Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Номд суралцагчийн анхааран авахуйн сургааль оршивой

Хэн дор хичээл буй түүн дор эрдэм буй
Хэн дор эрдэм буй түүн дор тус буй

Номын ухаанаа шамдан суралцагч хэн бээрт анхааран авч түүнээ дээдлэн мөрдөхүйн сургааль, замнал байдаг ажгуу. Эл анхааран авахуй нь Богд Зонхава /Лувсандагва/-ын “Гурван төрөлхийтний анхааран авахуйн бодь мөрийн зэрэг хэмээгдэх оршивой” хэмээх алдарт сударт тэмдэглэгдэн үлдсэн буй.

Номын ухаанаа зорчигч хэн бээр анханд “Савны гурван гэм”-ийг тэвчин, “Зургаан хуран мэдэл”-ийг үүсгэж, “Гурван бэлгэ чанар”-ыг төрүүлж байж сая түүнээ суралцахуйн үүд нээгдэх учиртай аж.

“Сав” хэмээгчээр хүмүүний оюуныг үлгэрлээд, доорхийг тэвчихийг өгүүлжээ. Үүнд:

  1. Савын ам доошоо харсан /Үлгэрлэхүл, хэдүй гайхамшигт нугуудыг өгүүлэн үйлдсэн ч тэр нугууд доош харсан савнаа үл орох болой/
  2. Ариун бус сав / Үлгэрлэхүл, мөн дээрхийг өгүүлэн үйлдсэн ч бохир савнаа орон ээдэн, гашлахын учир тус эсийг олмой/
  3. Ёрөөл нь цоорхой сав / Үлгэрлэхүл, Монголчуудын аман зарлигт өгүүлдэгчлэн үнэт сайхан сургааль, ховор ном нугууд байсан ч баруун чихээр орон зүүнээр гарахын үлгэртэй агаар нэгэн болой/

Номноо шамдан суралцагч бээр дээрхийг буюу “Савтын гурван гэм” хэмээхүйг тэвчин үйлдэхүйн учир ийн буюу.

Номд суралцагч бээр дээрхийг тэвчин үйлдсэн аваас “Зургаан хуран мэдэл”-ийг үүсгэх учиртай. Үүнд:

  1. Өөрийгөө өвчтөн мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Миний оюун нь мунхаг болой, ихийг үл мэдэх болой хэмээхүй/
  2. Ном өгүүлэгчийг эмч мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Багштан нь амьдралыг тэтгэгч, бүхий л амьдралын эх булаг болой хэмээхүй/
  3. Шашин эм мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, эм өвчнийг эдгээхийн адил багш шавийг гэгээрүүлэх увидастай амой хэмээхүй/
  4. Шамдан анхааран аваад өвчтөн эдгэрэхийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шавь бээр багшдаа итгэн номноо дурлаваас гэгээрэхүй болой/
  5. Түүнчлэн ирснийг төрөлхийтний дээд хэмээн үзэхүйн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шинжлэх ухаанаа шамдан түүний эш онолыг эзэмшсэн багштан бээр бусдаас илүү болой (Жич: энэ нь Бурхан багшийг хэлж буй...)/
  6. Номын ёсон өнөд удаан оршихуйн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шамдан суралцсан шинжлэх ухаан нь хэзээд улам улмаар хөгжихүй болой (Жич: энэ нь Бурханы шашныг хэлж буй...)/

Номын ухаанаа суралцагч бээр савтын гурван гэмийг тэвчин, зургаан хуран мэдлийг үүсгэсэн аваас “Гурван бэлгэ чанар”-ыг төрүүлэх учиртай. Үүнд:

  1. Тэгш орох /Тодруулахул, Номонд алагчлалгүй сэтгэлээр хандах. Энэ нь хэрэгтэй, тэр нь хэрэггүй хэмээхээс ангижрах сэтгэл болой/
  2. Оюун төгөлдөр /Тодруулахул, Юмсын мөн чанарыг ухаарахуй, Авах гээхийн ухаанаар шинжихүй болой/
  3. Тусад хэрэглэгч /Тодруулахул, Номонд шамдсан аваас түүнээ дурлахуй болой/

Эл бүхэн нь хэдүй Бурханы сургаальд суралцагчийн анхааран авахуй боловч шинжлэх ухаанаа суралцагч хэн бээрт анхаармаар, суралцмаар, хэрэгжүүлмээр эш онол буйг сонирхон уншигч нугууд бээр дор бүрнээ авах гээхийн ухаанаар шүүн тунгаах буй заа.

Номыг дагавал харанхуй агуйд бамбар асааж орсон хүнтэй адил буюу.
Түнэр харанхуй сарнин замхарч эргэн тойронд гэрэл гэгээ түгнэ. /Бурхан багшийн сургаалиас/

эх сурвалж: jalkhanz.bblog.mn

  • ЗочинOctober 16, 2012

    tanai site iig olsondoo ymar ih bayartai baina geech hundet buyant humees minee zurhniihee gunees bi ta bugdees husej bn ene hui dorotliin ene huu araatan bolson buzar horvood iim saihan gegeerliin ochiig unenii ochig tugeej baigaag chin tuilaas talarhie ta bugded chin setgelesee amjilt husie hairt ahan duusee enehuu mergen uhaanaa delgeruulen arvijuulaarai hemeen bi guij bn hundetgesen bdag l munhag bas uunii ur dung amsaad gegeereh boltougai giidaa.

Бусад мэдээлэл