2012-03-29 | Нийтэлсэн:admin | Үзсэн:10001
Ялгуусан ( Бурхад ) бүгдийн эцэг болсон ч
Ялгуусны хөвүүдийн ( Бодьсадвын ) ёсоор уужим оронд
Ялгуусны номыг баригч таалал үүсгэсний ( Бодь сэтгэл үүсгэсэн ) хүчээр
Ямагт оюун сайт ялгуусны шашин дэлгэрэх болтугай
Урьд цагт Үснэртийн (Бурханы) мэлмийн өмнө
Улмаар тангараглах цагт "Их Нигүүлсэнгүйт" хэмээх
Хөвүүд сэлт ялгуулсан магтан өгүүлсэн үнэний хүчээр
Хэтэд Оюун сайт ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.
Үзэл (хоосон чанар), явдал (Бодь сэтгэл) ариун дамжлагыг арвитгахын тул
Үнэн Чадагчийн дэргэд шилэн зрхи өргөөд
Номын лавай хайрлана гэж бошго үзүүлсэний хүчээр
Нэн арвидаж Оюун сайт ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.
Асар ариун, мөнх ба тасархайн хязгаарт унахаас гэтэлсэн
Асар ариун бясалгалаар живэхүйн түнэр харанхуйг гийгүүлээд
Ариун явдлыг ялгуулсаны зарлигчлан бүтээгээд
Арвидаж Оюун сайт ялгуулсаны зарлигчлан шашин дэлгэрэх болтугай.
Сонсохуйг олонтаа агуу ихэд туурвихуйд мэргэн,
Сонссон утгыг ямарчлан сэтгэлийн үндэснээ найралдуулснаар тойн,
Хамаг буянаа шашин амьтны тусад зориулсан тул сайн,
Хэтэд Оюун сайт ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.
Дурьдал, магадлал эрхэм зарлигийг харшуулал үгүй
Нэгэн бодьгалын анхааран авах увидасанд
Нэгэн магадлалыг олсон тул гэмт явдал бүгд хоригдоод
Нэн ихэд Оюун сайт ялгуулсаны шашин арвидах болтугай.
Эшийн ном гурван аймаг савын номлох, сонсох хийгээд
Онохуйн шашны гурван суртлыг (Винай) анхааран аваад
Мэргэн бүтээлчний сонин гайхамшигт намтар (тийн тонилох)
Оюун сайт ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.
Гаднаа Шарвагын явдлаар нэн амарлингуй,
Дотроо хоёр зэрэг егүзэрийн нотлол төгөлдөр,
Судар тарнийн сайн мөрийг харшуулал үгүй нөхөрт авсан
Сайн оюут ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.
ЗочинApril 22, 2012
Таалагдлаа
ЗочинOctober 19, 2012
ee burhan bagsh bogd zonhawa minee ta bugdiin buyand dagan baysmui bi
ЗочинMarch 18, 2013
Сайн оюут ялгуулсаны шашин дэлгэрэх болтугай.