Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

“Тэнгэрээс унасан” баян Намсрай бурхан

Индиана Жонсын адал явдалтай кинонд гардаг шиг хачирхалтай нууцыг эрдэмтэд илрүүлжээ. Нацистууд Европт анх аваачсан баян Намсрай бурхны баримлыг солироор бүтээсэн болохыг Германы эрдэмтэд тогтоосон байна. Эрдэмтэд тэрхүү солирыг 10 мянган жилийн тэртээ Монгол-Сибирийн орчим унасан гэдэгт эргэлзэхгүй байна. Эрдэмтдийн “Төмөр хүн” хэмээн нэрлэдэг Баян Намсрай бурхны баримлыг IX-X зууны үед урласан гэх таамаг байдаг ч яг хэдэн настайг тогтоож чадаагүй байгаа гэнэ. Эд баялаг, идээ ундаа элбэгшихийн бэлгэдэл, дөрвөн зүг, найман зовхисын муу муухай бүхнийг дардаг догшин бурхан хэмээдэг Намсрай бурхны баримлыг никелийн өндөр агууламжтай, төмөр солирын ховор металаар урласан болохыг Германы Штутгардын их сургуулийн эрдэмтэн Элмар Бухнер олж тогтоосон аж. Бурхны баримлыг Германы амьтан судлаач Эрнст Шефер, СС-ийн дөрөвдүгээр рейхийн фюрер Генрих Гиммлерээр ахлуулсан экспедиц 1938 онд олсон аж. Арийчуудын гарал угсааг судлах зорилготой байсан тус экспедиц Түвдийг хөндлөн гулд туулсан гэдэг билээ. Баримлын цээжин дээрх Буддын шашны гүн утга агуулгатай хас тэмдгийг Нацистууд бэлгэ тэмдгээ болгохоор Герман руу авч явсан байж болох юм. Баян Намсрай бурхны баримал Германд 2009 он хүртэл хувь хүний цуглуулгад хадгалагдаж байгаад дуудлага худалдаанд орсон байна. Харин эрдэмтэд баримлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа аж. 24 см өндөр, 10 кг жинтэй баримлыг маш хатуу солирын чулуугаар урласан хүн тэр материалыг жирийн бус гэдгийг мэдэж байжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар эртний олон соёл иргэншлийн хүмүүс тэнгэрээс унасан солирыг бурхны илгээмж мэтээр ойлгодог ойлголт түгээмэл байсан гэнэ. Штутгардын их сургуулийн эрдэмтэн Бухнер баян Намсрайн баримлыг Буддын шашин дэлгэрч байсан XI зууны үед урласан гэж таамаглаж байгаа гэнэ. Будда бурхны нарийн ур хийцтэй, үнэ цэнтэй баримлууд олон байдаг ч солирын чулуугаар урласан энэхүү бурхны баримлыг хосгүй үнэ цэнтэйд тооцож байгаа гэнэ.

Эх сурвалж: http://world.news.mn/content/120973.shtml

  • ЗочинSeptember 27, 2012

    орчлонгоос гэтгээгүй дөрвөн махразын нэг Баян Намсрай буюу Намтойсрай сахиус.
    Vaiśravaṇa (Sanskrit वैश्रवण)

  • ЗочинSeptember 28, 2012

    сонирхолтой юм байна

  • ЗочинOctober 4, 2012

    yxsenii chini getlex getleegyi.medemxiireh gej..,

  • ЗочинOctober 5, 2012

    мэдэхгүй ээ, мэдэхгүй. Намсрайг дөрвөн хаадын нэг л гээд байдаг. Яг ч бурхан гээгүй. Гэхдээ Бүддийн сургаальд Намсрайгаар ямар нэг юм төлөөлүүлж хэлсэн байгаа бол тэр түүний үйлсийн нэг хэлбэр л биз.
    Махранз гэдэг нь Mahārāja (Sanskrit: महाराज, also spelled maharajah) is a Sanskrit title for a "great king" or "high king".

  • ЗочинOctober 7, 2012

    Tiimee, burhan bish gdg. Namsrai gutaltaigaar durselsen bdag n orchlongoos getleeguig n ilerhiilj bgaag aildsan bdag.

Бусад мэдээлэл
“Тэнгэрээс унасан” баян Намсрай бурхан
2012-09-27