буулгаж, эр, эм могойг ялгаж хэлсэн хүнд их шан амлав.

Хаанд Бурханы хэлсэн оньсогын тухай сайд эцэгтээ хэлжээ. "Энэ амархан шүү дээ. Хоёр могойг зөөлөн олбог дээр тавибал мушигран цагиргалах нь эр могой, үл хөдлөн хэвтэх нь эм могой" хэмээн эцэг нь заажээ. Сайд нь эр, эм могойг хэрхэн ялгах тухай хаандаа хэлсэн аж. Ийнхүү тэр оньсогыг тайлжээ. Бурхан урьд
өмнөхөөсөө улам ээдрээтэй хэцүү оньсого таалгаж эхлэв. Хаан болоод ордныхон нь тэдгээр оньсогыг тааж чадахгүй байлаа. Харин мэргэн эцгийнхээ ачаар өнөөх сайд оньсого бүгдийг тайлжээ. Асуусан асуулт, хариулсан хариулт хоёрыг сийрүүлэн өгүүлвээс

"Унтаж байхад нь сэрүүн, сэрүүн байхад нь унтаж байна хэмээн хэний тухай ярьдаг вэ?"

"Гэгээрэх зам мөрийг даган явж буй хүний тухай ингэж ярьдаг. Энэхүү зам мөрийн тухай мэдэхгүй учир нойрсож буй хүнийг сэрүүн байна гэдэг. Харин энэ зам мөрийг мэддэг учир сэрүүн байгаа хүнийг нойрсож байна гэдэг".

"Нэг аяга ус их тэнгисээс илүү гэдэг чухамхүү юу гэсэн үг вэ?"

"Хэрэв ариун цагаан сэтгэлд хөтлөгдөж аягаар ус утгаж буурал эцэг, эхдээ юм уу, эсвэл өвдөж зовсон хүмүүст уулгавал энэ сайн үйл хэзээ ч үл мартагдана. Өргөн их тэнгист хичнээн их ус байлаач нэгэн өдөр ширгэж болно. Харин буян хэзээ ч ширгэж алга болдоггүй.
Тиймээс аяга ус их тэнгисээс илүү гэж ярьдаг юм".

Бурхан арьс яс болсон туранхай хүнийг дуудан ирүүлжээ. Туранхай хүн асуусан нь: " Энэ ертөнцөд надаас илүү өлсч буй хүн бий юу?", "Бий, Хэрэв хүн зүрх сэтгэл цэвдэг, санаа бодол ядуу, лам, бурхан, ном хэмээх гурван эрдэнэд үл итгэдэг бол сэтгэлд нь өлсөж цангахаас гадна, хойт ертөнцөд шийтгэл хүлээж бирд буюу өлсгөлөн сүнс болж урт удаан хугацаанд дааж давшгүй тамын зовлон амсана".

"Хоорондоо яг адилхан хоёр хүлэг байна. Нэг нь эх, нөгөө нь унага юм. Яаж ялгах вэ?"

Хоёуланд нь өвс тавьж өг эх нь үрдээ өвсний сайныг өгдөг юм. Ингэж тэр хоёрыг амархан ялгаж болно". Эдгээр асуултын хариуг сонссон бурхан магнай тэнийн баярлав. Хааны магнай мөн адил тэнийжээ. Хаан сайдынх нь нүхэнд нуугдсан эцэг ийнхүү цэцэн мэргэн хариулсаныг мэдээд зарлиг буулгаж, өвгөдөө тээршаан зайлуулхыг хориглож, харин хүндэлж дээдлэхийг тушаав гэнэ.

    Бусад мэдээлэл