Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тарни , дээдийн номыг унших ёс

Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна. Буруу уншихын найман гэм нь:

  • 1.Тарнийг хэтэрхий хурдан унших
  • 2.Хэт удаан
  • 3.Хэт чанга дуугаар
  • 4.Хэт сул дуугаар
  • 5.Тарни уншиж байх үед бусадтай ярих
  • 6.Аливаад алгасрах
  • 7.Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих
  • 8.Тарнийн дуудлагыг доройтуулах

зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.
Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар “Бүнсанги шүйби жүд” номонд:

Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан
Дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн
Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчиж
Үг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина.

хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх бөгөөд ном тэвчисэний үйлийг /Чой бонгий лай/ хураахгүй болно. Харин буруу уншихын 8 гэмийн аль нэгээр уншвал ном тэвчисэний үйл /Чой бонгий лай/ хураах талтай.

  • ЗочинApril 12, 2012

    hvmvvsee burhan bagsh shagjamuni g bishren shvtej byasalgal morgol sain hiigeerei amjilt hvsii

Бусад мэдээлэл