Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Цагаан хэл амыг зайлуулагч "Цагаан шүхэрт" судар

Бурхан багш гучин гурван тэнгэрийн оронд егүүдэн төрсөн эх Махаамааяад ном заан үнэнийг үзүүлэхийн тулд тэнгэрийн тэр оронд заларч Хайлан хурал зохиожээ. Номоо ч заан эхийнхээ хойд төрөл болох тэнгэр хийгээд өөр олон тэнгэрт үнэнийг үзүүлсэн гэдэг. Амармагийн ертөнцийн хүсэлт зургаан тэнгэрийн Гучин гурван тэнгэрийн орон бол сүмбэр уулын оргилд орших хурмаст тэнгэрийн эзэгнэн суусан орон гэдэг. Бурханы номд зааснаар энэ ерөтөнц Амармаг ба Өнгөт хийгээд Өнгөгүй гурван ертөнцөд багтна хэмээн номлодог. Хурмаст тэнгэр ба түүний албат гучин хоёр Индра суудаг орон тул энэ орныг ийн нэрийджээ. Гучин хоёр индра нь гэвэл: найман эдийн тэнгэр, арван нэгэн рүдра, арван хоёр нар, ашванийн хоёр хүү зэргийг хэлдэг байна. Сүмбэр уулын орой дээр “Үзвээс үзэмжит” хэмээх хот байх бөгөөд тэр хотын дунд хурмастын “Ялгуусан” хэмээх ордон байх ажгуу. Тэр хотоос баруун урагш "Тэнгэрийн дэргэдэх сайн номын орон" хэмээх ордон байдаг гэнэ. Тэр газар болвоос тэнгэрүүдийн номын хийгээд номын бус үйлийг ялган салгах ба номын сайныг сайшаан магтах хийгээд тэнгэрийн олон багш нарын ном заадаг ариун орон болно. Энэ ариун газарт хурмаст тэнгэрийн алтан ширээ хийгээд түүний албат болон гучин хоёр тэнгэрийн суудал жигдрэн байдаг гэнэ. Бурхан багш "Цагаан шүхэрт" хэмээх нууц тарнийг тэрхүү тэнгэрийн номын оронд айлдахын тулд "Үснирийг сайтар үзэхүй" хэмээх самадид тэгш оршин суумагцаа үснирийнхээ дундаас нууц тарнийн үсгүүдийг гараган энэ номыг айлдсан гэдэг. Ер нь Бурханы сургаалыг айлдан номлосон хэлбэрээр нь амаар айлдсан, адисласан, даган зөвшөөрсөн хэмээх гурван зүйл хэмээдэг. Энэхүү цагаан шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус сангийн үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биеийнхээ бүх хэсгээр бүр тэр байтугай шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн "Санаанд багташгүй нууц"-ын сударт айлдсан байдаг.
Бурхан багшийн сургаал угийн хөлгөн буюу судар, үрийн хөлгөн буюу тарнийн ном айлдвараас бүрддэг бөгөөд дөрвөн тарнийн аймаг номлосоноос Үйлийн дандарт хамаарах "Дээдэд бүтээхүй цагаан шүхэрт" хэмээх нууц тарнийн тухай товчхон өгүүлье. Тарнийн мөрийг Дээд, Ёгүүзэр, Явдлын, үйлийн дөрвөн дандраас үйлийн дандарт "Гурван тангараг байгуулах дандар" хэмээх Түүнчлэн ажирсаны язгуур, "Аюушийн дандар" хэмээх Лянхын язгуур, "Минтүгийн дандар" хэмээх Очирын язгуур ба Эрдэнэ, Тав-аар цэнгэгч, ертөнцийн хэмээх зургаан язгуур буй. Эдгээрээс түүнчлэн ажирсны язгуурыг Язгуурын эрхэм, Язгуурын эзэн, Язгуурын үснир, Язгуурын эх, Язгуурын хилэнт эр, Язгуурын хилэнт эм, Бодьсад зэрэг маш олон зүйлд номлосон буй. Жишээ нь: Язгуурын эзэн хэмээхүйд дөрвөн зүйл байдаг нь, Жабалзаржүд, Чагданжандангийн жүд, Чагдарын жүд, Намжимын жүдүүд болно. Язгуурын үснирт багтах Цагаан шүхэртэд "Бусдад үл ялагдагч", "Чанагши няцаагч", "Дээдэд бүтээгч" зэрэг буйгаас Дээдэд бүтээгч цагаан шүхэртийн товч агуулга тус эрдмийг тойм төдий өгүүлье. Энэ нь бидний мэдэхээр цагаан хэл амаас хамгаалагч “Цагаан шүхэрт” судар юм.
1. Тарнийг бүтээхийн тулд бурхан тэргүүтэнд мөргөл үйлдэхүй
2. Арван долоон хилэнт эмийн эрдэм чадалыг магтан өгүүлэхүй
3. Арван долоон хилэнт эрийн алдрыг өгүүлэн хот мандлыг бясалгахуй
4. Арвис тарнийг урин тоолохуй
5. Лагшны эрдмийг өгүүлэх үүднээс амгалан сайныг ерөөхүй
6. Нөхөр арван нэгэн охин тэнгэрийн алдрыг өгүүлэн хот мандалд бясалгахуй
7. Тэдгээрийн сахиусан тарнийг урин тоолохуй
8. Элдэв аюулыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
9. Тэнгэрийн адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
10. Элдэв идээ идэгч адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхэй
11. Бусдын арвис тарнийн хараалыг гадсаар гадаслан илдээр таслахуй
12. Хутагт эхийн зүрхэн тарнийг урин тоолохуй
13. Хорлолыг няцаагч тарнийг урин тоолохуй
14. Хижиг өвчинг амирлуулахыг өчихүй
15. Элдэв өвчинг амирулуулахуыг өчихүй
16. Өөрийн төдийгүй хамаг дэлхийн өвчинг амирлуулахыг өчихүй
17. Ойрын зүрхэн тарнийг урин өгүүлэхүй
18. Тус эрдмийг номлохуй

Цагаан шүхэртийг хөгшин залуу, эр эм ялгалгүй хэн ч болов урин уншиж, бясалган бүтээх зэргээр анхааран авч болох ба даавуун дээр бичин бүтээх тэргүүтэнээр гарын авлага болговол хэрэг, тус нь гарна. Цагаан шүхэртийн гүн утгат тарнийг буянт сүсгийн сэтгэлээр цэвэрхэн даавуу, хальс холтос тэргүүтэн дээр бичээд сахиусан хот мандлын зай, равнай тэргүүтнийг ёсоор нь бүрдүүлж хүзүүндээ зүүх хийгээд эс бөгөөс амны уншлага болгох аваас тэр бодгал насан эцэслэхийг хүртэл мэс, хор, гал, усны аюул тэргүүтэн цаг бусын үхэлд хүргэх элдэв нөхөцлд үл чадагдана. Насан эцэслэх хүртлээ шулмын эрхэнд үл ормуй. Тэнгэрийн ад тэргүүтэн элдэв адын оюулд өртөхгүйгээр барахгүй ад, зэтрэрийг эрхэндээ оруулан өөртөө нөхөрлүүлнэ. Цогт Базарваань тэргүүтэн очирын гольт олон язгуурын тоолшгүй олон бурхад хийгээд нууц ба арвис тарнийг эрхшээн бүтээсэн арван хоёр язгуурт охин тэргэрийн ивээлд багтан сахигдана. Тэд түүнийг хорлолд чадуулалгүй нуух болно. Бурхадын сэтгэлд таатай болж асрагдан хамгаалагдахаар зогсохгүй тэр бодгальд дээдийн дээдээр баясах болно. Наян дөрвөн мянган галавт өнгөрүүлсэн төрөлөө санах зэргээр ирээдүй хийгээд өнгөрсөнөө тольдох билигтэй болно. Урд ба хойд төрөлийнхөө жаргал зовлонг санах үүднээс магад гарах сэтгэл, бодийн сэтгэл, үнэхээрийн үзэл зэргийг төрүүлнэ. Цагаан шүхэрт голлосон жаран дөрвөн элч тэнгэрүүд цаг алгасалгүй хамгаалан аврах болно. Энэ төрлөөс эхлээд бурхан болох бүхий л төрөлдөө ягчис, бэрд, махчин тэргүүтний муу төрөлд төрөхгүй. Идэх идээ, уух ундаар гачигдсан ядуу хүн болж төрөхгүй. Тоолшгүй олон бурханы буяныг хураана. Тоолшгүй олон бурхан бодьсадын ивээлд багтан өршөөгднө. Бурхан бодьсадын ууган шавь мэт бурхан бодьсадын таалалд багтна. Түүнчлэн ажирсан бүхний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээх нэрээр алдаршсан хараал жатга тэргүүтэн хорлолд үл чадагдах арвис тарнийн хаан үүнийг амны уншлага болгосон, сахиус болгон зүүсэн, сударлан бүтээж биедээ хадгаласан тэр хүн тэр цаас эхлээд хилэнт үйлийг тэвчин хэдийгээр ариун явдалд оршиж үл чадагчин мөн боловч ариун явдалтан болно. Шулмын хорлол тэргүүтнийг урд нь няцааж чаддаггүй байсан бол тэр цагаас эхлээд чаддаг болно. Дэв бузраар доройтсон бол бузраас ангижран ариусах болно. Цагийн сайнд нюнай сахиж чаддагүй байсан бол сахисан мэт буяныг хураах болно. Эцэг эх, архадыг хөнөөсөн ба бурхан бодьсадын биеэс цус гарасан хийгээд хуврагийн эвийг эвдсэн зэрэг засаргүй таван нүгэл үйлдсэн бол арилах болно. Урд насандаа үйлдсэн түйтгэр бүхэн барагдах болно. Үр хүүхэд удам угсаа хүссэн хүн энэ тарнийг унших ба биедээ хадгалавал үр хүүхэдтэй болох ба нас, буян, хүч чадал цогцолсон сайн хүнээр удам залгах болно. Үхэж егүүдээд хойд төрөлдөө ерөтөнцийн дээд орон болох Энхжинд төрнө. Тэнд төрөөд бодьсад болно. Энэ тарнийг анхаарагч хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно. Хур бороо ч цагтаа ормуй. Цагаан шүхэртийн тайлбараас түүн авч орчуулсан У.Пүрэвсүх. Сайн буян дэлгэрэх болтугай.

  • ЗочинNovember 30, 2012

    mash saihan bichjee bayrlalaa nomiin ariun tsagaan uils tani delgereh boltugai!!!

  • ЗочинNovember 30, 2012

    ene site saihan shuu orj ireed l uuriin erhgui setgel saihan boloh yum hamag stress arilah yum deediin nomoor bidniigee ushuu ih tetgeerei bagsh nar mine

  • ЗочинNovember 30, 2012

    ene site saihan shuu orj ireed l uuriin erhgui setgel saihan boloh yum hamag stress arilah yum deediin nomoor bidniigee ushuu ih tetgeerei bagsh nar mine

  • ЗочинNovember 30, 2012

    ene site saihan shuu orj ireed l uuriin erhgui setgel saihan boloh yum hamag stress arilah yum deediin nomoor bidniigee ushuu ih tetgeerei bagsh nar mine

  • ЗочинNovember 30, 2012

    mash ih bayarlla olon tumend sain saihnig delgeruulj bdgt uneheer saihn site

  • ЗочинDecember 16, 2012

    ...хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно.

    iim yavdal bna u?

  • ЗочинDecember 16, 2012

    Наян дөрвөн мянган галавт өнгөрүүлсэн төрлөө санах зэргээр ирээдүй хийгээд өнгөрснөө тольдох билигтэй болно. Урд ба хойд төрөлийнхөө жаргал зовлонг санах үүднээс магад гарах сэтгэл, бодийн сэтгэл, үнэхээрийн үзэл зэргийг төрүүлнэ.
    Bilig gej iim yum. Gaihaltai.
    Hutagt huvilgaad, gegeenten bodhisatva gej zarim humuusiig nerleed baih. Emee uvoo, eej aaviinhaa bas uuriin umnoh bolon hoid torloo asuumaar baih yum.

  • purevsukhDecember 20, 2012

    "Зайг нь тааруулах гэж" гэж дээр үеийн настангууд их ярьдагсан. Энэ нь хөгжмөөр бол хөг тохируулах гэсэн үг юм уу даа. Сүсэг сайтай байх хэрэгтэй. Гэхдээ мухар биш. Цагаан шүхэртийн тарнийг бүтээсэн хүн маш ховор байдаг болов уу. Бүтээж чадсан хүнд энд дурьдагдсан бүхий л ач тус биелэлээ олох нь миний хувьд эргэлзээгүй шүү найзууд аа. Бүгдэнд нь амжилт хүсье

  • ЗочинJanuary 2, 2013

    TSAGAAN HEL AM GEHEES ,HAR TSAGAAN HEL GEVEL ZOHILTOI.GANJUUR DANJUUR SUDART TSAGAAN SHUHERTEES ILUU HARAAL JATGA HARIULDAG HUCHTEI YADAM BURHAD NEGEEHEN UGUI GEJ ZAASAN BDG...BYASALGAL UILDEED ,TARNIIG N UDAAN UNSHAAD IREHED ZULAI DEEREES TOONOJ HATGAAD BIE -N GOL RUU ERCHIM GUIGEED IRDEG ,ZUUD CH ZUUDLEHEE BOLIOD IRDEG YUM....87 TORLIIN AD ,ZETGER ,SHULAMYG HOOJ ,88 TORLIIN MUU BODLYG DARDAG UVDISTAI...

  • ЗочинFebruary 6, 2013

    ochih odoriin mend.tarina ni yag ali ni yum bol 1-18 hurtleh mort monuu heleed ogooch

  • ЗочинFebruary 6, 2013

    ochih odoriin mend.tarina ni yag ali ni yum bol 1-18 hurtleh mort monuu heleed ogooch

  • ЗочинFebruary 13, 2013

    tsagaan shuhertiin tariniig medj blhuu

  • purevsukhFebruary 21, 2013

    4,7,12,13,17 дээр тарни урих ёсон гэж байна. Хутагт эхийн зүрхэн тарнийг урин тоолох гэж 12 дээр байна. Энэ тарнь бас тийм ч товч тарни биш учраас "Хум ма ма хум ни суухаа" гэж уншихад л болно.

  • purevsukhFebruary 21, 2013

    4,7,12,13,17 дээр тарни урих ёсон гэж байна. Хутагт эхийн зүрхэн тарнийг урин тоолох гэж 12 дээр байна. Энэ тарнь бас тийм ч товч тарни биш учраас "Хум ма ма хум ни суухаа" гэж уншихад л болно.

  • ЗочинJuly 19, 2013

    ТАНАЙ САЙТ ТАЛАГДАЖ БАЙНА ШҮҮ

  • ЗочинSeptember 21, 2013

    Bayrllaa!!! Saihan bichjee

Бусад мэдээлэл