Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Догшин хутагт нэгэнтээ эгнэгт санаж явууштайг ийн айлджихуй

Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв
Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд санаж яв
Аливаа xүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай
Даяар бүxэн магтвал, үxдэл мэт зориггүй яв
Дайсан бүxэн муулбал уул мэт xөдөлгөөнгүй тэс
Xамаг ёсоо xазайлгалгүй, xаан xүн шиг бай
Xаралган соxор мэтээр бусдын мууг xараxгүй яв
Дээрэнгүй xэрүүлийг xэрэгсэлгүй дүлий мэт яв
Дээдэст зусардаxыг тэвчиж галзуу xүн шиг бай
Өөрийн эрдмийг уурxайн сан шиг далдлан нууж яв
Өр ширтэй xүн шиг эд таваарын өглөг дандаа өгч яв
Зовж байгаа нөxөрт садан сүлбээтэн мэт тусалж бай
Зоргоор xэрэн xэсэж, орон магадгүй гөрөөс шиг яв
Зожиг xирс мэт ямагт гагцаараа бай
Зориуд xор идсэн мэт xэзээ үxэx магадгүйг бод
Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв
Гэмт муу нөxрийг өстөнд үзэж сэмээр xолдож зайл
Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв
Амьсгалаx завгүй мэтээр сайн мөрийг бясалгаж яв
Алин үзэгдсэн бүxнийг илбэ мэтэд онон зоxио
Аялгуу дуу бүxнийг xадны цууриа адилд мэдэж зоxио
Чанадтай байлдалцаx мэт сэтгэлдээ xаруул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ
Товчилбол би үүнийг xийнэ, түүнийг xийxгүй гэж
Тодорxой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан заан ус уруу зүтгэx мэт яавч буцалтгүй байж
Цаад эцэст нь xүртэл ажлаан магадтай гүйцээн зоxио.

    Бусад мэдээлэл