Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ДАРМАПАДА-ХОСЫН ЦОМОРЛИГООС

1:5
Занах уурлах чиний хилэн
Замын дайсныг цогцлоож босгоно
Заналгүй уучилж өшилгүй мартвал
Зам цэвэршиж дайсан арилна
Хорслыг хорслоор ялдаггүй ни
Хорвоо ертөнцийн үнэн
Өшийг өршөөлөөр дардаг ни
Өнө мөнхийн зам

1:6
Элээх биеийг олж төрөгсөд
Ээлжээ дуусгаад буцах гийчид
Эргүүлж дуудах үхлээ санагч л Элдэв хэрүүлтэй хөөцөлдөж зовохгүй ээ

1:8
Амидрах биехэн хэврэгийг санаж
Ассан тачаалаа атган татаж
Атгаг хүслээ хазаарлан чангааж
Авралд итгэж, шамдан гэгээрвэл

Хар салхи алгадаад халирах
Хадан уул шигээр буян батжиж
Хатуу, гашуунаар хорлогч шулам
Хаанаас ни ч элтэлж барахгүй болно

1:13
Дээвэр туурга муутай гэрийн
Дээрээс дусаал гоожих мэтээр
Тэвчээр бясалгалын цоожгүй сэтгэлд
Тэчяал, шунал цутгаж нэвчинэ

1:20
Зөв амидарч, Зөв үйлдвэл
Зөрүү буруу шуналаа дарвал
Сурсан, дуулсан багадах ни үгүй
Судалсан, залбирсан дутах ни үгүй

Сэтгэлийн гэмүүдээ шүүрдэн хаяад
Сэнхрүүлэгч гэгээрлээр ариутган сүлэгч
Энэ насандаа гэгээрлээр замнагч
Ирэх төрөлдөө ч ялагдашгүй дээшлэгч

  • ЗочинJune 10, 2012

    Гайхамшиг

Бусад мэдээлэл