2012-01-22 | Нийтэлсэн:admin | Үзсэн:38964
Шоргоолж хооллох нь их буянтай үйлс бөгөөд та бүхэнд нэгэн түүхийг дурдье.
Нэгэн хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэхүү шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна гэж бодоод сонирхон ирээдүйн зурлагыг нь зуран үзтэл яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгэд багш нь ихэд гайхан нөгөө багшид нь дуулган хэлэхэд тэрхүү багш нь зурхайг нь өөрөө зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага нь яг адилхан гарч үүнээс гэтлэх арга чарга юу байна үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж үзжээ. Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн үхэхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн аав ээжд нь бас зориулж юм бэлдэж өгөн мордуулж нэгэн зүйлийг сайтар захин хэлэв: "Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү" гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ. 2 багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиан нэгэн өрөөний голд суулган дээрээс унах юу байна ойр орчим бас юу байна тэр бүх байгаа зүйлсийг холдуулан хоосон өрөө болгож үхэх шалтгаан юу байна тэр бүгдийг бүрэлдэх нөхцөл, шалтгаануудыг нь хааж өдөржин ажин суутал юу ч болсонгүй маргааш болжээ. 2 багш нь гайхан шавиасаа асууж чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнээ нэг бүрчлэн ярь гэв. Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ.
Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгон хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг болой.
Шоргоолжинд өглөг өгөх ёс:
Багш дор мөргөм үү. Шоргоолжинд идээн өглөг талбих ёс нь зуны дэлгэр цаг тэргүүтэнд шоргоолжны үүр нэвчлэх цагт гарын тос хир бүгдийг угаан цэвэрлээд адистэдэд шүтээн хурсан мааний үрэл тэргүүтэнд ариун ус буюу тэр байхгүй ч хилэнц түйтгэрийг цэвэрлэгч тогтоол тарни тэргүүтэнг олонтоо урьсан ус буюу эгэл ус байсан ч болох бөгөөд арвайн гурилтай хавсарсан чийгт төдий үйлдээд гал газар ба модны үндэс тэргүүтэн шоргоолж ихтэй их үүрэнд одоод аврал одуулах, сэтгэл үүсгэж үйлдээд өөрөө агшнаар Хутагт мэлмийгээр болгоогч Жанрайсаг Хасарбаны биед болсонд санаад зургаан үгсийг алин чадахаар унш.
Ум мани бад мэ хум. Тэндээс Гамгана , Дүргадэ тэргүүтэн хилэнцийг цэвэрлэгч тогтоол тарни аль мэдэхийгээ урьж уншаад асархуй, нигүүлсэхүй сэтгэлийг илт үйлдээд урьдын замбаг олон цөөнийг хир тааруулж шоргоолжны үүрийн үүд нүхүүдэд талби.Түүнийг авч гүйцэх лүгээ урьдчилан бас талби.
Тэндээс тодорхой бодлого мэтээр багш дээд гурвын адистэд хийгээд өглөг үүний буяны хүчээр бие хийгээд зоригдлын орон дахь өглөгийн эздийн өвчинад ойрын хөнөөл амирлах болтугай.Муу үйл, өр төлөөс хоцролгүй буян үүний хүчээр цэвэрлэгдэж урт нас, өвчингүй амгалан жаргалан төгс үргэлжид номыг эдлэх болтугай хэмээгээд гурван орныг зоригдолгүйгээр хоосон чанараар тэмгалан талби.
Шоргоолж тэргүүтэн гурилан идээ идэгч загас, хорхой тэргүүтэн хорлолгүй идээг өгвөөс тус дэм ихтэй ба бүхнээ өдөөгдөгч сайн сэтгэлээр сайны номлосончлон үйлдвээс хотол чуулган болно хэмээгдэх үүнийг Дарма вазра үеэс энэ мэтэд буяныг хурахыг гишүүн болохуйц санаад гарын авлагад үйлдэв. Олноо түгээж бичээрэй.
Бэлтгэсэн: Ч.Одгэрэл
ЗочинSeptember 23, 2012
goe um aa
ЗочинSeptember 23, 2012
kok-0
ЗочинMay 4, 2013
Шоргоолж хооллоно оо энэ зунаас сайхан
ЗочинMay 25, 2013
би сахар асгаж өгөөд байсан нь буруу юм болов уу? одооноос арвайн гурил зуурч өгнө өө. маш их таалагдлаа.
ЗочинMay 26, 2013
Саахар өгөхөөр бие биеэ бариад идчихдэг гэсэн. Тиймээс сахар өгөх нь буруу юм.
ЗочинNovember 12, 2013
tegvel olon tootoi jijig amitadiig l hoollono gesen ug bna.