Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Үхээрийн бузар арилгах тарни

Ум аа хум Ум аа хум Ум аа хум
Сав ертөнцийн буртаг ариусч
Арилсан Бадмаа-од орон болов
Шимийн амьтны буртаг ариусч
Очир мэт ариун биетэй болов
Есөн хүслийн эдлэл буртаггүй болж
Хүслийг биелүүлэгч рашаан болов
Үүгээр авралт гурван эрдэнээ тахимуй
Аврал нигүүлслээ амьтан бүхэнд түгээ
Энд чуулагсдын хэрэг сэтгэллэн бүттүгэй
Цогт өлзий хутгийн шинийн саран
Гурван сансраар гэрлээ түгээх болтугай

ТУМ ПИТИЛИ РАГЧА ХУМ ХУМ ПРҮ ПРҮ ПАД (ТАЛИЙГААЧИЙН ГЭРТ ОРОХДОО ЭНЭ ТАРИЙГ УНШНА)
УМ САРВА ПАМДА ВИ ШҮДИ ПААПАМ ВАЖРА ЛАКША САРВА ШАНТИМ КҮРҮ ЖАМБА ПИДАНА ЛААЯА САРВА БИГНАМ ЖВАЕЭ ХУМ ПАД (МАЛЫН ҮС ШАТААГААД УНШНА)
НАМУ ШАРИВИ ШАРИВИ ШАРИ САРВА КАГА ХАНА СУУХАА (ИНГЭЖ ГУРАВ УНШААД ХООЛ УНДЫГ АВЧ БОЛНО)

  • ЗочинDecember 24, 2012

    монгол орчуулга нь үнэхээр гайхалтай сайхан юм: очир мэт ариун биетэй болов гээд л... харин тэр доор нь бичсэн гадаад тарнийг бол би зүгээр л нулимж байна. энэ бол харин минийхээр мухар сүсэг, зан үйл. тэнэгүүд нь пара пара гээд солироод явдаг л юм байгаа юм биз

  • ЗочинDecember 27, 2012

    chi chini yumtai yumuu. hvmvvs angli heleer yaridag , tglee geed chi terniig nulimaad hereglehgvi l bdguu? oyun uhaan gej bnuu, chi angli hel sudaldag bol yagaad towd hel sudalj bolohgvi gej, towdvvd bid nart tohiruulaad mongoloor oorsdoo yarij surah bas yostoi yu.

  • ЗочинDecember 27, 2012

    Тарни төвд хэлээр биш самгарди хэлээр байдаг.

  • ЗочинDecember 31, 2012

    ta nar chin eruul bizdee burhan bagshiin aildsan uvidast ugiig tarni gedeg zuvhun sanskriteer unshih yostoi baidag. Gurvan erdeniig avrald bariagui iim zuil unshih yun

  • ЗочинMarch 24, 2013

    Nomiin utgiig medeh uguigeer unshvaas huchin chadal todii l ih bus , nomiin ch tarniin ch utgiig medeed byasalgan zov setgeliig barin unshval Yadam burhadiin hiigeed Daginasiin adis janlav shingej tarniin huchin chadal janlav ni asar iheer arviddag.

  • ЗочинMarch 25, 2013

    burhan bagshiin shited tarni ug aildsanaaraa uvdis ihtei huch chadal hemjeelshgui bolovuu?! Chingiss khaanii neriig gadaaduud Gengis Gengis geed baihaar chinii chihend yamar sonsogddog ve evgui bas muuhai bdag tiimee?

    bas chinii neriig Bat gedeg bol gadaaduud chamaig Firm ee hooy Firm ee geed bval yaahav?

    manai orond Barak Obama zochilhod humuus neriig ni orchuulj mongoloor helehgui bol bi ene hariin oodoos nulimana geed baidaggui bizdee tiim uu?

  • ЗочинSeptember 20, 2013

    доод талынх нь үргэлжлэл нь юм уу? эсвэл эх хувь нь юм уу?

    хэрэв эх хувь нь юм бол Ум аа хум нь эхэнд нь уншигдана гэвэл аль хэсэгт нь үс шатаах зэрэг үйлдлүүдээ хийх вэ? Хэрэв үргэлжлэл нь юм бол монгол тайлбарыг нь оруулж өгнө гэж хүсч байнаа.

    Бадмаа-од орон гэдгийг тайлбарлаж өгөөч, энд чуулагсад гэдэг нь хойтын ажилд нь оролцохоор ирэгсэд мөн үү? Аврал нигүүлслээ түгээх хүн нь талийгаач болж байна уу?
    Гурван сансар нь юу билээ?

  • ЗочинSeptember 20, 2013

    Гурван сансар гэж хүсэлт, дүрст хийгээд дүрсгүй орныг хэлж байх шиг....

Бусад мэдээлэл