2014-11-07 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7012
Үгийг бүү мөшгө, утгыг мөшгө.
Үгийг мөшгөх нь тэнгэрийн хаяа эрэх шиг.
Утгыг тасалсан цагт үг аяндаа тасарна.
Үзэгдлийг бүү шийд, сэтгэлийг шийд.
Үзэгдлийг шийдэх гэвэл сүүдрээ барихын үлгэр.
Сэтгэлийг ярсан цагт үзэгдэл өөрөө арилна.
Надад гурван ертөнц тэгш тул
Тэнгэр, чөтгөр хэмээх ялгаа үгүй.
Ловон Бадамжунай
Холбоотой: "Утгын гүн уудам далайд үгийн сал хэзээд жулддаг"