Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хүний үүсэл хөгжил, дэлхий ертөнцийн үүсэл хөгжил галавийн тухай

Та бүхэнд галавийн тухай танилцуулье. Бурханы шашинд цаг хугацаатай холбоотой зүйлүүд ихэд нарийн тусгасан байдаг. Галав бүүр өөр өөрийн гэсэн нэртэй байдаг. Нэг галав гэж ямар хугацааг хэлэх вэ? Нэг галавийг 80 баргалд хуваадаг. 80 баргалаа дотороо үүсэх, тогтох, хөгжих, эвдрэх, хоосон гэсэн үеүүдээр 4 хуваана. Нэг үе нь 20 баргал хугацаатай. Хүний нас өсөж буурдаг жамтай бөгөөд 8 түм наснаас буураад 10 нас эргээд 10 наснаасаа 8 түм буюу 80.000 насладаг. Энэхүү 8 түмээс 10 нас, 10 саа эргээд 8 түм хүрэх хугацааг нэг баргал хугацаа гэж үздэг. 60 жилд нэг нас хорогддог. Одоо буурах үе дээрээ явж байгаа бөгөөд 60 жилд нэг насаар хорогдоод хүний нас 10 хүрээд тулах юм. Тэр үед майдар бурхан заларч ирсэнээр эргээд хүмүүс буянд шамдаж хүний сэтгэл эргээд сайжирч засагдан 60 жилд нэг насаар буцан өгссөөр 8 түм хүрэх юм. Нэг ёсондоо нэг баргал нь хүний насны уруудах өгсөх үеээр хэмжигдэнэ. Бурхан багшийн үед тооцоогоор хүний нас 100 дээр байсан гэж үздэг бөгөөд одоо харин 60, 70 хавьцаа дөхөх байх. Ингээд бодхоор майдар бурхан залрах болоогүй байна. Галав юүлэх бүүр ч болоогүй. Яахав нэг галав дотор 4 махбодиор болох усаар, галаар, хий, шороогоор аюул нүүрэлдэг. Энэ аюул нь дэлхийг ч ор үндэсгүй усгахгүй зөвхөн түүн дээр оршин буй амьтад ургамал л сүйрдэг. Хүний нас яагаад ингэж өгсөж урууддаг нь хүний сэтгэл муудах сайжрахтай холбоотой байдаг. Хүний сэтгэл сайн байхын хэрээр түүний бие өндөр том биетэй байдаг. Одоо хүний нас 10 хүрэхэд хүний бие тохойн чинээ болж жижигрэнэ гэж ном сударт байдаг. Бурханы шашинд хүн мичнээс үүсээгүй гэж үздэг бөгөөд саяхан мичнээс өмнөх үеийн хүний араг яс олдсон нь үүнийг ч бас гэрчлэх төдийгүй олон сая жилийн өмнөх амьдарч байсан хүн Бурханы шашны тооцоогоор бол өндөр том биетэй болж таарч байгаа нь ч энэхүү олдвороор гэрчлэгдэж байна. Анх ямар процессоор яаж хүн үүссэн талаар Бурханы ном сударт нарийн гарсан байдаг. Өнөө үед өдөр маш хурдөн өнгөрч байгаа нь 20 жилийн өмнөх нэг өдөр одоогийн бараг 2 өдөртэй тэнцэж байгаа болно. Энэ мэтэчлэн цаашлаад одоогийн 1 жил нэг сая жилийн өмнөх 1 жилтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаа гарах бөгөөд цаг хугацаа хүртэл харьцангуй болохыг харуулна. Бурханы шашинд 18 тамын шат бүр өөрийн гэсэн хугацаатай. Жишээ нь л гэхэд хүний 50 нас 4 махранз тэнгэрийн хувьд нэг хоног юм. 4 махранзын 500 жил дахин эдгэрэгч тамын нэг өдөртэй тэнцдэг гэх мэт зүйлүүд байдаг. Өнөөгийн байдлаас нэг өдөр хэдэн жилийн өмнөх үеийн нэг өдөртэй харьцууламгүй хурдан өнгөрч байгаагийн бодит баталгааг хөгшчүүд байтугай залуучууд ч харж байгаа байх. Цөвүүн цаг үргэлжилсээр л хүмүүс санаа суун чанар нь муудсаар л, байгал далхий маань ч сүйрсээр л

Бэлтгэсэн: Ч.Одгэрэл

  • ЗочинSeptember 23, 2012

    gaihaltai hun iim naslah gj .yum buhn uchirtai gj unen yumaa

  • ЗочинMay 19, 2013

    itgej ogohguil bna.????

  • ЗочинMay 20, 2013

    Өө итгэмээргүй зүйл маш олон. Мөн нисэх, нойрноос ангижирах, огт хоолгүйгээр амьдрах, тэсгэм хүйтэнд нойтон даавуу биеээраа хатаах, биеээсээ халуун илч гаргах гэх мэтийн олон итгэмээргүй зүйлүүд Бурханы шашинд зөндөө л байна. Өнөөгийн бодит жишээ гэхэд л Итгэл хама байна шүү дэ. Шинжлэх ухаан ч тайлж чадахгүй итгэмээргүй сонин содон зүйл БУрханы шашинд их бий бий

  • ЗочинMay 20, 2013

    Нагаржунай бол 600 гаруй насалсан гээд Ямар Настар дээр нь гардаг шүү дэ мөн

  • ЗочинJune 26, 2013

    өдөр хоног хэтэрхий хурдан өнгөрдөг болчихсон

  • ЗочинOctober 8, 2013

    ЭНЭ НИЛЭЭН САЙН ӨГҮҮЛСЭН БАЙНА

Бусад мэдээлэл