Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Монгол дахь Бурханы шашны гажуудал

Буддын шашныг амьдралтай холбоогүй байна гэсэн олон шүүмжлэл хүлээж авсан тул бидний амьдралдаа олонтаа тааралддаг, хардаг зүйлийн нэг болох лам ном унших, засал зэрэг нь хүний сэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаар өөрсдийн бодлыг товчхон хүргэе.

Одоогийн нийгэм дэхь лам нар ном унших засал хийх үүнийхээ төлөө мөнгө авах гэх мэтийн бусармаг үзэгдэл ч зөндөө. Гэхдээ энэ бол буддизмын угт ухагдахуун гэж буруугаар ойлгож болохгүй юм. Энэ бол тухайн нийгмийн хэрэгцээний улмаас үүсэн гарсан нэг төрлийн гажуудал юм. Монголчууд бид бүхэн буддын шашин шүтдэг гэдэг атлаа хэзээ ч энэ шашны философи үндсэн санааг анхаарч судалдаггүй атлаа, өөрт тохиолдсон зовлон бэрхшээлийг давж гарах арга зам нь хийдэд очиж зохих номыг нь уншуулах гэж ойлгодог. Энэ бол Монгол хүний хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээний л үр дүн. Хэрэв нийгэм өөрөө илүү ихийг шаардаж эхэлвэл энэ гаж үзэгдэл алга болно. Нийт масс гүрэм ном уншуулж амьдралаа тэгшитгэнэ гэсэн бодолтой хэвээр байх юм бол ирээдүйд ч энэ үзэгдэл байсаар л байх болно. Энэ бүхнийг энэ шашинг шүтэгсэд нэртэй мухар сүсэгтнүүд л өөрсдөө үүсгээд байгаа билээ.
Нөгөөтэйгүүр засал гүрэм гэдэг нь зүгээр л хэн нэг хүнийг мунхруулах үйлдэл үү? Бас шууд ингээд ойлгочихож болохгүй мэт. Бидний бодлоор засал гүрэм тарни унших гэдэг нь нэг төрлийн сэтгэлзүйн хичээл мэт. Ном гүрэмүүд нь тухайн хүнд итгэл өгөх зорилготой сайн сайхан үгсийн цоморлиг гэж хэлж болно. Бидний төвдөөр сонсдог өнөөх ном уншлага маань тухайн асуудалд орсон хүнд итгэл өгөхөд зориулагдсан үгс л байдаг билээ. Ерөнхийдөө бол сэтгэлзүйчдийн зөвлөгөөтэй дүйж очих хэмжээний ойлголт гэж хэлж болно. Тарни номоор дамжуулан хүний бодлыг сайн зүйл рүү хандуулж байна гэсэн үг юм. Жишээ нь, хэн нэг нь бизнес эхлэлээ гэж бодьё, тэгээд лам дээр очоод ном уншуулахад тэр хүний ажил нь тодорхой хэмжээгээр амжилттай байх магадлал ихтэй, учир нь тэр хүн үнэхээр чин сэтгэлээсээ сүсэглэж чадсан бол энэ ном уншуулсан үйлдэл нь түүнийг өөртөө урьд өмнөхөөс хамаагүй илүү итгэлтэй болгоно. Өөртөө итгэлтэй болох буюу миний ажил бүтнэ гэсэн эерэг бодол нь мэдээж түүний ажилд, амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хүний бодол санаа, сэтгэл тухайн хүнд маш ихээр нөлөөлдөг, ийм ч учраас муу бодлоос өөрийгээ ангижруулах буюу сэтгэлээ цэвэрлэхэд бидний дээр дурьдсан бясалгал тусалдаг. Хүмүүс ном уншуулчихвал л болно гэж боддог, өөрөөр хэлбэл өөрийн хийх ёстой ажлаа ламд, номд даатгаж байна гэсэн үг, манайхны ихэнх нь ийм мухар сүсэгтэй буюу бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг нь тун харамсалтай. Үнэхээр чадалтай, гоц гойд эктрасеансуудыг эс тооцвол бидний амьдралыг биднээс өөр хэн ч өөрчилж чадахгүй, хүн өөрөө өөртөө л эзэн... “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж Монгол ардын сайхан зүйр үг ч байдаг.
Шашин бүхний санааг нэгтгэн дүгнэвэл ёс суртахуунлаг бие хүнийг бэлдэх нийгмийн ёс суртахууний хэм хэмжээг тогтоож өгөхөд чиглэгдсэн сурган хүмүүжүүлэх нэг төрлийн арга барил байдаг. Мэдээж энэ арга замууд нь өөр өөр, үүгээрээ л дэлхий дээрхи шашинууд ялгарч байдаг. Буддын шашны бусад шашнаас ялгарах гол давуу тал нь аливаа нэг сургааль номыг ягштал мөрдсөн, програмччлагдсан аятай хүмүүсийн нийгмийг төлөвшүүлэхэд бус хүн өөрийнхөө зүтгэл чармайлтаар өөрөө өөрийнхөө дотор байгаа сайн чанаруудыг олж нээн өөрийн зам мөрийг хөөхөд чиглэгддэгээрээ эрс ялгаатай юм. Буддизм нь хэзээ ч бусад шашинг шүтсэн хүмүүс буруу номтонууд тэд тамын гэсгээл үзэж харин манай шашинг дагасан бүхэн диваажинд жаргана гэж байсангүй. Буддизм хэзээ ч бусдыг үгүйсгэж өөрийгөө тулган хүлээлгэж байсангүй. Буддизм зөвхөн таньд зөв амьдрах арга замыг зааж таний амьдралд туслахыг л хичээж ирсэн. Үүгээрээ ч буддизм бол хамгийн хүнлэг хүн төвтэй шашин юм. Хэн нэгэн хараагүй үзээгүй тэнгэр дэх бурхадад мөргөхийг шаардаж байсангүй, та зөв зам мөрөөр амьдарч чадвал та өөрөө бурхан хэмээн үзсэн үзэл нь гайхалтай юм. Үнэхээр ч тийм биш гэж үү?
Өнөөгийн стресст нийгэмд хамгийн их тус хүргэх шашин бол яахын аргагүй Бурханы шашин билээ. Учир нь сэтгэлийг асар нарийн судалж танин барьж гаргаж ирж чадсан шашин юм. Тиймээс өнөөгийн лам нар сүсэгтэн олонд хэлийг нь ойлгохгүй номыг уншиж өгсөнөөс сэтгэлийн хямралд орсон хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч түүгээрээ санхүүждэг байвал сүсэгтэн олон өгч байгаа мөнгөндөө ч сэтгэл дүүрэн, лам нар нь ч дадлага туршлага сууж мэдэхгүй зүйл гарвал түүнийгээ номноосоо харж улам л боловсрол мэдлэг нь сайжирч хэн хэндээ л дээр гэлтэй. Үнэхээр сэтгэлийн хямралд орсон хүн нэг лам дээр очоод ном уншуулахаасаа илүүтэйгээр сэтгэл зүйн зөвлөгөө авбал илүү сэтгэл дүүрэн гарах бөгөөд дараад нь ойр орчмын стресстсэн хэн нэгэндээ нь нөгөө ламаа зөвлөж энэ мэт цааш явсаар Бурханы шашин нэг мэдэхэд л нийгэмийг хамарч түгэн дэлгэрсэн байх болно. Өнөөгийн стресст нийгэмд энэ л нэхэгдээд байгаа гэж бодном. Тийм биш гэж үү. Мэдээж хэрэг бүх лам нар тийм бол гэж байгаа юм биш. Энэ зөвхөн нэг тал дээр л авах арга хэмжээ юм.

  • ЗочинSeptember 14, 2012

    uneheer zov sanal bna mash ih demjej bna

  • ЗочинSeptember 19, 2012

    buddiin shashiniig sain oilgoogui hunii neg taliig harsan hunii sanaa bn humuust oilguulah gej bgaa bol sain sudalj baij bich

  • ЗочинSeptember 19, 2012

    Сайхан санал байна дэмжиж байна. Энэ өмнөх бичсэн хүн харин өөрөө судалж мэдээд ингэж яриасай. Олны үгийг өнөөгийн сүсэгтэнүүдээс тогтсон Бурханы шашныхан хүлээж авах хэрэгтэй. Энэ өмнөх сэтгэгдэл бичсэн хүн бол өөрөө магадгүй лам байх. Түүнд зүгээр ном уншаад л амархан мөнгө авдаг нь амар санагдсан байа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч Бусдын тусыг хийж чадахгүй бол ламаа болих хэрэгтэй ш дэ.

  • ЗочинOctober 21, 2012

    Hvn torolhton bol setgel oyunii tvgeemel mon chanartai.Bidniig jargaltai saihan, eswel horloltoi muuhai bolgoh chadamj oorsdiin maani dotoodod bii. Gej Deerhiin gegeenten 14-r dalai lam aildsan bdag. Burhanii shashing ongotshon harj bolohgvi shv mongolchuudaa. Burhanii shashin zowhon setgel oyunaa sudlahui, ooriin zow zan chanariig neen delgervvleh, busdad enerengvi handaj oort saihan setgeliig daduulah zereg goltsuu hvnii vndsend bui setgeld towlorohoos bus shawdan, gvrem dorom todii zvil bish.

  • ЗочинNovember 16, 2012

    (admind handaw) Ta shudarga vneniig bodoj ergelzeh teenegelzeh zvilgvvgeer ooroo delgerengvi taniltsuulaach jishee ni ymar surguuli togsson ymar zorilgoor ene site-g ajiluuldag, yah gej iimerhvv niitlel gargadag geh metchilen buruugaar oilgosonii hereggui shvv ene bvhnii tsaana ymar hvn bdagiig medeh gesen yum vneheer l bolowsroltoi sain zorilgotoi zov setgelgeetei hvn bol tvvrdeh zvilgvi bicheh bh gej naidaj bna...

  • adminNovember 16, 2012

    Хэн байх нь чухал бус юу айлдсан нь чухал юм. Миний хэн байх нь огт хамаагүй. Бусдад л тус болж байвал болох нь тэр. Өөрийгөө танилцуулах үүнд огт шаардлага байхгүй. Андуу индүү зүйл бичсэн бол түүнд санаа оноогоо нэмэрлэх аваас болох нь тэр шүү дэ.

  • ЗочинNovember 17, 2012

    Ямар ч үгийг хэн хэлснээс хамааруулан хүлээж авбал тэгээд л төөрөгдлөөсөө гарахгүйн шинж байхөө.

  • ЗочинNovember 17, 2012

    ingej bicheh bolowuu gej bodood shudarga vneniig bodoj gej helsen shdee vneheer l bolowsroltoi zow sanaatai sain zorilgotoi hvn bol yund ni nuudag bna a nuugaad bgag bodohod tsaanaa neg uchir shaltgaantai bgad bga yum bish vv? vneheer l busdad tuslay gej bodoj bga bol bayrlaj bna neg ch gesen iimerhvv hvn mongold bgad ta ch ih tuurugdluusuu garchihsan hvn yum shiw dee

  • adminNovember 17, 2012

    Миний бие өөрийгөө нуух ямар ч шаардлага байхгүй ба холбоо барих дээр зураг дүрсээрээ байсаар л байгаа. Түүн дээрээс ямар зорилгоор ажиллуулдаг нь тодорхой байгаа бөгөөд түүнийг та анзаараагүй бололтой.

  • ЗочинNovember 17, 2012

    za za sorilt blaa tanii buynd dagan baysay ta ih hynamgai hvn bololtoi oo tiin deer ooroo oortoo sanal ogchihson bna le ter joohon ontsgvi sanagdlaa za ter ch yahaw bi lam yum l daa enethegt surdag yum tanii ene site-g sayhnaas neg tanidag lamaasaa avsan yum olon ch hvnd heregtei olon ch zow aguulgatai olon ch yumnii vneniig, goliig ni olood heltsen yum shig sanagdlaa ta ch zaluu hvn bj zow setgelgeetei zow yum hiij ywaa hvn bna tsaashdiin buyn ni delgereh boltugai amjilt

  • ЗочинNovember 19, 2012

    admind bi zugeer l susegten hun . uuriinhuu bodliig tanid hurgeh gesen yum hsuu . uur sanaa agulaagui bolno . 1t. burhanii shashind sudar unshih tarni unshih tuhai yamar oilgolt baidag bol sudalj uzsen uu .. 2t hund nom unshih n ach holbogldolgui zugeer l setgel zasah tuahai oilgolt gedgiig yugaar magadlaj bna . 3t itgel , susegiin tuhai burhanii shashind yu ailddag yu, bol.. asuultiin hariug ta nyamsambuu gedeg hunii shashniig umuurhui baabariin uguullegt bichsen shuumjiiig unshaarai .. suseg itgeliin tuhai medehiig husvel muriin zergiiin GETELGEHUIN GARIIN AVLAGA '' SANSARAAGIIN ORCHUULGIIIG UNSHAARAI...
    BID ZALUUHUMUUS BIYNEE DEMJIJ AJILLAH HEREGTEI TIIM UU

  • adminNovember 20, 2012

    Энэ нийтлэлийг та өөрөө сайн ойлгоогүй бололтой. А гэхээр Б нь буруу Б гэхээр А нь буруу болох албагүй шүү дэ. Энд ном уншихыг үгүйсгэсэн зүйл огт байхгүй. Бурханы шашин чинь ганц ном уншуулах биш шүү дэ. Бурханы шашны олон сайхан зүйлүүд байдаг бөгөөд ганц ном уншихаар бус сэтгэл заслын зүйлүүдийг бас нэмвэл яасан юм бэ л гэсэн санаа шүү дэ. Өөр олон ч зүйлүүд байна. Дан ганц засал ном төдийхнөөр бол энэ чинь цаашлаад даамжиран буруугаар хөгжөөд хүмүүсийн хэл ам болох ч тохиолдол эх байна шүү дэ цаана чинь. Бурханы шашин гэхээр засал хийж хонх дамар эргүүлж ном уншдаг мэтээр надаас авхуулаад ихэнх хүмүүс тэгж л харж байна цаашид ч үүнээс улбаалан тэгж л харах байх. Бурханы шашин бол ерөөс л сэтгэл засал шүү дэ. Хүний сэтгэл өвчтэй болохоор л түүнд эм болох зүйл бол тэр чигээрээ Бурханы шашин юм. Хүний сэтгэл эрүүл бол Бурханы шашин хэрэггүй юм л да. Энд юугаар магадлаж байна гэх нь утгагүй асуулт болно. Итгэл сүсэг бол Бурханы айлдсан сургаал номлолыг ойлгосны үндсэн дээр төрдөг сүсэг шүү дэ. Бурханы айлдсан сургаалийг хүн үнэхээр ойлговоос өөрийн эрхгүй сүсэг төрдөг. Яахав сүсэг бол хэд хэдэн төрөл байдаг. Мухар сүсэг бол яг гэгээрэлд хэрэггүй ч түүнд дам шалтгаан болж чаддаг юм.

  • ЗочинFebruary 24, 2013

    Saihan sanagdaj bna bayarlalaa.
    Bi emch hun. Burhnii surgaal anagaah uhaan 2 ni neg zoosnii 2 tal gej bodoj yavdag. Anagaah uhaanaar damjin Burhanii surgaald suraltsan Burhan boloh buyanaa huraana gej bodoj yavdag yum. Tanai site-g bainga uzej setgelee dodomddog yum aa.
    Tanii buyand dagan bayasaya. amjilt husmu.

  • ЗочинFebruary 24, 2013

    Энэ сүүлчийн сэтгэгдэл ямар сайхан сэтгэгдэл вэ. Тантай санал нэг байна.

  • ЗочинMarch 17, 2013

    tegeed lam nar saihan setgeleer hund tuslaya gesen sanaagaar nomoo unshij chaddaggui l bizdee. Engiin humuus yugaa ch medehgui. Burhanii shashnii talaar. Harin lam nar ni taniulj oilguulah heregtei. Ene niitlel bol zugeer l uran saihan argaar am taglah gesen ug.

  • ЗочинMarch 18, 2013

    Чи өөрийнхөө ажлыг бусдын сайн сайхны төлөө хийж чаддаг уу? Эхлээд өөртөө дүгнэлт хийгээрэй.

  • ЗочинJune 17, 2013

    Та бугдийн буянг даган баясая. Цэцэрлэг, сургуулийн хичээлийн хувиарт оруулж багаас нь эхлээд зов ойлголттой болговол сайнсан. Улгэрт ламрингаас уран зохиолын хичээлийн хуваарт оруулвал хуухдууд дуртай уншина даа.

Бусад мэдээлэл