Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Энэ онд галав юүлэх үү?

Юуны түрүүнд галавийн тухай товчхон танилцуулье. Бурханы шашинд цаг хугацаатай холбоотой зүйлүүд ихэд нарийн тусгасан байдаг. Галав бүүр өөр өөрийн гэсэн нэртэй байдаг. Нэг галав гэж ямар хугацааг хэлэх вэ? Нэг галавийг 80 баргалд хуваадаг. 80 баргалаа дотороо үүсэх, тогтох, хөгжих, эвдрэх, хоосон гэсэн үеүүдээр 4 хуваана. Нэг үе нь 20 баргал хугацаатай. Хүний нас өсөж буурдаг жамтай бөгөөд 8 түм наснаас буураад 10 нас эргээд 10 наснаасаа 8 түм буюу 80.000 насладаг. Энэхүү 8 түмээс 10 нас, 10 саа эргээд 8 түм хүрэх хугацааг нэг баргал хугацаа гэж үздэг. 60 жилд нэг нас хорогддог. Одоо буурах үе дээрээ явж байгаа бөгөөд 60 жилд нэг насаар хорогдоод хүний нас 10 хүрээд тулах юм. Тэр үед майдар бурхан заларч ирсэнээр эргээд хүмүүс буянд шамдаж хүний сэтгэл эргээд сайжирч засагдан 60 жилд нэг насаар буцан өгссөөр 8 түм хүрэх юм. Нэг ёсондоо нэг баргал нь хүний насны уруудах өгсөх үеээр хэмжигдэнэ. Бурхан багшийн үед тооцоогоор хүний нас 100 дээр байсан гэж үздэг бөгөөд одоо харин 60, 70 хавьцаа дөхөх байх. Ингээд бодхоор майдар бурхан залрах болоогүй байна. Галав юүлэх бүүр ч болоогүй. Мөн энэ галавт 1000 бурхан заларна гэсэн бошго байдаг. Одоогоор дөгнөж 4 дэх нь буюу Будда л заларсан байна. Тэгэхээр галав дуусах болоогүй бөгөөд яахав нэг галав дотор 4 махбодиор болох усаар, галаар, хий, шороогоор аюул нүүрэлдэг. Энэ аюул нь дэлхийг ч ор үндэсгүй усгахгүй зөвхөн түүн дээр оршин буй амьтад ургамал л сүйрдэг. Гал махбодийн аюул болох газар хөдлөлт, дулааралт мэтийн байгалийн гамшигууд болох нь харин ойртсон юм.

Олон лам нар гал махбодийн аюул нүүрлэнэ гэж хэлсэн байдаг боловч үүнд хүн бүр өртөөд сүйдээд байхгүй. Тэгэхээр аюул болсон ч хүн төрөлхтөн мөхөхгүй юм. Үүнийг өөрчилж зогсоож гарз хохиролгүйгээр даван туулах ч боломж бий. Энэ бүхэн хүнээс хамааралтай юм. Дэлхийгээ сөнөөх үү аврах уу гэдэг таны сонголт таны гарт байгаа болно.

Хүн бүр хэт их дэмий үрэглгэн бус байж өнөөгийн дэндүү үрэлгэн нийгмийн дутагдлыг засан томоохон өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгж чадваас сая нэг байгалийн нөөцийн зөв зохистой хэрглээ үүсч энэ бүх аюулаас гэтэлж болно. Эс тэгвээс эх дэлхийн баланс алдагдаж төрөл бүрийн гамшигууд болох нь лавтай юм. Энэ гамшиг бүхэн хүмүүний ханаж цадахгүй хүсэл шуналаас үүссэн бөгөөд үүнийг нь улам дэмжсэн өнөөгийн эдийн засгийн тогтолцоо үүнд мөн буруутай юм. Энэ нь эргээд өөрөө өөрсдийгөө булшлах шалтгаан болж байгаа болно.

  • ЗочинDecember 10, 2012

    Нар сар манддагаараа мандана, амьдрал хөвөрдөгөөрөө хөвөрнө. Амгалан тайван байцгаа.

  • ЗочинDecember 11, 2012

    heh thh

  • ЗочинDecember 12, 2012

    unoodor 12.12.12.
    mandana, huvrono, taivan.

    Jargal, zovlon, jargal - booviig deed tal no esun uye urdog. Tegeed tsaash baidaggui l baihgui yu daa.

  • ЗочинDecember 12, 2012

    9 uye uruud sondgoi toond taarsan ni jargal, tegsh toond taarsan ni zovlon, tiim uu? Tegsh toond taarsniig ni hen ideh ve? kkkkk

  • ЗочинDecember 14, 2012

    Burhani shashinaas gadna olon nertei surgaali baih yum. Tedgeeriig unshij sonsood baihnaa neg l dutuu baih yum shig sanagdah yum. Tegeed er ni hunuus tedgeeriig surch medeed tuuniigee zuv geed ih l itgeltei baih yum. Ene ni tsag aldsan hereg yum bolov uu gej sanagdah yum.

  • ЗочинDecember 19, 2012

    yooo ysn ih hugatsaa vee tgd ter hugatsaand buh ymaa uhaad sendiicheed duuslaa

  • ЗочинDecember 22, 2012

    галав юүлнэ гэдэг нь хэн бугай нь ч мэддэг юм биш байхаа .ойртсоны шинж тэмдгүүдийг л хэлсэн байдаг болхоос яг цаг хугацааг та нар мэддийм биш.ер нь байгаль муудна гэхдээ дахиж ногоорно гэсэн байдаг.тэгэхлээр бурхан өөрөө хүмүүсээ шийтгэчих л юм шиг байгаам.галав юүлхэд нар сарны оршил нийлмой.эхний бүрээн дуугаар буянтанууд дараагынхаар нүгэлтэнүүд буюу олон бурхантнууд явна гэсэн байдаг.олон бурхантан нь та нар шүү дээ.бурханыг олшруулснаараа ямар гээч булай нүгэл үйлдэж байгаагаа та нар мэддэг ч болоосой

  • ЗочинDecember 22, 2012

    Өмнөх сэтгэгдэл бол галзуу хүний тэмдэглэл шиг л юм. Юу ч ойлгосонгүй. Эрүүл хүн байдаг байгаа да.

  • ЗочинDecember 24, 2012

    Харин чи өөрөө эрүүл үү?

  • ЗочинFebruary 2, 2013

    hehe gants burhantai christ hun bololtoi ta gants burhantai bol gants burhanaa olon burhantai ni olon burhanaa shuteed l ywj baig l dee, ene delhiin hun buhen neg shashin eshul neg burhantai bolohgui shuu dee humuusiig awrahiig husdeg ni sain ch gelee tashaa oilgolt shuu, olon burhan baidag gedeg ni hun tsaashlaad amitan buhend ooriinhoo oyun uhaan setgel zurheer ahij deeshlen deed zeregt hurne l gesen ug tuunees bish manai burhand l itgewel awragdana ntr gedeg huuhdiin ch gemeer oilgolttoi shashin shuteh ni sonin l yum. Bas burhan shiitgene ch geh shig ene sited baigaa olon nom towhimoloos jaahan ch gesen yum olj oilgooch!

  • ЗочинOctober 19, 2013

    Энэ галавын эхэнд хүн тоолшгүй настай байсан юм гэнэлээ. харин 2500 орчим жилийн дараа хүн 10 настай болох үед Майдрын хувилгаан залрана. харин 80000 настай үед 1000 бурханы 5 дах нь болох Майдар бурхан бодитой морилно. Ингэж байдаг юм билээ та минээ. 1000 дахь бурханы нас эхний бурхадын насны нийлбэртэй тэнцүү байх юм. тэгээд номоо номлоод амьтдыг гэгээрүүлээд дараа нь харин тэр галав чинь юүүлнэдээ. Далимд нь : 6 дахь бурхан нь Гармава, 7 дох нь Богд Зонхова байх юм

Бусад мэдээлэл