Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бүх зүйл хоосон гэж үздэг бол тасархайн унал юм.

Бурхан багшийн бараг бүх айлдсан сургаал ном нь хоосон чанар, төв үзэл дээр дөрөөлөгдсөн буюу холбоотой байдаг. Хожим нь 2 дахь Будда гэж нэрлэгдсэн Нагаржунай гэгээнтэн төв үзэл гэсэн нэр томёог гаргаж дэлгэрүүлсэн байдаг. Төв үзэл нь хоосон чанартай нягт холбоотой бөгөөд Нагаржунай гэгээнтэн тодорхойлохдоо:

"Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодтой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий.

Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг.

Тиймээс Бурханы шашинд бүх зүйлийг хоосон гэж үздэггүй хоосон чанартай гэж үздэг. Хоосон чанар бол байхгүй буюу хоосон гэсэн утга огт бус хэрэв тэгж бодвоос тасархайн үзэл гэж нэрийдсэн буруу үзэл руу унах болно. Бүх зүйлийг байгаа гэж үзвэл мөнхөд барих гэсэн буруу үзэл руу унаж байгаа болно. Хоосон чанар гэдэг бол нөгөө талаар дан ганц нэг зүйлээс юм бүтээгүй ээ бүх зүйл хоорондоо харилцан хамаарал шүтэн барилдлагатай гэсэн үг юм.

Хэрэв бүх зүйлийн дүүрэн гэж үздэг бол дээрх тодорхойлолтоор 2 хязгаарын нэг болох мөнхөд барих буруу үзэл руу унаж байгаа болно.

... Дүрс бол хоосон чанар...
...Хоосон чанар бол дүрс...

Дүрсээс ангид хоосон чанар үгүй.
Хоосон чанараас ангид дүрс үгүй.
Шарибудра, тэр мэт юмс үзэгдэл бүгд тодорхой шинж чанаргүй хоосон:
үүсэх ч үгүй,
устах ч үгүй,
хиртэх ч үгүй,
цэвэрших ч үгүй,
дундрах ч үгүй,
дүүрэх ч үгүй, бөлгөө.
Шарибудра, тийм учир хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй,
бодол үгүй,
үйлдэл үгүй,
сэтгэл үгүй.
Нүд үгүй, чих үгүй,
хамар үгүй,
хэл үгүй,
бие үгүй,
ухаан үгүй.
Дүрс үгүй,
дуу үгүй,
үнэр үгүй,
амт үгүй,
хүрэлцэхүүн үгүй,
юмс үгүй болой.
Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон,
сэтгэхүйн орон хүртэл бүгд үгүй...

  • ЗочинJune 27, 2013

    Гайхамшигтай,

Бусад мэдээлэл