Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашны тухай хүүрнэхүй

Аливаа шинжлэх ухаан юуг судалдаг вэ гэсэн асуултанд хариулаад өөрийн гэсэн үндсэн дүрэм аксиомыг гарган түүн дээрээ дөрөөлөн хөгждөг. Бурханы шашин ч мөн адил юуг судалдаг вэ гэсэн асуултанд хариулж өөрийн гэсэн үндсэн дүрэм аксиомтой бөгөөд түүн дээрээ дөрөөлж бүх зүйлийг батлан нотолдог учир шалтгааны ухаан тул шинлэх ухаанч шашин гэж нэрлэгддэг. Хүмүүс бороо яагаад ордог юм, салхи хаанас үүсээд байна гэх мэт зүйлийг судлахдаа сайн мөртлөө зовлон хаанаас үүсээд байна. Зовлон гэж юу вэ. Жаргал гэж юу вэ гэдэгээ ухаараагүй өөрөөр хэлбэл өөр рүү гээ огт анзаараагүй байдаг. Түүнийг л Бурханы шашин судалдаг учир сэтгэлийн шинжлэх ухаан ч гэж нэрлэгддэг. Хүмүүс өөрсдөө өөрийгөө судлаад гаргаад хариуг олж болох тул заавал Бурханы шашин ч мэдэх албагүй юм л да. Учир нь хариу адил л гарна.

Бурханы шашин юуг судалдаг вэ?

Бурханы шашин зовлонг судалдаг. Зовлон гэж юу болох. Яагаад зовох ёстой гэж. Яг юунаас зовлон үүдэн гарч байна гэдэгийг учир шалтгааныг хөөсөөр байгаад хариуг олоход зовлонгийн ерөндөг нь аяндаа гараад ирдэг. Хүн бүр зовлон үл хүснэ. Зовлон өчүүхэн чинээ өт хорхой ч хүсэхгүй. Тиймээс бидний хүсэхгүй зовлон яг юунаас гараад байгааг хүмүүс бид судалдаг ч үгүй мэддэг ч үгүй, анзаардаг ч үгүй бололтой. Зовлонгийн хариуг олсноор жаргал гэдэг зүйл нь аяндаа хариу нь гараад ирнэ. Тэгэхээр жаргалыг ч мөн судалдаг гэсэн үг.

Бурханы шашны үндсэн аксиом нь сэтгэл гэж юу вэ гэдэгээс эхлэн задлан шинжилж тодорхойлдог. Сэтгэлийн муу талыг задалсаа нийтдээ 84000 хуваан задардаг. Эдгээр хорт сэтгэлүүд уур, мунхаг, шунал гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагддаг. Уурын талын 21,000, шуналын талын 21000, мунхагын 21000, энэ 3 холилдсон 21000 нисваанис нийтдээ 84000 хорт сэтгэл хүний сэтгэлд байна гэсэн хариу гаргасан бөгөөд тухайлбал уур үүсэн бий болох явцийг дотор нь задлахад маш олон процессоос бүтдэг. Энэ нь компьютерийн ганц програм ажиллахад хэдэн мянган функц нийлж хамтарч байж л ажилладагтай яг ижил. Нэг функц буюу файл нь гэмтсэн бол програм ажиллахгүйтэй адил нэг процессийг нь бид дарчихад л уур ажилахгүй болгож болно. Цаашлаад уур, мунхаг, шунал гэсэн үндсийг дарчихад л сэтгэлийн 84000 вирус тэр чигээрээ устаж бид жинхэнэ амгалантайгаа учирах болно. Үүнийг дарах олон арга байдаг бөгөөд Буддистуудын эрхэм зорилго бол ерөөсөө л энэ юм. Гадаад шинжлэх ухаан нь хөгжсөөр дотроо хими, физик, математик гэж задран хөгжөөр бидний нүдэн харагдахгүй долгион, атом, цөмийг нээгээд илрүүлдэг шиг Бурханы шашин ч мөн адил дээрх олон зүйлийг судалж шинжилж байх явцад дотроо хуваагдаж өвчин хүртэл нисваанистай холбоотой болох нь батлагдаад гараад ирдэг тул тэр талаас нь тэжээхүй ухаан аймаг сав үүсч. Энэ мэтэчлэн задарсаар

Зохист аялгуу
Ёгт нэр
Эвсүүлэн найруулхуй
Дуурайн бүжиг
Зурхайн ухаан
Дуун ухаан
Учир шалтгааны ухаан
Урлахуй ухаан
Тэжээхүй ухаан (Анагаар ухаан)
Дотоод ухаан буюу нийтийн бус ухаан

гэсэ 10 аймаг савд хуваагддаг. Эдгээр бүгд хоорондоо харилцан хамааралтай ухаанууд юм.
Энэ мэтэчлэн цаашлаад амьдралын утга учир, мөн чанар, хорвоо ертөцтэй тэр чигээр нь танилцдаг. Сэтгэл хэмээх нууцлаг ертөнцийн цаана хорвоо тэр чигээрээ багтдаг болохийг та ухаарах болно.

Та Бурханы шашыг үзэж судалснаар хүний хөгжүүлж болох дээд хэмжээ юу байна тэр цэгт хүрнэ гэсэн үг юм. Аяндаа л дээрх ухаанууд хөгждөг. Тухайлбал Хутагт Данзанравжаа гэхэд л яруу найрагдаа хичнээн агуу хүн байсаныг мэдэж байгаа байх. Энэ бол Бурханы шашны л нөлөө юм. Мил богдын гүр дууллууд ч гэсэн удаан бодоод л сэтгээд л зохиогоод суудаггүй зүгээр л энгийн хэлж ярьж байгаа нь тэр чигээрээ л яруу найраг.

Орчин үеийн залуучуудын сонирхоод байгаа ой тогтоолт, хүчирхэг уншихуй, илтгэх урлаг, хэлийг чанартай бөгөөд хурдан сурах арга гэх мэт бүх зүйлүүд Бурханы шашинд бий. Дээр үеийн лам нар ном уншихдаа зүгээр л хуудасыг нь л эргүүлдэг байсан. Дууссаны дараагаар бүх ном нь цээжинд орсон байдаг. Нарийсгавал хэддүгээр хуудасны хэддүгээр мөрөнд ямар ямар үг байсаныг хүртэл хэлдэг байсан бодит жишээ олон буй. Энэ мэт олон эрдэмийг нь бичээд байвал барагдахгүй олон зүйлүүд бий.

Бурханы багшийн айлдсан сургаалиуд үнэхээр өр өгөөжтэй юу гэдэгийг учир шалтгааны талаас ч тэр гадаад үр дүнг нь амсчихсан олон гэгээрсэн шавь нарийг нь харсан ч тэр өгөөжтэй болхыг энэ мэт харж болох юм.

Бурханы багшийн айлдсан сургаал номыг Ганжуур, түүний шавь нарийнхан айлдсан сургаал номыг Данжуур гэж нэрлэдэг. Бурханы шашны судар ном ганц судараас тогтох бус хэмжээгээр илэрхийлвэл том заанаар ачсан бэхээр бичэхэд хүрэлцэхүеэ үгүйтэй гэж үздэг. Өнөөг хүртэл Бурханы шашны сургаал номлолыг учир шалтгаанаар үгүйсгэж чадсан хүн гарж ирээгүй л байна.

Ч.Одгэрэл

    Бусад мэдээлэл
    2012-03-24