Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлиг 4

2000 оны 12 сарын 6-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн Дарамсалад хуралдсан Шарын Шашны II Их Хурал дээр Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгүүд...

...Павонка Ринбүүчийн хувьд нас сүүдэр дээр гараад Шүгдэнг шүтэж эхэлсэн байдаг. “Павонка Ринбүүчий Чүсан ууланд Дамдин-Янсан Бурханы бясалгалд сууж, улаан үрэл олныг хийдэг байсан” тухай Тижан Ринбүүчий надад айлдаж байсан. Павонка Ринбүүчий нас дээр гараад “Дамдин-Янсан Нинмавын ядам тул Богд Ламын чуулганы орны дотор зурах нь зохисгүй” гэж таалдаг болсон нь намтарт нь тодорхой гардаг. Павонка Ринбүүчий залуудаа Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны бүх урсгалыг ялгалгүй анхааран авдаг байсан төдийгүй Нинмавын шашны “Агуу Нууц” (Санва Жажин) номыг үздэг байсан. Түүгээр ч үл барам дан ганц Нинмавын ном болох “Хүслийг Хангагч Сайн Бумба” (Доджой Бумсан)-г судлах бодолтой байсан гэдэг. Гэвч энэ үед Павонка Ринбүүчийд Шүгдэнгийн ёр гарсан тухай “Пагод Ламын шаллүн” номонд тодорхой өгүүлдэг. Ринбүүчий Шүгдэнг шүтэж эхэлснээсээ хойш Нинмавын шашныг цээрлэдэг болсон юм. XIII Далай Лам Павонка Ринбүүчийг анх ном эрдэмтэй хүн хэмээн ихэд таалдаг байсан. Тэр үед Мэрү хийдэд Богд Ламын суудалд сууж буй Гандан ширээт лам л айлддаг байсан хаврын номыг Павонка Ринбүүчийгээр айлдуулах гэхчлэн ихэд хүндэлдэг байсан. Харин нас дээр гарсан хойно нь зэмлэх болсон. Үүнийг зарим нь атаархсандаа гэдэг ч үнэн хэрэгтээ Шүгдэнг шүтсэн учраас ингэх болсон юм. Шүгдэнг шүтсэн нь ч Павонка Ринбүүчийд тустай байгаагүй...

...Шүгдэнг хэн хэзээ шарын шашны сахиус гэж нэрлэв? Эрдэм чадал олсон дээдэс нараас хэн нь хэдий үед шарын шашны сахиусанд тушаав? Шинжлэх хэрэгтэй. Павонка Ринбүүчий лав тушаагаагүй. Өөр дээр нь улаан гараа далайн ирэхэд эмээж, судалж байсан номоо (Нинмавын ном болох “Хүслийг Хангагч Сайн бумба” /Доджой Бумсан/) орхисон нь яав ч сайн хэрэг биш...

...Шүгдэнг Богд Ламын шашны сахиус гэж хэн хэдийд тушаав? Богд Ламын суудалд сууж байсан Гандан ширээт лам нар тушаагаагүй, өмнөх дүрийн Далай Лам нар болон Ванчин Богд нар тушаагаагүй, доод Амдугийн Дашчилэн хийдийн Гүнчэн Ламын дүрүүд ч тушаагаагүй, Гүмбүм хийдийн Донхор хувилгаад ч тушаагаагүй. Миний ах Дагцэр Ринбүүчий Гүнбүм хийдийн хамба ламаар олон жил суухдаа Шүгдэн гэдэг нэрийг ч сонсоогүй гэж хэлж байсан. Ямартай ч Шүгдэнгийн гарал ариун бус, анхнаасаа шашны сахиус гэж гарч ирээгүй нь тодорхой...

  • ЗочинApril 20, 2012

    Бүддагийн айлдаагүй, тэгсэн мөртлөө түвдүүд дагадаг янз бүрийн хачин хачин юм их байдаг байх нь ээ.

  • ЗочинApril 25, 2012

    хуурна мэхэлнэ хорлоно ёстой хогийн албин чөтгөр энэ шүгдэн үйлийн үр нь дийлнээ

  • ЗочинMay 6, 2012

    Yamar yamar nertei sakhiusuudiig shugden-d khamaaruuldag ve, er n shugden gedeg n dan gants sakhiusiin ner yum uu, yertuntsuus khetiideegui sakhiusuudiin yerunkhii ner yum uu, medekh n khariu ?

  • ЗочинJune 19, 2012

    shugden gej yu ve

  • ЗочинJuly 29, 2012

    Будда бурханы шашин болохоос Төвдүүдын зохиосон шашин гэж дуулаагүй л юм байна. Ер нь бол Бурхан багш ийм ном айлдаж байгаагүй. Улс төрийн хөгийн явуулгаар шашин шүтлэгээр нь дамжуулж ард түмнийг ингэж хуваах ямар хэрэг байна. Бурханы шашинтай хүний хийж явдаг ажил л лав биш. Үнэхээр хүчтэй чадалтай л юм бол тэр бугаа өөрөө дарна биз хаа хамаагүй хүмүүст ингэж яриад дотор нь хагалах бутаргах бодлого явуулах ямар шаардлага байнаа? Ойлгохгүй юм.

  • ЗочинJuly 29, 2012

    Будда шашин номлоогүй СУРГААЛЬ айлдсан гэдэг билээ. Төвдүүд зохиосон юм аа төвдийх гэж хэлэх эрхтэй. Бидний хувьд ойлгохгүй Шүгдэнгийн тухай яриа, цуурхал орж ирэхээр гайхах юм. Тэр газрын явдлыг бид мэдэхгүй шүү дээ. Манайхан үүнийг ярьж яах юм бээ? ТӨвдүүд номтой, шидтэй л гээд байдаг, Төвдийн шарын шашин л биз. Төвдийх л юм чинь. Шашин бүтээчих дайны байлгүй дээ.

  • ЗочинNovember 25, 2012

    Нэгэн төрөлдөө ээжийнхээ болоод төрийн хамсаатнуудынхаа тусламжтай IV далай ламын хойд дүр болох гэж үзээд чадаагүй ба Банчэн Сономгэлэгбалсангийн хойд дүр гэж хуурмагаар тодруулсан, Монголчуудад хараал хийж байгаад тэр нь илрээд гэрийнхэн болон төрийн хамсаатныг нь товрог болгоод, V далай ламыг төр шашны эзэн болгож, сүүлд Банчин эрдэнэ хуурамч хувилгаан гээд хувилгаанаас буулгасан ба үхэхдээ өвчнөөр нас барсан. шарилыг нь чандарлан суврага босгосон ч суварганаас нь шөнө болохоор муу дуу гарч, Лхам Найчүн сахиус хилэгнээд суварга болон амьдарч байсан байшинг нь буулгасан, төрлөө олохгүй буруу тангарагтай буг болсноор хүмүүст их хорлол үйлдэхээр нь Ямандаг Пүрэвийн үүднээс хатуу үйл хийн гэсгээсэн байдаг. Түүнээс хойш 47 жилийн дараа дахин гарч ирэн, Сажава болоод Гэлүгвагийн лам нар шүтэж эхэлснээр түвдэд дэлгэрсэн. Хожим XIV далай ламын Найчүн сахиус шүтэж болохгүй гэж айлтгасан боловч Далай лам зөвшөөрөөгүй ба 10 жилийн дараа асуудал дахин хөндөгдөж далай багш уг гарлыг нь түүх сөхөн судалснаар эдүгээ хорьсон. Лхам бурхан ч түүнийг зөвшөөн сануулан байдаг.

  • ЗочинNovember 30, 2012

    Нечүн чойжин бөө.

  • ЗочинSeptember 5, 2013

    HUMUUSEE SHUGDEN GEDEG mash ayultai erhendee oruulahiin tuld yargalj tamladag mash hatuu muu eriin bug bdag muu uiliin ureer hen ch tuunteu uchirch bolno burhanii shashinaa shutehdee sain anhaarch bgaarai.

  • ЗочинSeptember 5, 2013

    Humuusee ter SHUGDEN gedeg aimshigt bug sahius biedee shingeesen humuus gaduur humuus dund baidag yum shuu. Ter ni ug udmaas ni irdeg ba denduu muu uiliig urd turluuddee hiij yabsanii ureer tiim humuustei uchirdag tegeed l mash hatuu zobno. ENE unen esehiig helj ugnu uu susegten olond.

Бусад мэдээлэл