2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:13235
Хамуугаа майжихыг жаргал гэвэл
Хамуугүй байхыг үнэн жаргал гэмүй
Хүсэлийг гүйцээх жаргал мөн гэвэл
Хүсэлгүй хүмүүн төгс жаргалтан буйзаа
Дорнын их сэтгэгч НАГАРЖУНА
Хүслээ хязгаарлаж байхыг сургадагаар нь бурханы шашныг эрх чөлөөг хэтэрхий боогдуулж буй харгис сургаал мэтээр зарим хүн боддог байж юуны магад. Гэвч тэр тийм бус, хүн хүслийн эрхэнд өөрийгөө боол болгон тушаалгүй харин ч түүнийгээ хязгаарлах ухамсартай байж чадаж байвал тэр жинхэнэ эрх чөлөө мөн.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц
Эхлэлгүй цагаас тоолшгүй олон удаа сансрын орчилд төрөхдөө бид сэтгэлийнхээ эрхэнд явснаас бус сэтгэлээ эрхэндээ байлгасангүй. Гэтэл сэтгэл нь будангуй мунхаг, тачаал шунал, уур хилэн, атаа жөтөө, омог дээрэнгүй зэрэг нисваанисын сэтгэлийг дадсан зуршлаараа хар аяндаа бараадан явсаар өдгөөг хүрчээ. Бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр шалтгаан, үрийн хуулинд үл нийцэх гэмт үйлдлүүдийг хийсээр бид хүсээгүй хэрнээ шалтгааныг нь тавьсан л юм хойно аргагүйн эрхэнд тэсэшгүй зовлонгийн үрийг эдлэнэ. Тиймээс бясалгал гэдэг бол бурууд дадсан сэтгэлийг өөрийн эрхэнд оруулах оролдлого, үнэн зөвд дадах хичээл шамдлыг хэлдэг.
Шарын шашныг үндэслэгч Богд Зонхав
Зовлонгоо орхихыг санах авч
Зовлон гэгчрүү л өөрөө гүйнэ
Жаргалд хүрэхийг сэтгэх авч
Жаргах үндсээ дайсагнан устгана
Эрний Энэтхэгийн их сэтгэгч Шантидэва
ЗочинMarch 21, 2012
Ene saitiig ajilluulj baigaa duudee bayarlalaa.
ЗочинJuly 26, 2012
goe helsen bn
ЗочинSeptember 3, 2012
goe shvv ter zurgiin utgiig tailbarlaj uguuch
ЗочинAugust 20, 2013
Tiimee ene site iig ajiluulj bga Odgereld talarhal elerhiilii ene zaluu lam bish engiin mortloo burhanii shashni surgaali nomloliig mash chadwarlagaar bas aldaagui sul uguigeer busdad taniulj chadaj bga unheer mundag zaluu tuunii bagsh S. Gantumur gawj hemeeh mundag humuun bii ter hun bol gaihamshigtai nomch mergen unheer l nomiig uzej utgiig ni oilgoj tuuniigee bieree ulgerlen uzuul bga hun ene l gawj bagshig maani olon hun toron garwal mongoliin burhanii shashin towog ugui tugen delgereh buiza Odgereldeen bagshiinha surgaal nomloliig ulam iheer tugeen telgeruulhiig husi