2012-01-27 | Нийтэлсэн:Ganaa | Үзсэн:25668
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав.
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав.
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав.
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав.
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав.
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав.
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав.
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав.
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав.
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав.
Мөчид хоосны хэмжээ нь
Өнгө, мөнгө, зэрэглээ гурав.
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав.
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав.
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав.
Тэтгэх горимын эх нь
Нар, сар, хайр гурав.
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав.
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав.
Үнэн бүхий туйл нь
Төрөх, орших, үхэх гурав.
/ Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /
ЗочинJanuary 29, 2012
Saihan surgaali bna.
ЗочинOctober 29, 2012
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав.
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав.
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав.
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав.
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав.
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав.
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав.
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав.
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав.
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав.
Мөчид хоосны хэмжээ нь
Өнгө, мөнгө, зэрэглээ гурав.
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав.
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав.
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав.
Тэтгэх горимын эх нь
Нар, сар, хайр гурав.
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав.
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав.
Үнэн бүхий туйл нь
Төрөх, орших, үхэх гурав.
/ Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /
ЗочинOctober 29, 2012
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав.
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав.
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав.
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав.
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав.
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав.
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав.
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав.
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав.
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав.
Мөчид хоосны хэмжээ нь
Өнгө, мөнгө, зэрэглээ гурав.
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав.
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав.
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав.
Тэтгэх горимын эх нь
Нар, сар, хайр гурав.
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав.
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав.
Үнэн бүхий туйл нь
Төрөх, орших, үхэх гурав.
/ Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /
ЗочинNovember 11, 2012
энэ сургаалийг 5хоногийн өмнө л уиншлаа ёстой үнэн
ЗочинAugust 26, 2013
Uneher unen bichje, unshal bval bur iluu oilgono