Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ

Хүмүүн төрөлхтний хэн нь ч хайр энэрлээс ангид байх боломжгүй тул ийм сэтгэл хүн бүгдэд хамгаас чухал юм. Догшин, балмад хүмүүст ч хайр энэрлийн сэтгэл амин чухал байдаг. Ууртай, догшин хэрцгий нэгэнд хайр энэрлийн сэтгэлээр хандвал түүнд тааламжтай байх нь лавтай. Тиймээс хайр энэрэл нь ямар ч догшин уур хилэнгийн хүчийг даван гарах агуу их сүр, хүчин чадал болоод зогсохгүй бидэнд ухаарал, эрч хүч, халуун дотно харьцаа, эв нэгдлийг авчирч чаддаг. Тийм учраас энэрлийн сэтгэл нь энэ хорвоо дээрх хамгийн нандин агаад хамгийн үнэ цэнэтэй нь билээ.
Энэрэл нигүүлслийг ярихаас урьтаж энэ нь чухам юу болохыг ойлгох нь хамгаас чухал юм. Энгийнээр хэлэхэд энэрэл хайр нь амьдралд чухал шаардлага бүхий итгэл найдвар, урам зориг, шийдэмгий бат байр суурь, дотоод сэтгэлийн хүчийг бий болгогч эерэг санаа, эерэг сэтгэл мөн. Энэрэн хайрлах сэтгэл нь бидний тусгал болон хариу хүлээхээс огт хамаардаггүй, харин ч бусдын хэрэгцээнээс хамаарч байдаг. Жинхэнэ хайр энэрлийн сэтгэл цаад хүн нь миний дайсан уу, нөхөр үү гэдгээс үл хамаарч гагцхүү түүний зовлонг бага ч атугай нимгэлэх чин хүсэл эрмэлзэл байх ёстой. Ийм сэтгэл л жинхэнэ хайр, жинхэнэ энэрэл билээ. Энэхүү сэтгэлийг өөртөө хөгжүүлэхэд ихээхэн хүч, хөдөлмөр шаардагдана. Үүний тулд бид өдөр тутмын амьдралынхаа бүхиий л үйл явдлыг өөрийн бодол санаа болон зан байдлыг өөрчлөхийн тулд ашиглах хэрэгтэй бөгөөд ингэхдээ бодит байдлыг судласан саруул ухааныг ашиглах шаардлагатай. Нэг ёсондоо хий хоосон “эвий хөөрхий дөө” гэх бус учир шалтгаанч, ухаалаг энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх ёстой юм. Хэрэв зовлон нь гагцхүү бидний хувь тохиол бус гэдгийг ухаарч, хүн ба амьтан бүхэн түүнийг амсдаг гэх зэргийг ямагт санаж чадах юм бол энэ бодит үзэл бодол нь бидний сөрөг зан чанар, түүнээс салахад тулгарах бэрхшээлийг даван туулах чадварыг өгөх болно. Бусдын зовлонг дурсаж хүмүүст энэрэнгүй зөөлөн хандаж чадсанаар боломжгүй мэт санагддаг өөрөөсөө илүү бусдын эрх ашгийг эрхэмлэн дээдлэх сэтгэл төрөх бөгөөд үүний хүчинд өөрт тохиолдсон уй гашууг ч амар хялбар даван гарах сэтгэлийн их эрч хүч, чадвар дээшилж байдаг. Энэ мэтчилэн саад бэрхшээлийг даван туулах тусам бид улам нигүүлсэнгүй болсоор байх болно. Эцэст нь дотоод сэтгэлийн хүч хийгээд мятрашгүй зан байдал улам бүр бэхжиж бусдын зовлонг өөр дээрээ авч чадах агуу их сэтгэлийн тэнхээ бий болох боломж бүрддэг. Учир нь жинхэнэ энэрэл хайрыг хүмүүн өөрийгөө тахин шүтэх явдлаас ангижирсан цагт мэдэрдэгт орших ажгуу.
Энэрэл хайрыг эзэмшихийн тулд юуны түрүүнд гол саад болдог уур хилэн хийгээд үзэн ядалтыг үгүй болгох хэрэгтэй. Уур хилэнгийн хүчирхэг хөдөлгөөн нь бидний оюун ухааныг үймүүлж, самууруулж байдаг. Гэвч чин хайр, энэрлийн сэтгэл нь наанаа аядуу зөөлөн, амгалан тайван боловч угтаа нэн хүчтэй, дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг хадгалагч агуу их хүчин чадал юм. Тиймээс хайр энэрлийн жинхэнэ мөн чанарыг мэдрэх тусам уур хилэн, үзэн ядалтын хүчин чадал сулардаг боловч энэ нь гол төлөв уур хийгээд үзэн ядалтын мөн чанарыг хэр ухаарснаас хамаарч байдаг. Товчхондоо бид хянуур нямбай байж сэтгэлийн ямар нэгэн хөдөлгөөн нь хайр энэрлийг хөгжүүлэхэд саад болж байна уу, үгүй юу гэдэгт өөрөө дүгнэлт хийж чаддаг ухамсарыг төлөвшүүлэх хэрэгтэй юм. Тиймээс юуны түрүүнд бид бусдыг үзэн ядах, бусдад атаархан хорсох зэрэг сэтгэлийн сөрөг талуудын хор уршиг болон хайр энэрлийн ач тус зэргийг ухаарах нь чухал. Уур хилэн, үзэн ядалт нь бидний амгалан тайван байдлыг байнга алдагдуулж байдаг бол хайр энэрэл нь гэр бүл, үндэстэн ястан, янз бүрийн нийгмийн аль ч түвшинд энх тунх амьдралын гол түлхүүр болж байдаг. Энэхүү бодит байдлыг үнэн зөвөөр нь ухаарах явдал аз жаргалтай амьдралыг хүссэн хүн бүрийн амин чухал шаардлага болохоос энэ нь шашны болон элдэв үзэл суртлын шаардлага огт биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Сайтар тунгаан бодоод үзэхэд өнөөгийн хувь хүн болон нийгмийн аль ч салбарт хайр энэрэл, сайхан сэтгэл маш чухал болоод байна. Үнэндээ бидний бие, сэтгэл хайр энэрэл дээр оршин тогтдог тул энэрэн нигүүлсэх сэтгэл хүний эрүүл мэнд болон урт удаан наслахад маш их тустай. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө төлөвшүүлж чадвал сэтгэл санаа өөдрөг, тайван байж чадна. Сэтгэл санаа тайван байснаар түүнтэй нарийн уялддаг бие ч тааламжтай сайхан байх болно. Улмаар сайхан унтаж амран, хоол унд ч амттай сайхан байгаад зогсохгүй ойр тойрны хүн байтугай араатан, жигүүртэн хүртэл элгэмсэг дотно санагдаж эхэлнэ. Ийм аз жаргалтай хүнд наснаасаа эрт хөгшрөх, зуурдаар насан эцэслэх явдал гарахгүй байж болох юм. Өнөөгийн эрүүл мэндийн салбарт энэрэл хайр нэн чухал болоод байна. Ямар ч өвчтөнд энэрэл хайрын сэтгэлээр хандаж чадвал тухайн өвчтөнд сэтгэлийн тайвшрал өгөөд зогсохгүй хүнд хүчир өвчин ч түргэн амирлахад асар их дэм өгдөг болохыг энд дурьдууштай. Энэ мэт нийгмийн бүх салбар, ялангуяа сүүлийн үед олны анхаарлыг татаж элдэв хэл ам дагуулсаар буй эдийн засагт ашигтай боловч байгал орчинд гарз хохирол учруулсаар буй уул уурхайн салбарт бусдыг энэрэн хайрлах сэтгэлийн нөлөө тогтвол энэ салбарыг аль ч талд нь ашигтай хувилбараар хөгжүүлж болох боломж бүрэн бий.
Буддын шашны эрдэм боловсролын үр дүнд энэрэл нигүүлсийн тухай ойлгон мэдэрч, хүнлэг энэрэнгүй зан чанарыг өөртөө хөгжүүлснээр өдөр тутмын амьдралдаа ихээхэн аз жаргал амсан яваа олон хүн бий. Бусдын тусыг чухалчилж хэнд ч хор хүргэлгүй найртай зөөлөн сэтгэлийг дотроо агуулж яваа хүн бүхэн маш их хувьтай хүмүүс юм. Мөн энэхүү хосгүй нандин зүйлийн тухай дуулж сонсож суугаа, дан ганц сонсоод зогсохгүй бага ч атугай итгэн сүслэж, их нигүүлсэнгүй сэтгэлд даган баясаж, хэдийгээр их хайр, их энэрлийг төрүүлж чадаагүй боловч өөрийн сэтгэлийг аль чадлын хэрээр тэр зүгт хандуулахыг хүсэж байгаа нь ч азтай хүмүүс билээ.
Эцэст нь өгүүлэхэд орчлонд эдэлж байгаа бидний өчүүхэн жаахан жаргал цэнгэл маань хайр энэрлээс л үүдэлтэй. Цаашлаад орчлонгийн хүлээснээс гэтэлсэн гэгээрлийн төлөө замнахад ч нэн тэргүүнд их хайр энэрлийн үүднээс бусдад хөнөөлтэй үйлийг талсан зогсоох ёстой байдаг. Гэгээрэлд хүрэгсэд гагцхүү аугаа их энэрэл хайрын үүднээс бусдын тусыг хийсээр байдаг юм. Тиймээс энэрэл хайрын сэтгэл нь бидний өдөр тутмын амьдралд, гэгээрлийн төлөөх замналд, гэгээрсэн хойно ч нэн чухал тул үгээр хэлэхийн аргагүй ариун нандин агаад ямар ч үнэ цэнээр үл хэмжигдэх тийм л чухал зүйл ажгуу.

  • ЗочинJanuary 7, 2013

    bayarlala uneheer saihan zuil bnaa. bi odor bur tsag yamagt yamar 1 muu zuilig setgeldee uusgehguig, uusvel hurdan tuunees salahiig hicheej bga. ingehed bi mash saihan medremj az jargaliig amsdag. ta buhen ch gesen hichegerei.

  • ЗочинJanuary 8, 2013

    Hi muuhai bodol,hund muu sanasan bodol,ataarhal,gomdol ooriin erhgui setgeld uuseed baival,tuuniig setgeleesee herhen yaj arilgah ve?Ooriin setgelee taivshiruulan muu muuhai bodloos sergiileh arga,tarni ch yumuu tustai argiig helj ogch tusalnuu gej husch bn.

  • ЗочинJanuary 9, 2013

    тарни нтр гээд тийм шидийн юм нь ч хаашайн өөрийгөө л залж байх хэрэгтэй нэгэн түүх байдаг даа нэгэн хүн шинээр хувраг болоод тэгсэн багш нь өдөр бүр хэрэвээ чамд муу сэтгэл төрвөл хар чулуу сайхан сэтгэл төрвөл цагаан чулуу аваад тавиад бай гэсэн эхэндээ бүгд хар байдаг дараа нь ганц нэг цагаан аажим аажимаар цагаан нь ихэссээр яг тэнцдэг мөн цаашаа цагаан нь ихэссээр ихэнх нь болж сүүлдээ ганц нэг хар чулуутай болдог гэж нэг түүх сонсож байсан юм байна тэрэн шиг өдөр өдөртөө өөртөө тэмдэглэгээ хөтлөөд л байвал яадын

  • ЗочинJanuary 9, 2013

    том лам нар ирж ном заадаг болсон сайхан цаг. Муу муухай бодол, санаа, нисваанис төрөөд байвал түүнийгээ байнаа гэж ухаарах нь зөв. Ихэнхи нь өөрийгөө сайхан сэтгэлтэй гэх нь маш их бөгөөд буруу. Сайн байна. Тусгай арга гэвэл тарний ёс. Байгаагаа дарах биш сэргийлэлгүй харин улам ихэсгэх.

  • ЗочинJanuary 9, 2013

    том лам нар ирж ном заадаг болсон сайхан цаг. Муу муухай бодол, санаа, нисваанис төрөөд байвал түүнийгээ байнаа гэж ухаарах нь зөв. Ихэнхи нь өөрийгөө сайхан сэтгэлтэй гэх нь маш их бөгөөд буруу. Сайн байна. Тусгай арга гэвэл тарний ёс. Байгаагаа дарах биш сэргийлэлгүй харин улам ихэсгэх.

  • ЗочинJanuary 9, 2013

    henii bichsen niitlel ve? ih saihan bichsen baina.

  • ЗочинJanuary 9, 2013

    Их Майдар Сан нийтэсэн байна.

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

  • ЗочинFebruary 6, 2013

    true true true

Бусад мэдээлэл
2012-05-18