Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашны зургаан түүхэн чуулган

Бурхан багшийн үед хүмүүс ой тогтоолт их сайтай байсан бөгөөд айлдвар сургаалийг нь яг хэлсэнээр нь тогтоодог байжээ. Он жилүүд өнгөрөхийн хэрээр хүмүүсийн ой тогтоолт нь багасаж Бурханы сургаал айлдварыг цэвэр ариунаар нь хадгалан авч явахын тухайтад түүнийг эмхэтгэн нэгтгэж системлэх зорилгоор дхамма буюу 6 түүхэн чуулган зохиогдож байжээ.

Үүнийг сангитис буюу ном хайлах гэдэг байсан ба хамгийн ахмад хувраг судрыг мөр мөрөөр цээжээрээ уншиж түүний дараа бүх хуран цугласан хуврагууд нэгэн дуугаар даган хэлдэг байсан байна. Ийм аргаар цуглаанд оролцож буй хуврагууд тус бүрдээ өөрийн цээжилсэн үгсийг шалгаж тааруулдаг байжээ.
Энэхүү Буддагийн сургаалийн эмхэтгэлийг Трипитака буюу Төвдөөр Ганжуур гэнэ.
Ариун номын сургаал нь 2 чухал хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт онолын хэсэг буюу утгын тал хоёрдугаарт парктикийн хэсэг буюу хэрглээний тал юм. Үндсэндээ энэхүү чуулган эсвэл ном хайлах ёслол нь Бурханы сургаалийн онолын хэсгийг цэвэр ариунаар нь хадгалан авч үлдэхийн тулд зохион явагдаж байв. Харин номын хэрэглээний буюу практик хэсгийг хадгалан үлдэх арга нь багшаас шавьд биечлэн зааж сургах хэлбэртэй байсан байна.
4 дэх удаагийн чуулган хүртэл Бурханы сургаалийг бичгээр тэмдэглээгүй байсан тул ийнхүү чуулган зохион байгуулж цээжлэх нь зайлшгүй зүйл байсан байна. Түүнээс гадна ийм чуулганы үеэр хуврагууд болон сүм хийдийн дэг журмыг хэлэлцэн тогтоох хурал болдог байжэээ.
6 удаагийн чуулганыг тус бүрд нь тодорхойлж үзэхэд:

Анхдугаар чуулган: м.э.ө 544 онд Ажатасатту хааны ивээл дор Ражагахад зохиогдсон.

Махакасаппа Тера даргалж Упали Винаяагийн уншлагыг, Ананда судар абидармын уншлагыг үйлдсэн байна. Энэ чуулганд 500 архад оролцож, 7 сарын турш үргэлжилжээ.

Хоёрдугаар чуулган: анхны чуулганаас 100 жилийн дараа м.э.ө 444 онд Каласока хааны ивээл дор Весалд зохиогдсон. Энэ чуулганыг Ревата Тера даргалж 700 хувраг оролцсон байна.

Гуравдугаар чуулган: м.э.ө 326 онд Дхаммашока хааны (олонд Ашока хаан гэж алдаршсан) ивээл дор Паталипуттад зохиогдсон. Энэ чуулганыг Моггалипутта Тера даргалж Ганжуур данжуурыг цээжээр мэддэг 1000 хувраг оролцож, 9 сарын турш үргэлжилжээ. Энэ чуулганы үеэр Катаватту буюу Бурханы багшийн сургаалийн нэмэлт эмхэтгэлийг үйлдэж Ганжуурт дагалдуулсан байна. Энэ чуулганы дараа 9 Тераг номын үрийг тараахаар зүг бүрт илгээсэн байна.

Дөрөвдүгээр чуулган: м.э.ө 29-17 оны орчимд Шриланк улсад Ваннагамини Авая хааны үед зохиогдсон. Энэ чуулганд Ганжуур данжуурыг сайтар цээжилсэн 500 хувраг оролцож, Маха Ракита Тера даргалсан байна. Энэ чуулган дээр Ганжуур болон түүний тайлбаруудыг цээжээр уншихын хамт анх удаа бичгээр тэмдэглэн үлдээсэн байна.

Тавдугаар чуулган: м.э. 1871 онд Мин Дон Мин хааны ивээл дор Бирм улсад зохиогдсон. Энэ чуулганд 2400 хувраг оролцож, гэгээн Маха Жагарабиванса Тера мөн гэгээн Маха Нирандабидхажа болон гэгээн Сумангала Сами нар ээлжлэн даргалсан байна.
Ганжуурыг 5 сарын турш уншиж мөн гантиг хавтан дээр сийлж үлдээсэн байна.

Зургаадугаар чуулган: 1954 онд Бирм улсын Ерөнхий сайд У Ну-гийн ивээл дор Рангуун хотод дэлхийн янз бүрийн улс орноос ирсэн лам хуврагууд оролцон зохиогдсон байна. Энэ чуулганыг гэгээнтэн Абхидажа Махаранна Баданта Ревата даргалж Бирм, Шри Ланк, Тайланд, Энэтхэг болон бусад орны 2500 гаруй номтой хуврагууд оролцсон ба Ганжуур данжуурын утга агуулгыг дахин хянасан байна. Энэ чуулган Бурханы багшийн нирваан дүр үзүүлснээс хойш 2500 жилийн ойн өдөр 1956 оны Вешака сарын шинийн 15-ны өдөр өндөрлөсөн байна.

Эх сурвалж: www.byasalgal.mn

  • ЗочинJanuary 30, 2012

    saihan medeelel bn aa amjilt husii

Бусад мэдээлэл