Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Төрийн алтан соёмбоны учир

Бурханы шашинд сударын ёс буюу сургаал номлолоор сэтгэл засах мөн тарний ёс буюу дотоод хийгээ ашиглаж сэтгэл засах гэсэн 2 ухаан байдаг.

Хийморь гэдэг нь сэтгэл хий дээр морддог гэсэн утга бөгөөд хийгээ зөв гүйлгэн чиглүүлж чадваас сэтгэл зөв болдог гэсэн нэгэн төрлийг сэтгэл засах ухаан байдаг. Хүнд Ум, Рома, Жама гэсэн 3 төв судал байдаг ба түүнээс салаалсан 84000 судал байдаг гэж Бурханы шашинд үздэг. Төв 3 судалын зангилааг тайлж чадваас салаа судлууд аяндаа тайлагдаж тэгснээр энэ насандаа гэгээрэлд хүрэх боломжтой юм. Энэ боломж зөвхөн хүний төрөлд л байдаг нь бусад төрлүүдтэй харьцуулбал ханьцашгүй том алтан боломж билээ. Энэ ч утгаараа тэнгэрийн болоод бусад төрлийн амьтад хүний төрлийг авах ерөөл ч тавьдаг. Эдгээр судлуудаар хийг зөв гүйлгэж зөв ашиглаж чадваас сэтгэл зөв болж түүнд бас нэгэн шид бүтээл чадвар оршдог нь нэн гайхамшигтай. Энэ боломжийг эгэл хүн танин мэдэж нээнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд тоолшгүй 3 галавт буян хураасан Бурхан багш нээн илрүүлж шавь нартаа сургасан нь нэн завшаантай хэрэг болсон бөгөөд олон галавийн буяны үрээр хурааж цуглуулсан мэдлэгийг бид нар шууд ашиглан хэрэгжүүлж чадваас бид цаг хугацааг алдахгүй түргэн Бурхан болох боломж энэ буй. Бурханы шашны судар, тарнийн 2 аймгийн тарнийн ёсонд дээрх зүйлүүд хамаарагдана.


Энэ утгаараа Соёмбийн 2 талийн босоо шугам нь рома, жама гэсэн төв судал, голийн элементүүд нь 7 хүрд буюу чакраг бэлгэдсэн байдаг бөгөөд түүнийг Өндөр гэгээн Занабазар зохиожээ. Үүнээс харахад Өндөр гэгээн өөрөө үүнийг эзэмшиж түүний үр нөлөөг мэдэрч чадсан хүн болох нь харагдаж байна.

Холбоотой:
Тарнийн ёс

Ч.Одгэрэл

  • ЗочинJuly 22, 2013

    Төрийн сүлд өршөө.

  • ЗочинNovember 12, 2013

    sonin yum daa. Dorvoljin bichgiig oor lam zohioson gedeg. soyombo-iig dorvoljin bichgiin neg temdeg gedeg. gehdee sayhan huuchin mongoloor bichsen sudar deer soyombiin elemntuud haragdaj bsan. useglej unshihaas zalhuuraad huulaad tavichihsan. teriig haraad shashnii garaltai bj magad gej bodson.

Бусад мэдээлэл