Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн “Ламрим”-ын сүнчойны талаарх мэдээлэл

Далай Багшийн “Ламрим”-н сүнчойний тов албан ёсоор гарсан ба сүнчой 2013 оны 12-р сарын 25-аас 2014 оны 1-р сарын 3-ний хооронд Өмнөд Энэтхэг дэх Сэра хийдэд болно. Сэра хийдэд суралцаж буй монгол хуврагуудын зүгээс сүнчойнд хүрэлцэн ирэх монголчууддаа хандаж дараах зөвлөмжийг гаргаж байна.
1. Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрлийн (PAP) бичиггүй бол Сэра хийдэд ирсэн ч Далай Багшийн номд сууж чадахгүй.
Сүнчой болох Сэра хийд нь Энэтхэгийн тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарагддаг тул сүнчойнд хүрэлцэн ирэх гадаадын бүх иргэд PAP (Protected Area Permit) буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрөлийн Бичигтэй байх зайлшгүй шаардлагатай юм. Өнгөрсөн 2012 оны 12 сард Энэтхэг дэх Брайбүн хийдэд болсон Далай Багшийн сүнчойнд хүрэлцэн ирсэн зарим гадаадын иргэд Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрлийн бичиггүйн улмаас Далай Багшийн сүнчойнд сууж чадаагүй бөгөөд энэ удаад ч гэсэн зөвшөөрлийн бичиггүй бол Энэтхэгийн цагдаагийн албаны ажилчид Сэра хийдэд нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу! Мөн сүнчойны үеэр Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрлийн бичгээ үргэлж биедээ авч явах хэрэгтэй.
2. PAP буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрлийн Бичгийг хаанаас авах вэ?
PAP буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрлийн Бичиг авах хүсэлтээ та Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэх “Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Алба”-нд (Bureau of His Holiness The Dalai Lama) и-мэйлээр, эсвэл шуудангаар илгээх юм. Уг байгууллага таны хүсэлтийг Энэтхэгийн Дотоод Хэргийн Яаманд (Ministry of Home Affairs) дамжуулж улмаар Дотоод Хэргийн Яамнаас ирсэн зөвшөөрлийн бичгийг тань уруу илгээх юм. Уг процесс 2-4 сар үргэлжилдэг тул та аль болох хурдан PAP хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дээрх байгууллага 2013 оны 10-р сарын 1-с хойш ирсэн хүсэлтийг хүлээж авахгүй болохоо мэдэгдсэнийг анхаарна уу!
3. PAP application form буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрөл авах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?
PAP appliction form буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрөл хүссэн анкет бөглөөд гадаад паспортын хуулгын хамтаар (Хэрвээ Энэтхэгийн Виз авсан бол визийн хуулгаа мөн хамт илгээнэ.) rehab@tibetbureau.in и-мэйл хаяг уруу илгээнэ. Хэрэв 30-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй грүпп бол хүсэлтээ и-мэйлээр биш шуудангаар доорх хаяг уруу илгээх хэрэгтэйг анхаарна уу:
To: Rehabilitation Section,
Bureau of His Holiness The Dalai Lama,
10-B Ring Road, Lajpat Nagar IV,
New Delhi – 110024,
INDIA.
30-аас цөөн тооны хүний хүсэлтийг и-мэйлээр илгээж болох бөгөөд илгээхдээ, жишээ нь 10 хүний хүсэлт илгээж байгаа бол хүн тусбүрийн нэрээр 10 өөр folder үүсгээд тусбүрийн гадаад паспорт болон PAP хүсэлтийн анкетын хуулгыг (заавал гарын үсэг зурсан байх шаардлагатай) тус тусынх нь folder-т байрлуулсны дараа 10 folder-оо zip format-аар архивлан rehab@tibetbureau.in и-мэйл хаяг уруу илгээнэ.
30-аас олон тооны хүний хүсэлтийг шуудангаар илгээхдээ: хүн тусбүрийн гадаад паспортын 3 ширхэг хуулбар болон PAP хүсэлтийн анкетын эх хувийг 2 ширхэг хуулбарын хамтаар илгээнэ. Хэрэв Энэтхэгийн виз авсан бол визийн 3 ширхэг хуулбарыг мөн хамт илгээнэ.
4. Сүнчойнд ирж буй гадаадын бүх иргэд 2013 оны Ламримын Сүнчойны албан ёсны веб хуудсанд http://www.jangchuplamrim.org бүртгүүлэх хэрэгтэй!
5. Мөн сүнчойнд ирж буй бүх хүн сүнчой эхлэхээс 2-3 хоногийн өмнө Сэра хийдэд ирж Сүнчойг зохион байгуулагчдаас сүнчойнд нэвтрэх үнэмлэх авах хэрэгтэй бөгөөд үнэмлэхгүй бол сүнчойнд нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу! Үнэмлэх авахад 2-3% паспортын хэмжээний цээж зураг, гадаад паспортын хүчинтэй хугацаа бүхий хуулбар болон виз, PAP-ний хуулбартай байх шаардлагатай.
6. Далай Багшийн айлдварыг монгол хэлээр орчуулах тул богино долгионы FM радиотой ирнэ үү.
7. Сүнчойнд гар утас, зургийн аппарат, видео камер, нөтбүүк, таблеттай нэвтрэхийг хориглодог болохыг анхаарна уу.
PAP application form буюу Тусгай Хамгаалалтын Бүсэд Нэвтрэх Зөвшөөрөл хүссэн анкет, анкет бөглөх зөвлөмж болон бусад мэдээллийг http://www.jangchuplamrim.org вэбсайтаас авна уу.
Өмнөд Энэтхэг дэх Сэра-Жэ дацанд суралцаж буй монгол хуврагуудын зөвлөл.
2013 оны 6-р сарын 13.

  • ЗочинJuly 5, 2013

    lampin sunchoi bolon.mongol sunchoi oor oor gazar boloh ym uu. bas une n chuhal bnaa .yamar unetei boloo

  • ЗочинJuly 5, 2013

    lampin sunchoi bolon.mongol sunchoi oor oor gazar boloh ym uu. bas une n chuhal bnaa .yamar unetei boloo

  • ЗочинJuly 7, 2013

    Монгол Сүнчой Дарамсалад, Ламримын сүнчой өмнөд энэтхэг дэх Сэра хийдэд болно. Үнэ төлбөргүй.

  • ЗочинJuly 8, 2013

    Монгол Сүнчойний тов нь хэдийд юм бол? Номондоо суучаад Бодьгаяа орчоод ирэхэд ойролцоогоор нэг хүн хэдэн төгрөгтэй байхад болох бэ?

  • ЗочинJuly 10, 2013

    12saraiin 20nd mongolchuudiiin sunchii DARAMSALAAD bolno 12sariiin 15nd omnod Enethegt deh Sera jey hiided LAMRIM sunchiitei. New Delhi gees Bodygaya ybahd trianaar ybval hymdhan 400,600 RS boloh baih shuud njisleg bol erthen zahialval 4000,8000 RS hooron baigaa baihaa

  • ЗочинJuly 10, 2013

    12sariin 25nd shuu

Бусад мэдээлэл