Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хоолгүйгээр амьдарч болох уу

Бурханы шашинд хоол идэхгүй амьдрах олон арга байдаг. Тухайлбал салхи залгих, чулуу долоох, агаараар, усаар, үрэлээр гэх мэт олон арга байдаг бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн тусгай нарийн арга техник бүтээлүүдтэй байдаг. Орчин үед чулуу долоох аргыг төдийлэн нээх хэрэглээд байдаггүй. Учир нь хүний сэтгэл доройтохын хэрээр байгалийн эрдэсийн шим нь мөн дагаад доройтсон тул чулуунд шим бараг байхгүй болсон гэж үздэг. Бусад аргуудыг нь зарам лам нар хэрэглэдэг. Та бүхэнд сонирхуулах үүднээс энэтхэгт бараг 70 жил хоол идээгүй ус ч уугаагүй бясалгагчийн талаар Хосоогийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

хоолгүйгээр амьдрагч

Энэхүү нийтлэлд агаараар хооллогч буюу хоолгүйгээр амьдарч болдог тухай өгүүлдэг юм. Энэтхэг улсад амьдардаг өнөө цагийн агаараар хооллогч, 65 жилийн турш хоол идээгүй хүний тухай сонирхолтой нийтлэл.Итгэх эсэх нь таны дур ч уншаад нэг үзээрэй.

Прахлад Жани нь Гималайн агуйдаа өөрийн ер бусын хоололтын ачаар дэлхийн анхаарлыг татсан гэгээн хүн юм. 2003 оны 11 сарын сүүлээр Энэтхэгийн мэдээний эхний нүүрт “Гайхамшигтай хооллолт: агаараар амьдрагч” сонины өгүүлэл гарсан.
Өгүүлэлд: Прахлад Жани /76/ - алдартай “Матажи” нь сүүлийн 65 жил 1 дусал ус ч ууж байгаагүй. Мөн хоолны жижиг хэлтэрхийг ч амандаа ч амандаа хийж байгаагүй” гэж бичжээ.

Цаашаа бичсэнээр Ахмедабадын Эмч нарын холбооны эмч нар 10 хоногийн турш Прахлад Жанийг судалж, түүний агаараар хооллох ер бусын чадварыг шалгасан байна.

“Судалгааны хэсэгт түүнийг шалгахаар эмч нар, зүрхний эмч, мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч, дотрын эмч, дааврын эмч, чихрийн шижингийн эмч, бөөрний мэс заслын эмч, ЕНТ мэс засал, сэтгэл зүйч, нүдний харааны эмч, гены зөвлөх, радио, дуу авианы судлаачид зэрэг маш олон эрдэмтэд багтсан.
Үнэндээ, холбооны 100 шахам эмч нар Жанийг 10 өдрийн турш шалгажээ. Прахлад Жанийн тухай мэдээлэл Энэтхэгийн сонинд гарснаас хэд хоногийн дараа ВВС-н мэдээгээр мэдээлсэн. Сүүлийн хэдэн арван жил юу ч идэж уугаагүй Энэтхэгийн даянчийн эрүүл мэнд нь маш сайн байгаа нь эмч нарын болон шинжээчдийн багийг мухардуулсан байна. Сүүлийн 200 жилд анагаахын мэргэжилтэнгүүд хүний биологийн талаар маш олон зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн ба эрдэмтэд хүний бие махбодийн бүтэц, механизм бүрийн талаарх мэдлэгт их ойрхон байгаагаа зарлаж байна. Хэдий тийм боловч Прахлад Жани шиг хүмүүс хоолгүйгээр хялбархан, эрүүл амьдарч байгаа чадварыг тайлбарлаж чадаагүй юм.

Прахлад Жанигийн тухай, хоолгүй амьдарч байгаа түүний биеийн механизм Энэтхэгийн Ахмедабад ба дэлхийн дахины эрдэмтдийг хэрхэн гайхшруулж байгаа тухай өгүүлье. Прахлад Жани Энэтхэгийн Гужарад мужийн Чарод тосгонд төрсөн. Дөнгөж 7 настайдаа оюун санааны гэгээрлийг хайхаар гэрээ орхисон. 4 жилийн дараа Матажэ гэж алдаршсан Дурга дарь эх түүнийг адислажээ. Үүнээс хойш тэрээр идээ ундаагаа орхиод тагнайгаас урсан орж ирэх тэнгэрлэг бурмыг хүртдэг болов. Гэгээн даяанч Прахлад Жанигийн хэрхэн амьдарч байсныг бидний ихэнх нь төсөөлж ч чадахгүй. Прахлад Жани нь Гималайн ууланд дахь агуйг өөрийн гэр болгон бараг 65 жил хоол ундгүйгээр амьдарсан. Дисковери сувгаар гарах үедээ тэр 80 настай байв. Хэдийгээр би 80 настай ч одоо хирнээ ч идэж байсангүй. Прахлад Жани юунд дуртай байснаа мөн хоолны амтыг ердөөсөө санадаггүй, яагаад гэвэл тэр их удаан идсэнгүй. Үүнээс гадна амьдралынхаа 45 жилийг юу ч ярихгүй өнгөрүүлсэн. Тэр “Амрита” гэж нэрлэдэг огторгуйн энергитэй холбодог эртний иогаар хичээллэдэг ба олон цагаар бясалгах үедээ тэр асар их гэрэл, туйлын аз жаргалыг мэдрүүлдэг “Самади”-д ордог.
“Би ширэнгэн ойд 100, 200 км явган аялдаг ч хэзээ ч хөлөрч, ядарч, нойрмоглодоггүй. Би 3, 8 ,12 цагийн турш, бүр сараар ч бясалгаж чадна” гэдгээ тэрээр бидэнд хэлж өгсөн юм.
Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгаа Шинжилгээний дипломны дараах сургалттай Шез KM сургуулийн мэдрэлийн тасгийн дарга, Доктор Судхир Шах урт удаан угацааны турш бясалгадаг хүмүүс дээр тулгуурлан сонирхолтой судалгааг удирддаг ба тэр “Энэ бол хүн төрөлхтөнд тустай ангаахын шинжлэх ухаанд шинэ хэмжээсийг ойлгох гэсэн оролдлого юм" гэжээ.
Энэ багийн хийсэн онцгой судалгаанд хэдэн жилийн турш хоолгүй амьдарч ирсэн 64 настай механик инженер Хира Ратан Манек хамрагдсан байжээ. Эмч нар ямар ч хоол идэхгүй, зөвхөн буцалсан ус уусан ноён Манекыг 411 хоногийн турш маш анхааралтай ажигласан. Ноён Манек судалгааны бүхий л туршид өөрийн биеэ зөвхөн ус, нарны энергиэр тэтгэж байсан хэмээх дүгнэлтэнд хүрчээ.
Шах болон түүний баг Манек дээр хийсэн судалгаандаа урамшин, хүний бие организм хоол ундгүйгээр амьдарч чадах гайхалтай чадварын тухай мэдлэгт тус дөхөм болохыг хүсч ажилласан байна. Тэд Прахлад Жани нь ямар ч хоол идэж, ус уулгүйгээр 69 жилийн турш амьдарч байгаа талаарх олны яриаг маш их сонирхон хүлээн авчээ. Хэвийн үед хүн дунджаар усгүйгээр зөвхөн 4 өдөр амьдарч чаддаг бол энэ тохиолдолд гэгээн даяанч хүн хагас зуун жил усгүйгээр амьдарч чаддаг байх нь ээ. Эцэст нь 2003 оны 11 сард жил гаруй уйгагүй гуйсны дараа Прахлад Жани Энэтхэгийн Ахмедабадын Стерлинг эмнэлэгт Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд орохыг зөвшөөрчээ. Доктор Шах: "Гэгээн даяанчийг судласан энэ боломж нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн ба энэ зүйл нь дэлхийн анагаах ухааны үзэл баримтлалыг өөрчлөх болно гэдгийг би мэдэж байна” хэмээн гэгээн даяанчийг судласан сэтгэлээ илэрхийлжээ. Прахлад Жаний өрөө шилэн хаалгатай, тасралтгүй ажиглах дүрсний камертай байв. Үнэхээр тэр юу ч идэж уухгүй байгаад итгэлтэй байхын тулд түүнийг ажиглах ажилчид хамт байсан. Түүнийг ямар нэг хэмжээгээр шингэн зүйл хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд усанд орохын өмнө дараа ч гэсэн усыг нь хэмжиж байсан.

Доктор Шах: "минут бүр, секунд бүрийг ажиглан, түүнийг гаднаас тусгаарлаж, түүний угаалгын өрөөг бас тусгаарласан байжээ. Манай туслахууд 24 цагийн турш түүний дэргэд ээлж солилцон харж хандаж байв. Эмч нар түүнд хэлэхгүйгээр өдөр болгон өөр өөр цагуудад ирж байсан. Бүх зүйл ёсоор явагдаж байгаад бид хяналт тавина. Шинжлэх ухаан анагаахын ертөнц тэндээс гарах ямар ч нүх байхгүйг мэдэх учиртай". Discovery сувгийн ярилцлагын үер даянч ямар судалгаа шинжилгээ хийлгүүлсэн тухайгаа өгүүлжээ: . “Тэд өдөрт 3 удаа өглөө,өдөр, орой цусыг нь шинжлэхээр авдаг байсан. Тэд миний бөөр, тархи судлаж, бүх биеэр минь төхөөрөмж суулгасан.Тэд миний бие ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ажиллаж байгааг олохыг хичээж байсан. Миний биеийн дотор талд хүртэл төхөөрөмж суулгасан" гэжээ. Эмч нар даянчийн байдлын талаар санаа нь зовж байсан ба төслөө долоо хоногийн турш үргэлжлэхийг төлөвлөж байв. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд тэднийг маш их гайхан балмагдуулсан тул тэд судалгаагаа 10 хоног хийхээр тогтжээ. Доктор Шах: Түүнд ямар ч идэж , уух зүйл өгөхгүй болохоор түүнээс шингэн, өтгөн гардаггүй байсан. Бүр дусал шингэн ч гардаггүй байсан. Хэдэн өдрийн дараа давсаганд жаахан шингэн зүйл харагдсан ч гэсэн шээс давсаганд гарч ирээд алга болдог байв.

Эмч нар Прахлад Жани ямар ч хоол идээгүй, бүр юу ч уугаагүй, мөн протоколыг хатуу барьж байсан тухайгаа баталсан. Түүний давсган дотор шээс бүрдэхдээ тэр нь эргээд давсагны хананд шингэж байсныг судалгаагаар тогтоожээ. 10 өдрийн турш юу идэж уугаагүй ч даянчийн биеийн байдал нь маш сайн байсан гэж судалгааны дүнд бичжээ. Доктор Шах: 10 өдрийн дараа параметр хэвийн зааж байсан. Бид эпидимиологийг нь судалсан, та нарын төсөөлж болох бүх судалгааг явуулсан. Шах өмнө нь Үндэсний Жайн Эмч нарын холбооны дарга байхдаа эрүүл чийрэг мацаг хоолтонтой учирч байсан ч Прахлад Жанийн эрүүл мэндийн талаар өгүүлэхдээ: “Магадгүй тэр өөрийнхөө насны бусад хүмүүсээс илүү хүчтэй байж болох юм. “гэжээ. Түүний даралт 55 байсан нь түүн шиг настай хүний хувьд санаанд багтамгүй зүйл бөгөөд шилдэг тамирчин хүнтэй ижилхэн байжээ. Тэр эмч нарт: надад хэзээ ч эмнэлэгт очих асуудал гарч байгаагүй ба агаараар хооллох амьдралын энэ хэв маяг нь түүний бие организм дахиад олон жил болсон ч тэсээд гарна, би яг энэ бие организмаараа 1000, 5000 магадгүй бүр 10,000 жил ч амьдарч чадна” гэж хэлсэн. Эрчимтэй судалгаа явуулсан эмч нарын баг сансрын энергиэр тэтгэх чадварыг өөртөө агуулсан түүний энэхүү гайхамшигт байдлыг гайхаад хоцорчээ.
Тэд сүүлийн илтгэлдээ: юу ч идэхгүй байгаа ч тэр амьд байж, шингэн гаргахгүйгээр 10 хоног бие махбодийн хувьд эрүүл чийрэг байгаа нь биднийг алмайруулсан” гэжээ. Прахлад Жани хоол идэхгүйгээр амьдрах ер бусын энэ чадвараа онцолж үздэггүй ба энэ бүхнээ тэнгэрийн ивээл, адислал гэж үздэг. Судалгааны дараа Прахлад Жани баяртайгаар агуй руугаа буцсан ба оюун санааны бясалгалаа үргэлжлүүлсэн юм. Зөвлөгөө хүсэж ирсэн хэн ч байсан тэр чин сэтгэлээсээ хэлдэг ба тэд явахдаа өргөл барьц өгвөл түүнийг нь ядуу болон хэрэгтэй хүмүүс руу явуулчихдаг байна.

Dsicovery сувгийн мэдээг доорхоос үзнэ үү.

http://www.youtube.com/watch?v=DMLFLhw3UGs

  • ЗочинJune 15, 2012

    Бурханы шашинд тэсгэм хүйтэнд даарахгүй байх арга бас байдаг. Ингээд бодохоор байр ч хэрэггүй хоол ч хэрэггүй амьдрах боломж бас байдаг л юм байна. Бүх хүн ийм болчихвол байгал дэлхий маань ямар сайхан сэргээд сайхан болох бол до. Диваажин болгох бүрэн боломж байна шүү дэ хө.

  • ЗочинJune 15, 2012

    http://news.bbc.co.uk/2/hi/8652837.stm

  • ЗочинJune 20, 2012

    Хүн бол гайхамшиг, хүний оюун санаа бол бүр ч төгс гайхамшиг.

  • ЗочинAugust 13, 2012

    хүний амьсгаа авах, харах, сонсох, ярих бүгд энерги зарцуулж байна гэсэн үг. Тэгэхлээр агаараас ямар энерги, яаж авдаг юм бол? Тэрийг мэдчихвэл нүүрсээр ажилладаг цахилгаан станц, атомын цахилгаан станцын хэрэггүй болох ч юм билүү. Нисдэг, газраас хөөрдөг гэж худлаа ярьдаг хүмүүс шиг биш бол сонин юм. Гэхдээ нэг л итгэхгүй байна.

  • ЗочинSeptember 18, 2012

    Энэ бүхэн тэгээд чухам ямар утга учиртай юм?Ингэж амьдарлаа гээд утга учир нь юундаа байна? Энэ хүний амьдрал гэгээрэл ухаарлын зүг хийсэн үйлдэл мөн гэдэгтэй 100 хувь санал нийлэхгүй юм байна. Ядаж хүнд яах гэж бэлэг эрхтэн заяадаг юм? үр хүүхэдээ гаргаж хойч үеээ үлдээхгүй энэ мэтээр байвал хүн төрөлхтөний түүх төгсөх бус ?? энэ үнэндээ гэгээрэл бус аа миний хувьд хувиа хичээх үзлийг төгс биелэл гээд том толгой гаргаад дүгнэчихвэл алдас болохгүй болов уу гэж бодлоо.

  • ЗочинSeptember 18, 2012

    Өнөөгийн хүн төрөлхтөн өдрийн хоол дулаан явах хувцас биеийн тав тухийг хангах гэж л ухаан солиогүй дэмий зүйлд цагаа гарздан ажиллаж байхад бүх хүн ийм болчихвол байгал дэлхийдээ ч ээлтэй хүн бүхэн өнөө маргаашийн хоолны төлөө бус оюуны хөгжилдөөн л анхаарна шүү дэ. Оюуныг төгс судалж мэдээд танин мэдсэн хүн бол хамгийн аз жаргалтай бөгөөд энэ нөхцөл нь бүрдсэн хүн үнэхээр чөлөө усрал бүрдсэн гэлтэй. Бие эрхтэний амар амгалан бол зовлонгийн шалтгаан гэдэгийг ойлгох хэрэгтэй.

  • ЗочинSeptember 18, 2012

    амиа бодох бол биш л дээ чи боддоо үр хүүхдээ үлдээх нь чухал байх ёстой зүйл гэхдээ шинжлэх ухаанаар ярийлдаа хэзээ нэгэн цагт манай нар маань хамаг түлшээ буюу цөмийн нэгдэх урвалаар явж буй гели маань бүрэн шатаж дуусаад нар мөхөхийнхөө өмнө маш том болж эргэн тойрныхоо гарагийг залгиад дараа буцаж агшиж жижиг цагаан одой болон цаашид улам элч нь буурсаар сөнөх тавилантай хэрэвээ хүн төрөлхтөн энэ үед өөр гараг нээн олдоггүй л юм бол бүгд сөнөх тавилантай. чиний миний эх орон гэж байлдах миний чиний ах дуу хэмээн тэмцэлдэх миний үр өрөөлийн үр гэж ялгаад үр хүүхдээ үлдээн байх нь яг л тэр ирээдүйд дэлхий сүйрэх тавилантай тэр үеийг үр ач нартаа харуулах гэж амьдарч байгаа гэж үү гэж шинжлэх ухааны талаас тайлбарлаж байна. богинохоон бодоход эдгээр хүмүүс амиа бодох мэт харагдавч үнэндээ хүн үр хүүхдээ бас үлдээх гэж амьдарч буй гэдэг нь бас хэт өрөөсгөл гэлтэй.

  • ЗочинSeptember 18, 2012

    Хүн үр удмаа үлдээх бол Буддистуудын хувьд огтхон ч чухал биш юм. Учир нь ганц хүний төрөл байдаг юм биш. Олон төрөл байна. Хүний төрөл ч гэсэн өөр гаригт бас байна. Өөр гаригт өөр хэлбэрээр ч оршин тогтнодог. Хүний сэтгэл төрөл бүрийн хэлбэрээр оршин байдаг. Хүний төрөлийн байхгүй болгосноор хүн байхгүй огт алга болчих зүйл бус юм. Бурханы шашинд 3 төрөл байдаг бөгөөд хэрэв эгэл ертөнцийн амьдралыг сонирхдог тань мэтийн хүмүүсд зориулсан Бурханы ном байдаг. Тухайлбал бага төрөлхтөн гэх мэт. Дэс дараачлан дээшлэх тусмаа ертөнцийн явдлыг орхихоос өөр аргагүй хүрнэ. Эс тэгж чадваас бага хөлгөний номоор явж болох авч их хөлгөний номыг үгүйсгэж болохгүй юм. Хэрэв та дээрхийг үгүйсгэж байгаа бол өөрт тохирох бага хөлгөний номоо судлаад амьдрал ахуйдаа хэрэгжүүлээд түүнийхээ чинээгээр амар амгаланд хүрч болно ш дэ

  • ЗочинSeptember 18, 2012

    Уучлаарай дээрх хүнд 6 төрөл байдаг там бирд адгуус хүн асур тэнгэр гэж. мөн тантай бас санал нийлж байна гэхдээ тхервадаг бага хөлгөн гэх нь утгагүй хэрэг их хөлгөн бага хөлгөн гэж сүүлд л үүссэн нэр томъёо бага хөлгөн гэхээр тийм дорд балай гэсэн үг бусаа зүгээр л шалтгаан ба нөхцөлтэй холбоотой хүнээр бол яахавдээ өсвөр насны хүүхэд л гэсэн үг гэхдээ үргэлж тийм байна гэсэн үг биш том болох нь л үнэн. буддын шашинд яг үнэндээ их бага дунд гэсэн ямар ч тийм хөлгөн байхгүй эцэстээ ганц л хөлгөн байгаа зүгээр будда ертөнцийн амьтаны шалтгаан нөхцөлд тохируулан нэгэн хөлгөнийг 3 болгон задалсан. алийг нь ч бага муу гэж басаж болохгүй

  • ЗочинSeptember 19, 2012

    6 төрөл байдаг. Хүний сэтгэл сүнс эхлэл үгүй төгсгөл гэж үгүй: Тиймээс хүн төрсөн төрөөгүй тэд байж л байна. Миний бичсэн зүйлийг сайн ойлгоогүй бололтой. Бассан зүйл энд огт байхгүй юм л да. Хүн тохирох шатаа сонгоод л явах хэрэгтэй. Өөрт таалагдсанаа зөв гээд таалагдаагүйгээ буруу гэх нь атгаг үзэл юм. Өөрөө дээрх нийтлэлийг буруутгасан байгаа болохоор л дан ганц өөрийн үзлээр бүү дайраа л гэсэн утга. Шат шатандаа өөр шүү дэ.

  • ЗочинSeptember 19, 2012

    уучлаарай өөрөө бас намайг андуураад байх шиг байна да би тэр дээрх нийтлэлийг буруутгасан нөхрийг няцааж юм бичсэн байгааздэ (амиа бодох биш л дээ гэж) гэхдээ ерөнхийдөө л хүмүүс тхервадаг басах шинжтэй байдаг нь үнэн шүү дээ таны бичлэгт хүртэл тийм санаа явж л байна лээ

  • ЗочинSeptember 19, 2012

    Өө тийм үү. Тэгвэл том андуурсан байна. Уучлаарай. Нэр нь гарахгүй болохоор том эндүүрэл болсон байна

  • ЗочинSeptember 19, 2012

    аа тийн буддын шашинд мөнх ба тасархай үзлээс ангид би үгүйг онох гэж байдгийн таны наад хэлээд байгаа сэтгэл буюу сүнс оршиж л байна гэдэг чинь буддист бус тэр тусмаа их хөлгөнтөн бус хүний үг шиг байна. их хөлгөнтөний шим нь хоосон чанар ба би үгүй нигүүлсэхгүй шүү дээ. хүн гэдэг өөрийгөө тэр байтугай сэтгэлээ хүртэл ирж хайхад тэр нь олдохгүй буюу орших бус гэдэг тийм болохоор би үгүй гэдэг сургаал байдаг гэхдээ үүнийг жирийн бид ойлгохгүй л дээ би нэг бол сүнс буюу сэтгэл оршино эсвэл оршихгүй л гэж 2 туйлт үзлийг баримтлана . төрөөл аваад байгаа нь тэр сэтгэл байнга оршихдоо биш сэтгэлийн нэг агшинаас дараагийн агшинд устаж бие болох үйл явдалтай холбоотой болов уу? мөн би тэр (Энэ бүхэн тэгээд чухам ямар утга учиртай юм?) гэж бичсэн хүн биш дахин хэлж байна

  • ЗочинSeptember 19, 2012

    Өөрөө мөнх болоод мөнх бус зүйлээ сайн мэддэггүй өөрийнхөөрөө бураад байх шиг байна. Бурханы шашинд мөнх бус гэдэг зүйлийн тодорхойлолт бол хувирч өөрчлөгддөг зүйлийг л мөнх бус гэдэг юм. Түүнээс бус оршин тогнохоор нь мөнх мөнх бус гэж үздэггүй. Тэр талаас нь үзэх юм бол бүх зүйл мөнх болж байгаа юм. Жишээ нь бидний энэ тойрон эргэлдэж буй сансар хорвоо ч мөнх гэж үзнэ шүү дэ, сүнс ч мөнх, матери ч мөнх учир нь устаж алга болохгүй нэг зүйлээс нөгөө төлөвт шилждэг болохоор. Тиймээс Бурханы шашинд мөнх бус зүйлийг хувирч өөрчлөгддөг талаас нь хэлдэг юм.

  • ЗочинSeptember 19, 2012

    МӨНХ гэж юуг хэлсэн байдаг билээ дээ? Ганц л юмыг хэлдэг шиг байсан даа.
    Харин бүх юм мөнх бус.

  • ЗочинSeptember 19, 2012

    Дэлхий нэг л өдөр дэлбэрэхгүй гэсэн баталгаа хаа байнаа? Тэр үед хайчих юм. Ойр хавид амьдралтай гариг байсан билүү? Бүх 6 зүйл амьтны сүнс энэ сөнөсөн дэлхийгээ эргэн тойрон төрөл хайж үүрд бэдрэх үү? Галав юүлэх тухай сонсоогүй билүү? Хүний төрөлд л бурханы хутгийг олно, Бурханы оронд төрөх чадварыг олно гээгүй билүү?
    Гэтэл сүнсэн биеэр төрөл хайгч, умай хайгч л болно биз. Хэдэн сая живаа дүнчүүр, сэтгэшгүй жилээр ч хайгаад эрдэнэт хүний бие бүрэлдэхгүй байвал яах юм? Дээрхи өвгөн хоолоо хэмнээд үүнд ямар нэмэр болох юм бэ дээ? Өвөө төгс нөгчиж чадах уу?

  • ЗочинOctober 2, 2012

    Энэ зураг лав Бурханы шашинтны зураг биш ээ. Энэтхэг зүгийн чарлабаа нарын нэг л юм шиг байна. Нүдэнд дулаахан ч биш юм. Бурханы шашинд холбогдолгүй энэ мэдээллийг ядаж хамгийн эхэнд битгий байрлуулаасай.

  • ЗочинOctober 3, 2012

    Юун чарлаба гэж. Чи өөрөө чарлаба за.

  • ЗочинOctober 12, 2012

    Энэ буддист биш ээ. Индуист байна.

Бусад мэдээлэл