Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Их бодь мөрийн зэрэг

"Цастын орны мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Зонхава Лувсандагва (1357-1419) богдын туурвисан "Их бодь мөрийн зэрэг"хэмээх энэ их бүтээл нь "Гурван төрөлхтний мөр" буюу хүний оюун ухааны гурван их үе шатаар дамжуулан сэтгэл оюуны гэгээрэхүйн их хутагт хүрэх арга замыг Бурхан Буддхагийн заасан гэгээн үзэл онол, явдал мөрийн суртгаалд үндэслэн Хутагтын орны мэргэд дээдсийн оюуны бүтээлийн охь шимээр баяжуулан, хүний оюуны хөгжлийн дээд шатанд хүрэх арга замыг арга билгийн үүднээс тодорхойлон тайлбарласан гүн ухаан, оюун сэтгэлгээ, анхааран авах бясалгалын аньс шимийг хураасан оюуны их бүтээл бөлгөө"

Аливаа мэдэгдэхүүн бүхэнд төрвөл үгүй Зөөлөн эгшигт Асар хязгаарлашгүй амьтны эх болсон Нүдээр үзэгч Атгагт шимнусын өмөг хоцрол үгүйг даран зохиогч Нууцын эзэн Авралт гурван язгуурын мөн чанар Богдын гэгээнээ мөргөмү.
(Цахар гэвш Лувсанцүлтим)
Оршихуйн "Цагийн хүрдэн" орчилдон эргэсээр нэгэн мянганыг үдэж нэгэн шинэ мянганыг угтав хэмээн хүмүүн төрөлхтөн хотлоор догдлон баяснам.
Зөвхөн өнгөрсөн зуунд гэхэд хүн төрөлхтөн хүн нийгмийн хөгжил дэвшилд их буян, их амгалан жаргаланг бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй билээ л. Гэвч хүн төрөлхтөн тэргүүтэн эх болсон зургаан зүйл хамаг амьтан хичнээн зууныг элээж, хичнээн ч мянганыг угтавч, орь ганц хүсэл эгээрэлд хүлэгдэж ирснийг "Хамаг амьтан ялгалгүй бүгдээр, зөвхөн жаргахыг хүснэ. Хэн ч зовохыг үл хүснэ" хэмээн дээдэс зарлиглажээ.
Тийм ээ, өнөөдөр шинэ зуун, шинэ мянганы босгыг алхсан хэдий ч тэрхүү мөнхийн гэмээр, хүн төрөлхтний хүсэл эгээрэл урьдын адил хэвээрээ л байна. Гэвч тэрхүү мөнхийн гэмээр хүсэл эгээрэл болсон жинхэнэ аз жаргал, энх амгалан амьдрал сайн сайхан бүхэндээ хүрч чадав уу?
Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсон тэр цагаас хойш мөн түүний дараа туулсан хөгжил түүхийн олон янзын үе шат, орон зай, цаг хугацаа хангирсахтусам материаллаг эд баялгийн буюу техник технологийн өндөр хөгжлийн ач тусаар зүйрэлшгүй хөгжил дэвшлийн их амжилтанд хүрсэнтэй хэн ч маргахгүй.
Үүний дээр энэхүү шинэ зууны гараан дээр хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээ, шинжлэх ухаан танин мэдэхүйн өндөр хөгжлийн ачаар, цахим техник, мэдээллийн их сүлжээ, даяарчлалын их үйл явц зэрэг урьд өмнө байгаагүй хүний нийгмийн хөгжлийн өндөр төвшинд хүрчээ.

Гэвч нөгөө талаас харвал хүний терөлхтний зовлон хэвээрээ л байх шиг. Өвчин зовлон, үгүйрэл хоосрол, дайн дажин, цөмийн дайны аюул занал, байгалын гай гамшиг, хүрээлэн байгаа сав шим ертөнцийн тэнцвэргүй байдал, баян ядуугийн ялгарал, тогтворгүй хөгжил гээд олон зүйлийн шийдвэрлэх ёстой асуудалтай бид яг энэ мөчид тулгарсаар байна.
Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй хүн терөлхтний өмнө тулгараад байгаа нэг аймшигт зовлон бол олохуй яа бэрх эрдэнээс илүү үнэтэй хүний амь насыг тэр тусмаа гэм зэмгүй энгийн иргэдийн амь насыг хөнөөх "аллага хядлага" хэмээх аймшигт нүгэлт явдал энэ шинэ зууны эхэн дээр бүр гааран хамаг амьтны энх амгалан амьдрал, дэлхий ертөнцийн хөгжил дэвшлийн замд бодит аюул занал учруулах болов. Бурхан багш бээр алтнаас илүү үнэтэй амьтны амийг хөнөөх гэдэг ямар аймшигтай нүгэл болохыг басхүү тийм хүнд нүглийг үйлдэхгүй тэвчиж явахыг эрхэмлэн захиж, энэрэн нигүлсэхүйн сэтгэлээр эгнэгт амьтныг хайрлаж байх учиртайг:

_Аяа, Хаан та амьтны амийг бүү бүрэлгэхтүн
Амь нас гэдэг амьтан бүхнээ хамгийн эрхэм буюу
Ашид мөнх амьдрахыг хэн хүн хүсэх аваас л
Алин байдгаараа амь таслахыг ер бүү санагтүн хэмээн айлдсан буй.
_

Мөн мэргэд дээдэс Бурхан багшийн ном сургаалын мөн чанар, утга агуулгыг олон талаас нягтлан тодорхойлсон байдгаас нэгийг дурдваас,

_Элдэв муу хилэнц нүглийг үл үйлдэх ба3
Эрхэм сайн буяны чуулганыг хотол хурааж Өөрийн сэтгэлээ гэгээрүүлэх явдал болвоос Өнөөх бурханы ном болно хэмээсэн буй.
_

Энэ бүх аюулаас ангижрах оюун ухаан, сэтгэл санаа, чадал боломж хүн төрөлхтөнд бий. Түүнийгээ олж нээж амьдралд зөв хэрэгжүүлснээр, зөв хөгжүүлснээр л бид өнө мөнхийн хүсэл эгээрэл болсон эрхэм дээд аз жаргалдаа хүрнэ гэдэгт эргэлзэх юун.
Чинхүү энэ л хүсэл эгээрлийг хангахын төлөө, эдүгээгээс хоёр мянга хагас илүүтэй жилийн өмнө Буддха (МТӨ-VI зуун) буюу Бурхан багш хэмээх олноо алдаршсан нэгэн бээр хутагтын орон Энэтхэгт хамаг амьтныг хүсэх зовлонгоос гэтэлгэх болон үргэлжийн мөрөөдөл болсон тэрхүү амгалан жаргалд хүрэх мөр болсон "гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр"-ийн эрхэм зарлигаа эх болсон хамаг амьтны тусын тулд айлдсан гэдэг.

Гэвч дээд мэргэдийн айлдсан ном суртгаал нэгэн хэрэг гэх ч бий. Харин түүнийг анхааран авч амьдрал ахуйдаа тухайлбал, өөрийн сэтгэлдээ тогтоон суулгах гэдэг түүнээс эрхэм нэгэн билээ.
Чухам үүнийг Монголын их эрдэмтэн лам Агваан Ишсамбуу бээр:
Энэ нас ахар, мэдэх зүйл их буй Үхлийн эзэн хэзээ ирэхийн болзоогүй тул Эрхэм зарлиг бүхний үг, утгыг хуйлруулсан гол ном Энэхүү бодь мөрийн зэргийг анхааран суралцахыг хичээсүгэй4 хэмээн айлдсан буй.
Золгон буй шинэ мянганд ч хүн төрөлхтний хүсэл эгээрэл урьдын адил хэвээр үргэлжлэх нь дамжиггүй. Харин түүнийг биелүүлэхийн тулд тэрхүү гэгаэн зорилгодоо хүрэхийн тулд хүний нийгмийн хөгжил, дэвшлийг хангах олон талын эрдэм ухааныг шинжлэн судалж, суралцах хэрэгтэй болж байна. Үүний нэг нь "Оюуны хөгжил, оюуны тогтвортой хөгжил"-ийн асуудал чухлаар шаардагдаж байгааг дэлхийн ухаантан мэргэд олонтаа зарлиглах болов.
Тэрхүү оюуны хөгжлийн хэрэгцээг адбиш хангахад Бурхан багшаас үндэслэн дамжиж түүний шавь эрдэмтэн мэргэдийн ухаанаар "Оюуны хөгжлийн дээд шат гэгээрэхүйн хутагт хүрэх арга замын увдис" болон дэлгэрсэн "Бодь мөрийн зэрэг" хэмээх эл ухаан тус болно хэмээн санаж Зонхава Лувсандагва буюу Сумадигирди Богдын (1357-1416) туурвисан "Их Бодь мөрийн зэрэг" хэмээх агуу увдис бүтээлийг орчуулан эрхэм уншигч танаа толилуулж байна.
"Эрдэнэт сайхан галбирваас модны дэргэд илч шимгүй зэгс суулгасан мэт" хэмээсэн адилаар өтөл өчүүхэн миний бие ухаж онохын чадал мөхөс, оносон гэвч буруу талаас ухаарах, эсвээс тээнэгэлзэх сэжиглэх зэргийн өөрийн гэм буруугаас шалтгаалж дээдийн номын гүн утгыг эндүү ташаа буулгасан вий гэж ихэд эмээж хүлцэл өчнөм. Эрхэм та бүхэн эхийн энэрэнгүй сэтгэлийн, эцгийн уужим ухаанаа ач буянтай санал зөвлөгөө юүгээн хайрлаарай.

  • adminJanuary 11, 2012

    Монгол хэл дээр Пүрэвбат лам, Баабар нарын орчуулсан бодь мөрийн зэрэг байдагаас хамгийн шилэгдмэл орчуулга нь Булган ламын орчуулсан энэ ном болой. Маш сайхан ном бөгөөд уншихад ойлгомжтой сайхан ном шүү. Та бүхэн заавал уншаарай.

  • ЗочинJanuary 16, 2012

    unicod-р бичиж байгаарай.

  • ЗочинFebruary 6, 2012

    unicode oor bichihgui bolhoor tanigdahgui haragdaaad baina

  • adminFebruary 6, 2012

    Баярлалаа анхааруулж хэлсэнд. UNICODE оор хөрвүүлэн орууллаа.

  • ЗочинApril 10, 2012

    sain uu. Minii neg hul burhnii nomoor neg hul ertuntsiin nomoor yavaad baih yum yah be

  • ЗочинApril 10, 2012

    Өө яахав. Эгэл ертөнцийн амьдралаа номонд ургуулах арга байна л да. Өөрөөр хэлвэл та ертөнций ажлаа хийгээд тэрийгээ номын үйл болгон хувиргана гэсэн үг. Заавал хатуу сахил аваад ертөнцийн үйлээс холдох албагүй. Эрэмбэ эрэмбэдээ шүү дэ. Ертөнцийн үйлээс эхний ээлжинд нэгэнт салж чадахгүйгээс хойш та эгэл хүний номын мөр гэж байдаг түүгээр явахад болно. Түүгээр явахад аяандаа дэс ахиад явчихдаг тул та ертөнцийн ажлыг аяндаа л хаян урвалтгүй номын үйл рүү төвөггүй орох юм.

  • ЭнхтөрJuly 20, 2012

    like

  • ЗочинAugust 17, 2012

    ENE NOMOND LAMRIM CHENMO-GIIN 4,5-R DEVTER ORCHUULAGDAJ ORSON UU ? MONGOL HEL DEER GARSAN ''BODI MORIIN ZEREG''-IIG UNSHIJ BAISAN ,DUTUU ORCHUULGATAI BAISAN.BURUU SANAAGUI BOL SUULIIN DEVTERT ''BYASALGAL ,SAMADHI''-N TALAAR BICHSEN BAIH YOSTOI.

  • ЗочинJanuary 10, 2013

    хамгийн сайн нь Т.Булган ламынх гэдэг нь үнэн үнэн

  • ЗочинFebruary 19, 2013

    Энэ 3 боти ном мөн үү, гадуур ерөөсөө олдохгүй юм, хаанаас олох уу, утас байхгүй юу

  • ЗочинFebruary 19, 2013

    Мөн. Харин тасарчихсан байгаа. Удахгүй шинээр хэвлэгдэн гарах байх гэдэгт найдаж байна.

Бусад мэдээлэл
2012-03-24
2012-09-11