2013-10-20 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5586
– Биет гэж, яг юуг хэлдэг юм бол?
Энэ талаар жоохон философидох уу?
За тэгвэл асуулт.
– Нийгэм биет мөн үү?
– Биш.
– Машин биет мөн үү?
– Мөн.
Машин бол нүдэнд харагдаж, гарт баригдах тов хийсэн биет мөн.
За тийм байж.
Тэгвэл, тэр машинаас эд ангийг нь нэг нэгээр нь салгаад аваад байя. Тэгтэл огт тэндээс "Машин" гэдэг биетийг аваагүй байхад, тэнд байсан машин байхгүй болчино. Буцаагаад эд ангиудыг нь нэг нэгээр холбож угсраад байвал, гэнэт тэнд машин бий болно. Буцааж угсрахдаа өөр дугуй, өөр мотор хийсэн ч болно. Тэгсэн ч гэсэн машин л бий болно.
Тэгэхээр эндээс хэлж болох зүйл гэвэл
– Машин гэдэг нь ердөө л, олон тооны эд ангиас бүрэлдэн бий болсон цогц систем бөгөөд, хүмүүс хэлж ярихад амар гээд түүндМАШИН гэдэг нэр өгсөн л төдий юм.
Нэг ёсондоо, машин гэдэг нь огтхон ч товхийсэн барьц бүхий биет бус, ердөө л абстракт буюу хийсвэл ухагдахуун болж таарах нь.
За тэгвэл, машины нэг эд анги болох Хаалганы тухай бодож үзье.
Ойлгомжтой, бас л нэг мод, төмөр, шил этр гэсэн түүхий эдийн нийлмэл. Тэгэхээр бас л хийсвэр ухагдахуун.
За тэгвэл, тэрэн дотроос жишээ нь төмөрний тухай бодож үзье.
– Төмөр бол ч харин ойлгомжтой шүү, яриа байхгүй биет мөн
гэж та бодно уу?
Тэгвэл түр хүлээ. Төмрийг машин, хаалгатай ижилээр сэтгэж яагаад болохгүй гэж?
Төмрийн атом ч бас цөм, электрон гэсэн бөөмсийн нэгдэл шүү дээ. Олон янзын атом бөөмсийн нэгдэл байдагийн нэгэнд нь, хэлэхэд амар гээдТөмөр гээд нэр хайрласан төдий л зүйл. Нөгөө "Цогт тайж" дээр гардаг шиг, кк.
Тэр бөөмүүдийг нь салгаж орхивол, тэгээл тэнд төмөр байхгүй болно. Машинтай авь адилхан байгаа биз?
Үүнтэй адилаар
атомын цөм ч бас нейтрон, протоны нийлмэл.
нейтрон ч бас нейтрино, протоны нийлмэл.
протон бас кваркийн нийлмэл...
. . .
Бүгд машинтай адилхан.
– Тэгээд энэ чинь хаа хүртэл үргэлжлэх юм бэ?
гэж үү?
Дуусашгүйгээр үргэлжлэх биз.
Эцсийн эцэст хүмүүс бид
– Ямар нэгэн элемент А болон элемент В–ийн нэгдэлээс тогтсоншинж чанар бүхий системийг заагаад "Энэ бол Х юм" гэдэг нэр өгдөг л төдий юм.
Н.Сансархүү
/ Тиймээс өөрийн мөн чанараар бүтсэн зүйл гэж байхгүй, бүх зүйл шүтэн барилдлагатай болохоор уг чанартаа хоосон юм. /
ЗочинOctober 21, 2013
хөөрхөн болжээ
ЗочинOctober 21, 2013
tegvel tumur, alt hoyoriig byrdyylj baigaa jijig hesgyyd n ijilhen ium yy uur ium yyy
ЗочинOctober 22, 2013
өөр өөр төмрийг төмрийн атом, алтыг алтны атом бүрдүүлнэ.
ЗочинOctober 27, 2013
Хэдий өөр гэх боловч төмрийнх ч бай алтных ч бай аль аль нь электрон, цөм гэх зэрэг хэсгүүдийн харилцан хамааралаар оршиж буй мэт байдгаараа ижил юм уу даа.