Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ИТГЭЛ, ЧУХАЛ УНШЛАГУУДЫН ХУРААНГУЙ

ИТГЭЛ, ЧУХАЛ УНШЛАГУУДЫН ХУРААНГУЙ
Буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг хэмээн Бурхан багшийн айлдсан ёсоор буяны үйлсэд шамдан өөр өөрийн оноогдсон ажлаа ариун сэтгэлийн үүднээс өрөвдөн энэрч туслая гэсэн санаагаар шудрагаар гүйцэтгэвээс буян тэр болой. Сайн үйлс ч тэр болой. Бурхан шашинтан гэдгийн баталгаа болсон 4 итгэл, 4 цаглашгүй, бурхан багшийн тогтоол тарни, мэгзэм язгуурын гурван бурханы тарни зэрэг үргэлж уншваас ач тус ихтэй энэхүү товч уншлагуудыг сүжиг төгс Монгол номын шавь нартаа 1998 оны 5-р сарын 16-нд Жанчүв Ламрин дацанд анх ном заасан Балдан Брайбүн Даший Гоман дацангийн гэлэн Лхаваанжалцан бээр ариун сэтгэлийн үүднээс айлтгаж байна.
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчий
Бурхан шашны Гүнчав Жамбаалин төв.

Товч итгэл
Арван зүгийн гурван цагийн хамаг түүнчлэн ирэгсэдийн /бурхадын/ лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс бүгдийн мөн чанарт, наян дөрвөн мянган номын /дээдийн номын/ цогцос бүхний уг уурхай, хутагтан хувраг бүхний агуу эзэн болсон ачит язгуурын ба дамжлагын цогт багш нарт итгэмүй.
Бурхан дор итгэмүй
Ном дор итгэмүй
Хуврага дор итгэмүй
Нөхөд сэлт хот мандлын ядам бурхадад итгэмүй
Цогт дээд итгэл болсон билгийн мэлмийт номын сахиуснуудад итгэмүй (гурав давтана)

    Бурхан ном хийгээд чуулганы дээдсэд  
    Би бээр бодийг хүртлээ итгэе  
    Алимад би бээр үйлдсэн чуулганаараа  
    Амьтанд туслахаар бурхан болтугай  

Авралт гурван дээдэд итгэмүй би
Ангид наминчлая хилэнц бүгдээ
Булт амьтдын буянд даган баясаж
Бурханы бодийг сэтгэлдээ барьсугай

    Бурхан ном ба чуулганы дээдэст  
    Бодийг хүртэл итгэе ээ би  
    Бусад ба өөрийн тусыг бүтээхээр  
    Бодийн сэтгэлийг үүсгэн үйлдэе  

Бодь дээд тэр сэтгэлийг үүсгээд
Буй бүх амьтдыг өөрөө зочлон урьж
Бодь дээдийн сэтгэлд зохист явдлаар явж
Булт амьтанд туслахаар бурхан болтугай би (гурав давтана)

Амьтан бүхэн амгалан ба амгалангийн шалтгаан төгс болтугай
Амьтан бүхэн зовлон ба зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай
Амьтан бүхэн зовлон үгүйн амгалангаас үл хагацах болтугай
Амьтан бүхэн ойр, холын шунах, ундуйцахаас салж ялгаваргүй тэгшид орших болтугай (гурав давтана)

Бурхан багшийн тарни
Заагч, Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн ажирсан, Дайснаа дарсан, Үнэхээр туулсан бурхан, Билиг ба өлмий төгс, Амар бээр ажирсан, Ертөнцийг болгоогч, Төрөлхтөнийг номхотгогч сартваахи, Дээргүй, Тэнгэр ба хүмүүний багш, Бурхан, Ялж төгс нөгчсөн, Цогт ялгуусан, Шагжаан чадагчид /бурханы нэрүүд/ мөргөмүй, тахимой, итгэмүй.
Ум мүни мүни махаа мүни еэ суухаа (21- 108 удаа)

Хорт хилэнцийг хэрхэв ч үл үйлдэн
Хотол буяныг хэмжээгүй ихээр хурааж
Өөрийн сэтгэлийг гүйцэд номхотговоос
Өчиггүй энэ л бурханы шашин мөн

    Энэхүү буянаар хамгийг мэдэгчийн хутгийг  
    Эгнэгт олоод гэмийн дайсанаа номхотгон  
    Хөгшрөл, өтлөл, үхлийн давалгаа хаялсан  
    Хорвоогийн далайгаас амьтныг гатлуултугай  

Язгуурын цогт лам эрдэнэ та минь
Зүрхэн тус лянхуан дэвсгэрт залран
Их ачаараа намайг шавиар дагуулан
Лагшин, зарлиг, тааллын шидийг хайрла

    Хэмжээгүй нигүүлсэхүйн сан Жанрайсиг  
    Хиргүй айлдлыг эрхшээгч Манзушир  
    Хэрцгийн шуламсыг өмөгтэй нь сөнөөгч Очирваань  
    Химаан (Төвдийн) мэргэдийн оройн чимэг богд Зонхава  
    Хэтэрхий Лувсандагвийн өлмийд Залбирмой (21- 108 удаа)  

Аврал бүхний цогц их номын хаан богд Зонхава-д залбирмой. Би болоод бусдын бие, хэл, сэтгэл гурвыг адисла. Хуурмаггүй үнэн магад гарах санаагаар сэтгэлээ шавдуулж асрал, энэрэл, бодь сэтгэл ба гүнгий төв үзэл, хоёр зэрэгт мөрийн гүн егүүзэрийг хэрэг болгон анхааран авч чадуулан адисла.
Тийнхүү хэрэгжүүлсэн ном минь үнэн зам мөр болж огторгуй чацуу амьтан бүгдийн тусад болон гэгээрэх болтугай.

    Ялгуусан Зонхава богдыг төрөл тутамдаа  
    Их хөлгөнт буяны саданаа болгосны хүчээр  
    Ялгуусан бээр сайшаагдсан энэ сайн замаас л  
    Яав ч хором төдий үл урвах болтугай  

Манзуширийн тарни
Багш ба итгэл ариун богд
Манзушири дор мөргөмүй
Манзушири бурхан нь улбар шар өнгөтэй, 16 насны идэр залуу цог жавхаатай, баруун гартаа илд барьсан дүр байдалтай. Манзуширийг бясалгаснаар сайн мууг ялгаж салгах билэг оюунтай болно.

    Ум ара база на ди (21- 108 удаа)  

Энэрэлт та минь билгийн гэгээн гэрлээрээ
Энэ оюуны минь мунхаг харанхуйг арилган
Зарлиг, шаштир, номлолыг онож мэдэх
Зайгүй самбай, билигийн гэгээг хайрла

    Гэмээр халдаагүй цагаан өнгийн лагшинт  
    Гэтэлсэн бурханаар тэргүүнээ сайтар чимсэн  
    Нигүүлсэхүй мэлмийгээр амьтныг болгоон таалсан  
    Нэн дээд жанрайсиг бурхан таньд мөргөмүй  

Жанрайсиг бурхан нь цагаан өнгөтэй, энэрэнгүй эхийн дүртэй, баруун гартаа лянхуа цэцэг барьсан. Жанрайсиг бурхныг бясалгаснаар энэрэн нигүүлсэх сэтгэл, жинхэнэ хүн чанартай болно.

    Ум мани бадмэ хум (21- 108 удаа)  

Энэ хүү буянаараа би үтэр түргэн
Энэрэлт Жанрайсиг болон гэгээрч
Ганцхан ч амьтан үлдээн хоцроолгүй
Гахц таны гэгээрэлд аваачих болтугай

Очирваань бурханы тарни
Ариун бургастайн дээд орноо ахуй
Арвис ба нууц хамаг тарнийн эзэн
Явцууд татагч зэтгэрийн чуулганыг сөнөөдөг
Ялж төгссөн Очир бариачид мөргөмүй
Очирваань бурхан нь хөх өнгөтэй, догшин мангасын дүр төрхтэй, баруун гартаа таван үзүүрт очирыг дээш өргөн далайх байдлаар барьсан. Уг бурханыг бясалгаснаар саад тотгорт үл чадагдах хүч чадлыг олж хүссэн хэргээ саадгүй бүтээж чадах болно.

    Ум базар бани хум пад (21-108 удаа)  

Манзушири, Жанрайсиг, Очирваань гурваас
Цагаан, улаан, хөх рашаанан гэрлийн урсгал
Дараалан хамт бууснаар гурван үүдний
Түүтгэрээс хагацаан, дөрвөн лагшинг хайрла

Дарь эхийн тарни
Мөргөмүй, дарэ үтэр баатар эх
Дүддарэ-бээр аюулыг арилгагч эх
Дүүрэгээр туслагч дарь эх бурхан
Суухаа үсэгт тань дор сөгдмүй

    Ум дари дүдарэ дүрээ суухаа (21-108 удаа)  

Таныг магтан таньд залбирсны хүчээр
Надаар тэргүүлэгсэд хаана ахуй тэр газарт
Өвчин, үгүйрэл, хэрүүл тэмцэл нь амирлан
Шашин ба өлзий хутгийг арвитган зохио

Жамбалбавуу ямархүү болгоосон ба  
Саамандбадра ч бас түүнчлэн бөгөөд  
Тэдгээр бүгдийг даган суралцахын тулд  
Эдгээр буянаа бүгдийг сайтар зориулъя  

Гурван цагт ажирсан ялгуусан бүгд бээр
Зориулгын манлай гэж сайшаасан түүгээр
Энэхүү хамаг буяны ёзоороо ч гэсэн
Сайн явдалд үнэхээр сайтар зориулсугай би

    Цаст уулын хэрмээр хүрээлэгдсэн энэ орны  
    Цаглашгүй тус ба амгалан бүгдийн уг уурхай  
    Мэлмий нээгийн эрхэт Дэнзинжамц багштаны  
    Өлмийн лянхуй орчлонг төгстөл бат орших болтугай  

Ертөнцийн энэ орноо бурхан залран ирээд
Ер бурханы шашин нарны гэгээ мэт тодорч
Шашны эзэд ахан дүү мэт зохилдсоноор
Шагжтүвийн шашин өнө ахуйн өлзий орших болтугай

Авралыг заагч бурхадын өлзий оршиг  
Аврагч дээд номуудын өлзий оршиг  
Эерэг татагч тойдын өлзий оршиг  
    Эрдэнэт гурвын өлзий орших болтугай  

ЧОЙЖЭ, ГОМБО, НАМСРАЙ САХИУС
Гурван төрөлхтөний мөрийн сахиусдын эрхэм
Гомбо, Намсрай, Эрлэг Номуун хаан тэргүүлсэн
Хүч чадалт, тангараг төгс олох сахиусууд
Холдол үгүй үргэлжид нөхөрлөх болтугай

Багш, Махгал ялгалгүй таньд
Би бээр бишрэн итгэмүй
Надаар тэргүүлсэн хамаг амьтдын
Нисваанис бүхэн арилах болтугай
Махгал, Багш ялгалгүй таньд
Мунхаг би бээр бишрэн итгэмүй
Би тэргүүтэй хамаг амьтадын
Барцад бүхэн арилах болтугай (гурав давтана)

Төрөл тутамдаа энэ буянаараа би  
Туулсан бурханы хамаг номыг эзэгнэг  
Эсрэг нөхцлийг нь арилган эерэг бүхнийг нь  
Эгнэт багш, Махгал алгасалгүй бүтээгээсэй  

Эрдэнэт бодийн тэр дээд сэтгэлийг
Эгээл төрүүлээгүй нь төрүүлэх болтугай
Төрүүлсэн нэг нь хорогдуулалгүй сахиж
Түүнээсээ ихээр арвитгах болтугай

Гурван эрдэний ачийг нь санаж юу идсэн, уусныхаа дээжээр тахь.
Би тэргүүтэн нөхдийн хамт төрөл тутамдаа
Чухаг дээд гурваас хэзээ ч үл хагацан
Чухаг дээд гурвыг цаг үргэлж тахин
Чухаг дээд гурвын адис орших болтугай

    Ханьцашгүй багш бурхан эрдэнэ  
    Дээргүй аврагч дээдийн ном эрдэнэ  
    Тэнцэшгүй татагч их тойн эрдэнэ  
    Авралын орон гурван эрдэнийг тахья  

ТҮМЭН ОЛНЫГ ГИЙГҮҮЛЭГЧ БАНЧИН ОЙБҮРҮЛ РИНБҮҮЧИЙН БУРХАНЫ ШАШНЫ ГҮНЧАВ ЖАМБААЛИН ТӨВ
“АСРАЛ ТӨВ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

  • OyunjargalApril 12, 2012

    Уучлаарай!!! энд дутуу бичсэн байсаныг залруулж нэмж бичлээ. Алдаатай байсаныг нь хуулж авсан бол дахиад бүрэн эхээр нь залруулж хуулж аваарай!!! Баярлалаа.

  • OyunjargalApril 12, 2012

    Би хариуцлагагүй дутуу бичсэн байсан шүү!!!

  • ЗочинApril 13, 2012

    Баярлалаа.

Бусад мэдээлэл