Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Чулуун барын бичиг

Сайн сайхан өлзий хутаг оршив
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ээмээ хоо ума пани пани суухаа
Чулуун барын бичиг
Бурхан гурван эрдэнэд мөргөмүй .
Асар хурмаст тэнгэр эдүгээ цагийн байдлын тухай үнэн номлосон нь нийслэл хотын тэнгэрийг сүсэглэх яамны захиргааны нутаг дахь эр хажуу тосгон хэмээх уулнаа гэнэт аянгын дуу гармагц тэнгэрээс нэгэн их хавтгай чулуу буужээ.Си Фан Вали Ван Хяны Ван Хян овог хэмээх айл байсныг үзвээс үнэхээр сахиусны үнэн номлосон зарлиг мөн бөгөөд тэр чулуун дахь бичгийг үзвээс учир шалтгаан нь тов тодорхой бөгөөд улам дамжсаар Зо Вогийн эрлэг хааны сүм дор буйг үнэн сүсэг бишрэлтэй хүнээр цаас авчирч барлан буулгаж бичиж авах бөгөөс цэн пунгийн хөлс үл авна.
Нэгэн өдөр цэргийн ноён жанжин бичгийн ноён Лийчин хан хоёулаа эр эм нийтээр үнэн сүсэг бишрэлтэй тул наминчлан залбирч мөргөөд чулууны бичгийг барлан буулгаж аваад дэлхий дахины олон амьтанд тунхаглаж тодруулан сэнхрүүлж тараан зарлаж хийлгэсэн нь нийт хүн амьтан бүгдээр буянтай сэтгэл арвидаж шударгуу хэвээр явтугай.
Хувилгаан сахиус нар гол бодитой ухуулж амой. Хүж зул өргөж наминчлан гэмшсэнээр өдөр бүр амьтан залбиран сүсгэлж барлах ба бичих хийгээд буулгаж авч байсныг Зо вангийн яамны ноён сонсож үзээд энэ зүйлийн хэргийг тун итгэж эс үнэмшсэн дор түүний нэгэн гэрийн гуч гаруй халуун ам бүл хижиг өвчнөөр үхжээ.
Залбиралтай бүгд сонсогтун : нүдний өмнө маний өөр өөрийн үйлийн үр боловсорч цөвүүн цаг болж олон түмэн амьтан туйлын гашуун зовлонг амсах болов.Зусар явдлаар зальхай ард зуурдаар үхэх нь арваас есөн хувь болно үзтэл олон бүхнээрээ сүсэг бишрэлтэй залбирлыг үл үйлдэх хийгээд тэнгэр дэлхий лус найман аймаг тэргүүтэн хур бороо салхи шуурга ба элдэв зүйлд ам гарч загнах хийгээд эцэг эхийг үл өргөн хүндэлж, ах дүү дээдэс ихсийг хүлцэж үл өргөмжлөх бөгөөд элэнц өвгийн шүтээнийг хэргэсч үл тахих ба хэрцгий харгис муу үг хэлэх зальхай задгай чалчаагаар догшрох хийгээд дээдсийн үг сургаалийг ойшоон үл дагах ба өөрийн эцэг эхийн сургахыг үл хэргэсч хүлээх ба харин ч хараах элдэв тэрс буруу занах хийгээд аашлан догшрох таван тарианы үрийг асгаж цутгах тэргүүтэн ба хүний сайн хийсэн ач тусыг умартаад харин хор хүргэх зальхай зусраар хөнөөх арга мэх хожиж заалдах тэмцэлдэхийг хичээж хэрэг дэгдээх ба муу санаа үүсгэж хүнийг хохируулах ба үнэн худал үгээр урвуулж гүжирдэн ашиг завшаан эрэх хийгээд хөвгүүд охид өөр өөрийн дураар наадам тохуу хийх ба самуун шалиг явах, уурлан хилэгнэж хэрүүл тэмцэлийг үүсгэх хийгээд амлалдан тангараг эвдрэхийг хичээгчид их сүрээр багыг дарлах олноороо өнөрхөж цуглаж доромжлох, өчүүхэн ард хэр чинээгээ үл бодон дээш язгууртан ихсээ үл хүндлэн доромжлоод хатуу зөөлөн жин жигнүүр ба их бага жинт савыг сольж хэрэглэх зан журам ёс мэт хэрцгийлэх тэргүүтэн элдэв зүйлийн арга хуурмаг хийгээд сайд түшмэдийг дарлан хор хөнөөл хүргэх ба, үхэр нохой тэргүүтэн элдэв зүйлийн олон амьтныг алах хядах зүйл бүрийн нүгэл хилэнцийг үйлдсэний үр төлөөс нь гүйцэлдэсний тул Ма Ли зова бурханы өмнө далайн хоншим бодьсад боловсруулаад айлджээ.
Сонссон олон амьтан үнэхээр ч нүгэл хилэнцэт ёс бусыг үл үйлдэх юу магад хэмээжээ. Тиймийн тул тэнгэр хилэгнэн галын сахиусыг амлан зарж тулган байцааж өчигтүн. Энэ бичгийг сүсэглэн бичиж биширч тахиж байдаг хүн буй бөгөөс түүний нэгэн гэрийн аюул дайсныг зайлуулаад амар тунгалаг болгоё оо.
Хэрэв харгис муу хүн эс үнэмшин итгэвээс энэ ирж байх бич тахиа нохой гахай хэдэн жилийг үзэх байтугай будаа байвч идэх хүнгүй, гэр орон байвч суух хүнгүй, тариа байвч тарих хүнгүй.Жич тав зургаан сарын үест муу хүмүүн үхэж барагдах үхдэлийн яс газар дуурнэ.Муу хорт явдлыг тэвчээд буянтай сэтгэлийг үүсгэж сайн явдлаар явбаас энэ ирэх арван зүйлийн зовлон аюулыг амсахгүйгээр гэтлэж болно.
Бас нэгдүгээрт гал усны аюул 2. гал утаанд сүрдэж үхэхийн аюул 3.төөрөн тэнэж үхэхийн аюул 4. эр эм буруудан хагацалдахын аюул 5. хорт могой хатгаж алахын аюул 6.үхсэн хүүр газар дүүрнэ 7. зэр зэвсэг ирт мэсийн аюул 8. ган зуд шуурга хавсарганы аюул 9. гэр орны эд юмыг бусад хүний гарт өгөхийн аюул 10. амар тайван цаг үл үзэхийн аюул зам үргэлж үхсэн хүнийг тоолж үл барагдах арван хувиас нэг нь л үлдэнэ.
Үнэхээр цөвүүн цаг болж дэлхий дахины таван тарианы үр үл дэлгэрэх үл төрөх ба догшин мөндөр буух ба лусд догшин хилэн төрж бүгд даяар их аюултай. Асар хурмаст тэнгэрээр хөвөн хоёр сахиусыг зарж байгуулан хоосон агаар дор биеэ далдлан байж доорхи амьтныг нягтлан байцаагтун. Хэрэв харгис муу хүн эс үнэмшин үл итгэвээс тэр хүний биеэнд гүйцэд үзүүлтүгэй.Жич дүрсгүй явдалтай ардыг ялган цөмийг үхүүлж хурааж авч иртүгэй хэмээн дээрээс тухайн байцаах сахиусыг амлан зарж илгээжээ.Бас тариа будаа асар үнэд орно нэг лан мөнгөнд таван жин будаа авах болно.
Бас Ли Ли зо ван бурхан бодьтой зарлиг өргөхөд Ху ван зо сахиусыг албачилан хавсаргаж усан нохой жилээс эхлэн усан гахай гахай жилийг өнгөрөх үед хүн амьтаныг үхүүлнэ.
Бас нэгэн зүйл хүн амьтаны зовлон ирэх нь 1. салхины аюул, 2. галын аюул 3. усны аюул, 4. ирт мэсийн аюул 5: өвчин тахлын аюул, 6. аянга мөндөрийн аюул, 7. хорт могойн аюул 8. гадаад хүн найрлахын аюул, 9. өлсөж ундаасахын аюул 10. хүн амьтан үхэж барагдахын аюул.
Ли Ли зо ван бурханы нэгэн түмэн гурван мянган жилийн хугацаа гүйцэхийн завсар тарианы үрс төрж үл боловсорохын тул өлсөж өлбөрөхөөс гадна цэрэг дайны аюулгүй болгож үл болох энэ бичиг тарнийг даруй дэлхий дахины олон амьтан нэг нэгэндээ улам улам бичиж тарааваас ирэх муу цагийн аюулыг гэтэлгэж гаргаад модон хулгана жилийг үзээд эртний зо даяан хааны Сүнжидий хааны сайхан цаг мэт жаргалтай цагийг үзэх болно.
Тариа төмс өөрөө арвидаад энх амар жаргамой, энэ бичгийн учрыг сонсож мэдээд хүн амьтан доор эс тарааваас тэр хүний биеийн дор арван зүйлийн аюул болоод амьдарч гарах үнэхээр бэрхтэй болно. Бичиж тарааваас тэр хүний нэгэн гэрийн аюул зовлон ба мянган газрын аюул зовлонг мянган газрын үүл арилгасан мэт болой.Үүрд арван зүйлийн зовлонд бүү учруулсугай. Аръяабал бурхан амьтаныг нигүүлсэн аврахын ном энэ буй.
Бас хамаг сахиус газрын олон амьтан төр самуурч алалдан хядалцаж байхыг тэнгэрийн орон дор хүрч айлтгаваас асар хурмаст бээр сонсоод ихэд хилэгнэж тэд нар олон бүгдийн хүж зулыг хурааж амсаад хайхрахгүй байсаар харгис муу хүнээр ертөнцийг дүүргэв.
Эдгээр амьтан сэтгэлээ засч явдалыг эс захируулбаас тун үл болох тул түргэнээ үхэх төрөхийг даасан сахиусыг дуудаж ирээд цөмийг үхүүлэн хурааж авч ирэгтүн.хэмээгээд нэгэнтэйгүүр өмнө далайн хонсонбодьсадад хийгээд хуван бурханд айлтгаваас хурмаст чи бурханы зарлигаас тэнсэж үл болмой харгис муу хүний амин дор хүрч үл болмой харгис муу хүний амин дор хүрч болноо.
Харин сайн хүн амьтныг ялгаж үлдээх хэрэгтэй хэмээсэн дор хурмаст бээр ийм болгоё хэмээн чуулаад урд дайн дайсныг ялгая түүний хойноос зуд туханыг тавъя тухай дор түшмэлийг зарж миний зарлигаар явж ялган салгаж авч иртүгэй хэмээв. 1 зүйл хураах нь тэнгэр газар хараасан, 2 зүйл хураах нь эцэг эхийг асарч үл хүндэлсэн, 3 зүйл хураах нь худал нэр зэргийг зааж амьтныг дарласан, 4 зүйл хураах нь сайн хүнийг уур тачаангуйгаар эвдэлсэн, 5 зүйл хураах нь таван тарианы үрийг асгаж унагаасан, 6 зүйл хураах нь Бурхан шүтээнийг үл хэрэгсэн зул хүж тахил зүйлийг умартсан, 7 зүйл хураах нь олон амьтны амийг тасалсан, 8 зүйл хураах нь зөөлөн хатуу жин чигнүүр ба их бага шин сав хэрэглэсэн, 9 зүйл хураах нь худалдаагаар хожиж мэргэжсэн, 10 зүйл хураах нь зусар арга хүчээр хүнийг гүжирдэн хорлосон түүнээс хөгшид сайхан эс сурагсан залуучууд хэргэсэн эс тоосон хойт үеийн хүн хэрүүл тэмцэл гаргахаас үл айх.
Ямар хэрэг гаргахыг үл мэдэн харгис муу хүн шударгуу номхон хүнийг дарласан энэ мэт шударгуу номлон хэлсэнийг үл дурлах харин баялаг хүн үгээгүй ядууг хожиж хохируулах ашгийн төлөө эвийг үл сахих хүн амьтныг буруу зам дор оруулах баатар эрэлхэг хүчээр хүн амьтны юмыг булаан дээрэмдэж авах,Бурхан тэргүүтэн ном эмийн зүйлийг худал хуурмаг худалдах үл мэдэх тэнэг мунхаг хүнийг яс чөмгөн дор хүртэл мөлжих хожин хохируулах харгис муу хүнийг үзээд дэмий арван хувь өргөмжлөн хүндлэх худалдаа үл мэдэх мунхаг ардыг хуурах ном бичгийг алхаж гишгэх.
Бас нэгэн зүйл: Үзэх дор зүс царай сайхан өмссөн хувцас сайн бөгөөс бурхан тэнгэрийг үл үзэх мэт санаж аянгаас нуух мэт далдлаад өөрийн зорго дураар элдэв үйл нүгэл үйлдэх, өөрийн санасанаа зөв болгож башир аргатай сэтгэлийг үүсгэн бусдыг хорлох, ашиг хонжоо эрэхдээ ичгүүр сонжуурыг үл мэдэн зан аашийг урвуулж хүний сайн хийсэн ач тусыг үл мэдэх.Жич хойт үеийн хүн амьтан хэрхэж хүн болон үл чадмой. Бас нэгэн зүйл :Хөгшидийг басамжлах залуучууд омогших амой.Янаг амрагийг хов жив уран аргаар хагцалдуулмой.Хадам эцэг эхийгээ ихээхэн гөвшин хараах тэргүүтэн.
Бас нэгэн зүйл : Баялаг хүнийг итгэлтэй нөхөр мэт санах үгээгүй ядуу хүнийг үзвээс жигших буй , ах дүү хоёрын эхнэр үл зохилдох захирсан ноёд түшмэдийг үл хүндлэх , бусад хүнтэй уулзаад эрэлхэг омогтой сэтгэлийг төрүүлэх, ах дүү лүгээ харилцан тэмцэлдэх , могой, загас,шувуу тэргүүтэн гэмгүй энэ зүйлийн амьтныг алах ба уул талд түймэр тавих хийгээд элдэв нүгэл хилэнцийг үйлдэнэ. Ном бичиг зохиож худалдан ашиглах нууц тарнийн зай тэргүүтэн элдэв арга заслаар хараал хийх, хийлгэх үл зохилдох явдалт хүн бусдыг хохируулна.
Тэмдэггүй бичиг хийж бусад нь бусдын ухааныг сэлбэх ба зарах тэмцэл хөнөөл хийлгах хийгээд өнгөрсөн хүний эд өвийг булаалдах, ёс тогтоолыг урвуулж эвдээд арга сүв үүсгэгч харгис муу ард будаа, гурил , сүү тосонд шороо , чулуу ус тэргүүтнийг холих худалдах хийгээд буянтай сайн үйлийг хийж сэтгэлээ засан сайн явдлаар явах ба үнэтэй сайн эд эдэлсэн хүнйиг үзвээс хөнгөрүүлэн аврахгүй зовлонд дарагдсан амьтныг үзвээс асран нигүүлсэхийг үл үйлдэнэ. Хүн баялаг эрхэм болоход үзэн ядан атаа сэтгэл үүсэх өөр өөрийн буянтай сайхан үйлийг хилэнцийн зүгт оруулбаас харин дуртай болмой.
Нийт энэ мэт тавин дөрвөн зүйлийн үл зохилдох явдалтныг илэрхий үзэж ёроолоор нь уудалж байцаан хураан авч иртүгэй хэмээжээ.Ертөнц дор муу харгис хүнийг үлдээж үл болмой. Өөр өөрийн муугаар захирагсадыг зэтгэр болохыг хэн үл гомдмой.Тэдгээр явдалд хүнийг гэр хотлоор нь цөмийг үхүүлэн сөнөөтүгэй,эр эм хөвгүүд ураг садныг сарниулан бутруултугай, тэдгээрийг цусаар цувруулж усаар бөөлжүүлтүгэй. Тэдгээр дор бие эрхтэнийг хэсэг хэсэг бологтугай.Тариа мал байвч эдлэж эзэгнэх хүнгүй болтугай гэр орон байвч бусад хүнд хүргэж өгөх болтугай.Хэрэв харгис муу явдлыг орхиж буянтай сэтгэлээр засан сайн ядлаар явбаас тэдгээр хүмүүнийг айлтган тэнхрүүлж тэтгэх болмой.
Та олон бүгдээрээ сайхан хянаж бодтугай, эртнээс хичээтүгэй. Энэ ирэх 3 жилийн дотор байцаан ялгаж дүүрсэн даруй түргэнээ хариуг айлтгамой. Энэ 3 жилийн дотор тэгш болно гэж үзэх буй заа хэмээн хурмаст бээр бошго соёрхсон тул тэд бүгдээр ертөнц дор бууж муж мужаа тус тусаа дор байцааж ялгаруулахуй хэмээн өөр өөрийн хэдэн этгээд зүгүүддээ тийм дайсныг урагш тавъя түүний хойно өвчин тахлыг тавъя. Хэдэн сарын дотор харгис муу хүн ба амьтанууд цөмийг хурааж дүүргэе, ямар ч ном гүрэм хийгээд увидасууд ч үл аврана сайн мууг ялган нягталж үйлдмой. Нигүүлсэх сайн сэтгэлээр явбаас гүрэм ном аль нь ч тус болмой.
Харгис муу нь хэрхэвч үхэж одмой, харин би эдгээр амьтныг үзвээс үнэхээр өрөвдмой, олон амьтаныг авархын арга үгүй тул та нарын хүж зулыг хэрэггүй хүлээж авсан байна. Намайг өргөн тахисан боловч одоо энэ цагийн зовлонгоос гэтэлж үл болмой. Би та нарыг аврахын чадал хүчин байвч миний зоргоор үл болох тул би тахисан бурханд айлтган өршөөл соёрхолыг гуйн мөргөөд тэнгэрийн бошго зарлиг буулгасныг та сонстугай. Муу цөвүүн цагийн амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул арван хувиас нэг хувь үлдэнэ, дайн дайсны мэс дөрвөн зүгээс босмой өвчин тахал найман зүгээс элбэгшинэ, тэнгэрээс цахилгаан бууна. Уул тал ялгалгүй ус болгоно догшин хуй салхиар гэр байшин сүйтгэнэ. Их дуугаар амьсгалж үглэн гашуудмой. Амар болох үнэхээр бэрхтэй болно. Ороолон зэтгэр шөнө үүд цохиж дуудмой өдөр хүнд үзэгдэнэ, догшин барс уулнаас бууж хүн амьтныг хорлоно, хорт могой зам бүрхэнэ, ертөнц байвч амьдрахад бэрх. Энэ арван зүйлийн аюулаас гэтэлж гарсан цагт сая хүн болов хэмээн санамой. Жич: Бас ятган сургахыг дагаж сэтгэлээ түргэн засваас гэтэлж болмой. За энэ хэргийг хичээнгүйлэн застугай, хожимдовоос аврахын арга үүрд үгүй тул урдаас зарлах хэрэгтэй буй за. Та нар олон бүгд бурхан тэнгэрийг эрхлэн тахиж эцэг эхийг асран хүндэлж, сайн түшмэд нарыг дээш өргөмжлөн хүлээж зэргийн ардыг аяар асраад үгээгүй ядуу боловч хэвийг сахиж шударгууг барих хэрэгтэй.
Баялагууд нь үгээгүй ядууст өглөг өгч туслан тэтгэх хэрэгтэй, мэргэн ухаантай нь үл мэдэх мунхагуудыг сургаж засах хэрэгтэй. Бид бүгдээр ертөнц арван зүйлийн аюул луу цагаас гэтэлж үзье. Их хар салхи их усанд үхэж хохирох биш ерөөл хувьтайг нь эргэж тэнхрэх эдүгэй энэ бичиг үсгийг мэдэх хүн бүгд нийт дор бичиж тарааваас түүний буян хишиг арвижаад дэлгэрмой, мал адгуус өсмой, хэрэв цай мөнгөтэй бөгөөс хэвийг бүтээж барлан тарааваас түүний нэгэн гэрийн хэрэгсэл бүгдийг бүрэн элбэг болгоё, бичиг үсэг мэдэхгүй хүнд учрыг гаргаж хэлж сонсого, хэрэв харгис муу хүн эс үнэмшин үл итгэвээс догшин чөтгөр цаг мөчийн дотор хүрээд даруй түргэн биеийг нь муужруулаад долоон сүвээс нь цус цуварч үхнэ.
Энэ цагт арван зүйлийн аюул дайсан ирэхийг бид өөрөө мэдэх боловч илрүүлэн хэлж үл болох тул урьдаар тэнгэрийн зарга шүүн илрүүлбээс ял дор унах тул хохирмой. Тэдгээр нэгэн бие хэл сэтгэлийг ганцхан энэ зүгт зүтгүүлъе аль ч номын үсгийг хар нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй.

    Бусад мэдээлэл