Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлиг 5

‎2006 оны 3-р сарын 27-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн хаврын номд суухаар Төвдөөс Энэтхэгт ирсэн хүмүүст Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгээс...

...Пүржог Агваанжамбын зохиосон “Гурван Хийдийн Түүх” (Дэнса Сүм-жи Лоржү) номын Гандан хийдийн тухай өгүүлдэг хэсэгт Шүгдэн шүтэхийг хориглож байсан тухай гардаг. VII Далай Лам Галсанжамцын ёнзон багш Дэчин Агваанчогдан бээр Богд Ламын суудалд сууж байхдаа Гандан хийдэд ертөнцийн догшин тэнгэр, сахиусыг шүтэхийг хориглож байсан. Энэ тухай Түган Чойжинямын зохиосон Жанжаа Ролбийдоржийн намтарт Дэчин Агваанчогдан бээр Гандан хийдэд ертөнцийн эгэл тэнгэр сэлтийг шүтэх нь зохисгүй хэмээн Шүгдэнгийн нэрийг тодорхой хэлж шүтэхийг хориглон, гадагш гаргаж байсныг тодорхой өгүүлдэг.
VIII Далай Лам Жамбалжамцын багш Ёнзон Ишжанцан бээр VII Ванчин Богд Дамбийнямааг сургаал айлдаж “Дашлхүмбэд шинэ сахиус гэгдээд байгаа тэр чөтгөр нэг өдөр хуурна шүү!” хэмээн сануулж байсан гэдэг. VIII Ванчин Богд Данбийванчүгийн намтарт Дашлхүмбэ хийдэд дахих хэмжээнд хүрсэн сахиусыг л шүтэхээс биш Шүгдэнг шүтэж болохгүй хэмээн зарлиг гаргаж нийтэд тарааж байсан тухай тодорхой өгүүлдэг. Ямартай ч өмнөх Далай Лам нарын намтар болон Шарын шашныг барьж байсан ихэс дээдэс нарын намтрыг судалж үзэхэд эрдэм бүтээлийн оргилд хүрсэн мэргэд, дээд төрөлхтөн нар Шүгдэнг шүтэхийг хориглож байсан нь тодорхой гардаг...

  • ЗочинApril 25, 2012

    үнэн шүү гүрү даваа одоо тамд байгаа болов хүний төрөлд байгаа болов ха ха ха

  • ЗочинMay 12, 2012

    Guru diva lamtai adil mongold ih yum hiichiheed tiim yum yarildaa. Gandangiin neg shaldan bandi l eniig bichee biz

  • ЗочинMay 12, 2012

    Guru diva lam gej hen be? Монголд юу хийсэн юм?

  • ЗочинJune 18, 2012

    shygden saxiusnii asuudal bol mongol ulsad ogt xamaagyi gagtsxyy tibet yndestniishashin GELYGPA sektiin dotoodiin asuudal yum.manai Gelygpa lam nart ch tiim chuxal shuud xamaatai xereg bish shyy dee.guru deba rinpoche odoo Gandan tyshidiin orond zalarch bgaa.

  • ЗочинOctober 19, 2012

    (үнэн шүү гүрү даваа одоо тамд байгаа болов хүний төрөлд байгаа болов ха ха ха) gej bichsen nuhur yamar yos surtahuuntai nuhur we mun ch buddhist boldoo chi

  • ЗочинDecember 28, 2012

    burhan bagshiin zarilagt minii shashiniig gadnaas suhuuh zuil negeehen ch ugui minii shavi nar evdeh gej aildsan bdag unuu tsagiin shavi bid tangragiin bugiig burhan bagshaas ch ilvvd tahin shvtej bgaa ni burhanii shashniig gajuuduulsanii shinj bui za

Бусад мэдээлэл