Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Yхэлийн тухай эргэцүүлэх

өглөө таараад мэндэлж зөрсөн
өчнөөн хүнтэй орой нь уулзахгүй
үдэш салсан хүмүүсийн олон нь
үүрээр сэрхэд байхгүй
эрчүүл хүүхэнүүд олон байлаач
идэр залуудаач нас барж болно
насны галтайд үхэхгүй мэтээр
найдах юм хаана байнаа
эхэс байхдаач зулбаж л байдаг
эхээс төрмөгцөө ч эндэж л байдаг
мөлхөө насандаа ч алга болдог
мөрөө гаргаад арилах нь ч байдаг
уулын оройгоос хөл алдаад
унаж байхдаа амасхийж болхуу
эхээс төрөөд үхэлрүү довтолгох
энэхэн чөлөө жаргал уу
урлах танхимд хоосон жаазанд
утас нэмэгдэж,учиг холбоосоор
удалгүй нэхэгдэж дуусах бөстэй
урсах насны хэмжээг зүйрлэм
энэ голын урссан ус
эргэж сөрөөд ирэхгүйн адил
эдэлж амссан хоног өдөрөө
эргүүлж яахан авчирж болно
алдаа онооны үрээс бусдыг
авч чадахгүй орхих байтал
авах төрөлөө эрлэгт даатгаад
алд биеэ ч гээх байтал
эргэж хорогдовч үлдэж чадахгүй
эндэж алдсанаа баллах аргагүй
эргэлтгүй үхэлтэй учирах цагт
энэлж шаналхад хожимдсон байна
гурван ертөнц хаврын тэнгэр шиг
гуйвж урвах нь агшны зуураа
гудайж үхэх,өндийж төрөх
гунигт ,инээдэмт жүжигтэй адил
үеэрийн хөөс өвөсний ус шиг
үзэгдээд алдах энэ биеийг
үлэмж тусаар бусдад зориулбал
үнхээр дээдийн гавяа болно

  • ЗочинOctober 15, 2012

    Үхэл хэзээ ч ирж мэднэ, Амжижи буян хураах л хамгийн чухал,Эд хөрөнгө биш бурханы ном бодь сэтгэл чухал гэдгийг хүмүүс ойлгоосой.

Бусад мэдээлэл