2012-05-12 | Нийтэлсэн:odgerel | Үзсэн:55860
Уур бол хүний энэ нас байтугай урд олон төрөлдөө хураасан буяныг устгах чадалтай тул үүн дээр маш их анхааралтай байх нь зүйн хэрэг. Хүн яагаад ууралдаг вэ гэвэл өөрийн хүссэнээр болохгүй болохоор л хүн ууралдаг юм байна. Хэрэв бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэвэл энэ нас ч хүрэлцэхгүй бөгөөд бүтэхгүй зүйл. Тиймээс зовлонт орчлонд асуудал проблем барагдана гэж үгүй тул доорх олон уурлах зохисгүй болох доорх хэдэн шалтгаануудыг дурдье
Дэлхийг өөрийн хөлийн уландаа зориулж үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр үхрийн арьс хаанаас олдох билээ, олдсон ч түүнийг бүрэхэд энэ нас хүрэлцэхгүй. Харин өөрийн улаа л ширэлчихвэл дэлхийг ширэлсэнтэй ялгаа юу байхав гэж Бурханы шашинд гардаг. Тиймээс бид өөрсдийн сэтгэлээ л засаж чадваас гадаад ямар ч асуудал гарсан түүний нөлөөнд автагдахгүй уурлаж ундууцахгүй байх бүрэн боломжтой юм. Үрийг шараад хуурчихвал гаднаас нь хичнээн чийг нараар өгөөд хөрсийг нь сайн бордсон ч ургахгүйтэй адил бид сэтгэлээн л засчихвал гаднаас хичнээн 1000 дургүй хүргэсэн шалтгаан гарлаа гэхэд түүнд уурлахгүй юм л да.
Надад нэг компьютер дээр зураг байдаг л да. Тэр зурагийг компьютер дээрээ 30 секунд хараад л дараагаар нь хараагаа хана руу шилжүүлж харахад тэр зураг ханан дээр тодорч харагддаг. Энэ нь тэр хана дээр зураг байхгүй бид өөрсдийн нүдний гэмээр л тэр хана дээр зураг бий гэж харж байгаа. Үүн лугаа адил бид аливаа зүйлд буруу өгөхдөө үргэлж бусдад тохдог. Өөрөө огтхон ч буруу байхгүй. Гэтэл үнэндээ бид өөрсдийн сэтгэлийн гэмээр бусдыг буруугаар хардаг бөгөөд бид бурууг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй.
Хэн нэгэн хүн надад ямар нэгэн хорлол үзүүллээ гэхэд урд насандаа би муу үйл тэр хүнд хийсэн байна түүний үйл лайгаар надад эргээд хорлол үзүүлж байна аа. Тиймээс миний энэ хүнд хийсэн урдны муу үйл үүгээр барагдах болтугай гэж бодох хэрэгтэй. Харин эсрэгээрэ дайраад өрсөөд явчихвал урд насны хийсэн муу үйл чинь барагдах байтугай харин ч дээр нь нэмээд тэр үйлээ үржүүлээд хүч оруулаад явчихаж байгаа бөгөөд аливаа хийсэн буян ч мөн ч бас давхар хорогдох юм.
Дотны таньдаг хэн нэг чинь галзуурчихлаа гэж бодоход хичнээн өөрт эвгүй харьцаж муухай аашилсан ч угийн ийм биш галзуугийн эрхээр л ингэж аашилж байгаа юм, эдгэхээрээ зүгээр болчихно гэж бодно шүү дэ. Үүн лугаа адил бусад хичнээн муухай аашилсан ч гэсэн энэ өөрийн эрхээр бус нисваанисаар өвчилсөн тул түүний эрхээр л ингэж байгаа юм гэж бодох хэрэгтэй.
Бурхан хамаг амьтаныг энэрэн нигүүлсдэг ба түүний төлөө л байдаг. Гэтэл Бурханд аврал эрдэг мөртлөө амьдрал дээрээ түүний хайртай амьтад нь уурлаад хорлол үзүүлээд байх нь бас л зохисгүй үйл болж байгаа. Энэ нь жинхэнэ ёсоор Бурхандаа аврал одуулдаггүйн шинж болой.
Аливаа зүйлд арга байхгүй бол түүнд уурлаж харамсаж, гашуудах хэрэг юун, Аливаа зүйлд үнэхээр арга байсаар байтал түүнд уурлаж харамсах юун гэсэн шантидэва гэгээний гайхамшигт үгийг үргэлж санаж яв.
Энэ мэт олон учир шалтгааны амьдрал дээр хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх бөгөөд сүүлдээ бүүр дадаад ирэхэд таны уур аяандаа байхгүй болох юм.
Мөн нөгөө талаар жижиг сажиг зүйл дээр уурлан өөрийн сэтгэлийн амгалан байдлаа алдах нь нэг талаар харамсалтай хэрэг юм. Тухайлбал дүү чинь ч юм уу хэн нэг нь аяга санамсаргүйгээр хагаллаа гэж бодоход түүнд уурлах хэрэггүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан бол тэр аягатай харьцуулшгүй илүү үнэтэй чухал зүйл юм.
Хүн уурлаж байх үедээ сэтгэл нь дандаа гадагшаа анхаарсан байдаг. Нэг ч удаа дотогшоо харж үздэггүй бөгөөд мэддэг ч үгүй насыг бардаг бололтой. Өөрөөр хэлбэл уурлах үед сэтгэлийн гадагшаа хандсан хандлага бараг 100% болж өөрөө өөрөөс нь улам л холдуулдаг. Үүнийг Бурханы шашин хуруугаа гадагшаа бус өөр рүүгээ чиглүүл гэдэг. Тиймээс та нэг ч удаа сэтгэлийн гүн рүүгээ яг уурлаж байх үедээ уудлаад нэг үзээрэй. Ямар процесоор яаж ажиллаж байна гэдгийг танин мэдэж, дээр хэлсэн олон шалтгаануудыг тухайн эгшинд хавсарган бодож үзэх хэрэгтэй.
Одоогоор миний бие ямар ч зүйл дээр нээх уурлаад байдаггүй. Энэ нь зөвхөн бүдүүн уур дарагдсан төдий л байх нарийн уурыг нарийн түвшинд л очих буюу, сэтгэлийн гүн рүү нь нэвтрэн орж дарна. Түүнд нэвтэрхэд бясалгал хэрэгтэй юм.
Уурын энэ мэт олон шалтгааныг яг уурлаж тэр агшиндаа бодон хэрэгжүүлээд үзээрэй. Нэг сар л хангалттай байх. Түүний дараагаар таны бүдүүн уур нэг мэдэхэл д аяндаа л дарагдсан байх болно. Энэ мэт бусад олон сэтгэлийг буртагуудыг энэ жишээн дээр гардаг шиг дарах боломжтой юм. Энэ бол миний туулсан бодит жишээ юм. Уургүй бай хүлцэнгүй бай гэдэг нь доошоо харчихаад л хэн ч юу ч хэлсэн дуугай суун, дүлий дүмбэ царайлаад суухын нэр биш юм. Зарим хүн нүдэн дээр чинь илт буруу зүйл хийгээд байвал хэлэлгүй яахав. Ер нь уур гэдэг чинь бусдад муу санасны үндсэн дээр бачимдаж сэтгэл нь таагүйтэхийн нэр юм. Тиймээс нөгөө хүний тусын тухайтад доторх амгалан байдлаа алдагдуулахгүйгээр хэлэх хэрэгтэй ба бүүр болохгүй бол догшин дүр гарган загнасан ч болох юм. Яг л очирваань Бурхан шиг. Очирваань бурхан бол гаднаа догшин дүртэй боловч дотороон амгалан оршдог бөгөөд хамаг амьтаны тусын тулд л гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ бол харин уур биш бөгөөд хүмүүс гаднаас нь хараад ууртай догшин амьтан мэтээр хардаг л байх. Эх нь хүүхэддээн муу санаж бус хүүгийнхээ ирээдүйн сайн сайханы тухайтад л загнаж зоддог шүү дэ. Дотоод амгалан байдал алдагдаж байна аа гэдэг чинь таны дотор би гэх үзэл чинь ажиллаад түүндээ та өөрөө хорлогдоод нөгөө хүндээ ч хорлол үзүүлж байгаа хэрэг юм л да. Бурханы шашны судрын ёсонд уурыг дарахад ингэж л бидэнд тусалдаг юм.
Ч.Одгэрэл
ЗочинJune 17, 2012
bayarlala
ЗочинJune 17, 2012
mash ih bayarlalaa, estoi heregtei zuil baina, yaj uurgui boloh ve gej ih bodoj baisan umaa, uurnaas bolj busdiig uurluulj bas ooriigoo ih evgui baidald oruulj ih hetsuu baidag
Uurgui boloh arga baidaggui baih gej bodoj baisan, 1 sar tevchihed uurgui bolno gedeg chin yamar saihan medee ve
ЗочинJune 23, 2012
Их сайхан сургамж боллоо.Өмнө нь хэдийгээр уур хэнд ч хэрэггүй зүйл гэдгийг мэддэг байсан ч уур гэж яг юу юм? яаж түүнийг дарах вэ? гэсэн асуултны хариуг ухаарч мэдээгүй явж байжээ.Маш их баярллаа.
ЗочинJune 23, 2012
Уурын галд хамаг буян шатна.
Бид буянаа эдлэнэ гэж буруу ярьдаг. Гэтэл буян хураах юм шүү дээ. Яах гэж хураах юм? Бурханы хутгийг олох гэж.
ЗочинJuly 26, 2012
сайхан бичжэээ
ЗочинJuly 29, 2012
Mash ih bayarlalaa.Ene l yostoi burhanii gegeerel uhaan yum bna daa.Buh mongolchuud maani uuniig unshij oilgoosoi bilee gej bodoj bna.Ooriihoo tenegiig ingeed neg agshind oilgoj uhaarsandaa Budda burhandaa bolon uuniig bichsen hund mash ih bayarlalaa
ЗочинAugust 23, 2012
maaaash ih bayarlalaa yostoi zagatnasan gazar maajisan yum shig yaaj uurgui bolii do gj bodoj bla burhan bagshiin ih achiig martalgui sanaj yvii burhanii nomiig damjuulsan tand mashid ih talarhaj yvya gyalailaa
ЗочинSeptember 17, 2012
үнэхээр сайхан сургаал байна маш их таалагдлаа их ч зүйл ойлгож мэдлээ.энэ сургаалийн дагуу өөрийнхөө уур гэдэг муу зүйлээ ямарч ул мөргүй болгохын төлөө хичээнээ.
ЗочинSeptember 17, 2012
үнэхээр сайхан сургаал байна маш их таалагдлаа их ч зүйл ойлгож мэдлээ.энэ сургаалийн дагуу өөрийнхөө уур гэдэг муу зүйлээ ямарч ул мөргүй болгохын төлөө хичээнээ.
ЗочинSeptember 17, 2012
энэхүү сургаалийг уншаад маш их зүйл ойлголоо.дараагийн удаа сэтгэлийн айдасаас салах арга байвал зааж өгөөч.манай хань бид 2 8 жил ханьлаж байгаамаа бидний харьцаа тм ч сайнгүй байгаа бөгөөд байнгийн хэрүүлтэй байдаг.архи уусан үедээ намайг маш их дарамталж доромжилдог учраас би архи уучихвий намайг ажлаа тараад харьхад яах бол гэсэн айдастай нилээдгүй хугацаа өнгөрч байна маш хэцүү байдаг надад туслаад зөвөлгөө өгөөч
ЗочинSeptember 23, 2012
Бүдүүн, нарийн уурыг аль алийг нь дарах юмсан. Гэхдээ эхлээд бүдүүн уураа заавал дарж сэтгэл амаръя.
ЗочинOctober 4, 2012
bayarlalaa, zaaval uurgui boloh yumsan gej udaan bodoj yavlaaa
ЗочинOctober 4, 2012
bayarlalaa, zaaval uurgui boloh yumsan gej udaan bodoj yavlaaa
ЗочинNovember 13, 2012
УУРАА ДАРАААД УУРГҮЙ БОЛНО ГЭЖ ЕР НЬ БОДОЖ БАЙСАНГҮЙ. ОДОО БИЧСЭНИЙ ДАГУ НЭГ ОРОЛДООД ҮЗНЭЭ
ЗочинNovember 15, 2012
Баярлалаа. Уургүй амьдрах орчиноо бас бүтээвэл илүү сайхан байна байхаа...
ЗочинDecember 21, 2012
уур гэдэг хүний цөсний хажууд байдаг ба хүсэл шунал нь зүрхний хажууд байдаг гэж уншсан юм байна,
ЗочинApril 3, 2013
Одко гоё шүү.... их сайхан юм бичжээ Цацрахцог Насаа
ЗочинNovember 12, 2013
ene ch minii uuraa darah arga bish bna. minii uur genet durelzeed zurh maani ovs gedeg bolood bna. omno n bi ih nom unshdag huuhed bsan tul ih orgon setgej bgaa amidralaa tevcheed uurladaggui negen blaa. tom bolson hoinoo humuusiin heldgeer hogshroh tusam ovloj avsan gen n udirddag gedeg shig aimaar uurtai gedgee ene jil medlee. uurnaasaa bolood bnga ondor doozoor tasraltgui har tsai uuj. zurh maani mash hurdan tsohilj bsnaas bolj odort dasgal hiigeegui mortloo 1 kg-aar jin hasagdaj bsan. gehdee ene uur namaig humuus gomdoosnoos bolj garch irsen yum. ingej uurlahaar hyanaltaa aldah osoltoi yum bna gedgiig oilgoson. gol n yaj boliulah ve gedgee medehgui bna. omno n bi neg ch udaa ingej aimaar uurlaj uzeegui.